Та ЕБС-ын төгсөх ангийн сурагч эсвэл сургуулиа төгсчихсөн, ирээдүйд анагаахын чиглэлээр, тэр тусмаа сувилагч мэргэжлээр суралцах хүсэлтэй юу? Хэрвээ тийм бол анхаарлаа нааш нь хандуулна уу.

Энэ удаа 18-20 насныханд зориулан “Мэргэжилтэй Монгол залуус – Сувилагч хөтөлбөр”-ийн тэтгэлэгийг онцолж байна.

Герман хэлээ л маш сайн сурвал Герман улсад сургалтын төлбөргүйгээр, цалинтай суралцах боломж бий учраас, энэхүү боломжийг хүн бүр хүртэж, дэлхийд үнэлэгдэх чанартай боловсрол эзэмшиж, амьдралын гараагаа баталгаатай эхлүүлээсэй гэсэн хүсэлтэйгээр бид 2 дах жилдээ тэтгэлэгээ зарлаж байна.

Тус тэтгэлэгийн хүрээнд Герман хэлний  анхан шатнаас дунд шатны түвшин болох В2 түвшинд суралцуулах ба  Германд сургуульдаа элсэх хүртэлх үйл ажиллагааг хариуцан ажиллаж, цаашид тэтгэлэг авсан 2 оюутан маань Герман улсад 3 жилийн хугацаанд сар бүр цалинтай (1150+ евро), сувилагч мэргэжил эзэмшиж, төгсөөд 2500+ цалинтайгаар мэргэжлээрээ ажиллаж, амьдрах төлөвлөгөөг танд болон таны хамаатан, найз, нөхөд дүү нарт олгож байна.

Тэтгэлэгт хөтөлбөр”-т бүрдүүлэх бичиг баримт

  1. Хөтөлбөрт хамрагдагчийн анкет бөглөх
  2. “Яагаад би Сувилагч хөтөлбөрт хамрагдах ёстой вэ?” сэдэвт эссэ (1000 хүртэл үгтэй байх)
  3. Цээж зураг 1ш, бусад 3 төрлийн зураг
  4. Иргэний үнэмлэхний хуулбар
  5. Ерөнхий боловсролын гэрчилгээний хуулбар
  6. Ахлах сургуулийн тодорхойлолт (Багшийн гарын үсэг, сургуулийн тамгатай байх)
  7. Оршин суугаа хорооны тодорхойлолт
  8. Амжиргааны түвшний тодорхойлолт

Нэмэлт материал

  • Бусад гаргасан амжилт, шагнал урамшуулал болон сайн дурын ажил, нийгэмд тустай ажилд оролцсоныг нотлох сертификатны хуулбар байж болно.

Материал хүлээн авах эцсийн хугацаа:

2022 оны 01 сарын 24-ний өдрийн 18:00 цаг хүртэл 

*Өргөдөл гаргагч дээр дурьдсан бичиг баримтуудыг шаардлагын дагуу бүрэн бүрдүүлж, заасан хугацаанаас өмнө Эй Би Си Ворлд ХХК-ийн байранд авчирч өгсөн байх ёстойг анхаарна уу.  80834090, 80824090 утсаар мэдээлэл авах  боломжтой.

Материал хүлээн авах хаяг:

Сүхбаатар дүүрэг 1-р хороо, Олимпийн гудамж 5, Аюуд тауэр 11 давхар (Гадаад харилцааны яамны баруун урд талд) 1104 тоот.

Шалгаруулалт:

  • Өргөдөл гаргагчдын ирүүлсэн эссэ болон бусад материал дээр үндэслэн урьдчилсан шалгаруулалтыг явуулна.
  • Эхний шалгаруулалтанд тэнцсэн хүн бүртэй цаг товлон ярилцлага хийж, шалгаруулалт явуулна.
  • Шалгаруулалтын эцсийн хариуг 2022 оны 01 сарын 31-нд Эй Би Си Ворлд ХХК-ийн www.abcworld.mn сайтанд байршуулна.

Анхааруулга: 

*Хүлээн авсан материалыг буцаан олгохгүй ба хугацаа хоцорсон болон дутуу бүрдүүлсэн материалыг шалгаруулалтаас автоматаар хасагдахыг анхааруулж байна.