Анхан буюу ахисан анхан шатны А1-А2 түвшний сургалт

А1-А2 түвшинд суралцсанаар
A1. Өөрийгөө болон бусдыг танилцуулахаас гадна ажил мэргэжил, хичээл сургууль, чөлөөт цаг, байгаль орчин гэх мэт өдөр тутмын амьдралын нөхцөл байдлын тухай ярилцаж сурах, хялбар бөгөөд товч бичвэр, зарлал, танилцуулга, нийтийн тээврийн хэрэгслээр явах цагийн хуваарь зэргийг уншиж шаардлагатай мэдээллийг олж авах, богино мэдээлэл, тэмдэглэл бичих, баярлаж талархсанаа илэрхийлэх зэргээр богино хэмжээний албан бус захиа бичиж сурна.

A2. Өдөр тутмын энгийн сэдвээр ойлголцох, үзсэн сэдвийн хүрээнд мэдээлэл солилцох, хэлний энгийн хэрэглүүр ашиглан гэр бүл, бусад хүн, амьдардаг орон байр, боловсрол, одоо эрхэлж буй ажил мэргэжил болон ирээдүйд хийхээр төлөвлөж буй зүйлийнхээ талаар сонсч ойлгох, ярих, ахуйн хэрэглээний үг хэллэг бүхий мэргэжлийн эх бичвэр болон болсон явдал, сэтгэл хөдлөл-мэдрэмж, хүсэл сонирхол илтгэсэн хувийн захиа зэргийг уншиж ойлгоно. Мөн бичгийн соёлын хэм хэмжээг баримталж өргөдөл хүсэлт гаргах, урилга, өөрийн туршлага, сэтгэгдлээ илэрхийлсэн албан ба албан бус захиа, жижиг эх бичиж сурах үндсэн арга барилыг эзэмшинэ.

Давуу талууд

  • Бүх насны хүн хамрагдах
  • Уян хатан цагийн хуваарь нь өөрийн ажил, амьдралтайгаа уялдуулан сурах боломжтой / өдөр цагаа өөрөө сонгох боломжтой/
  • Суралцагч богино хугацаанд зорилго, үр дүндээ хүрэх боломжтой
  • Герман хэлний анхан шатны А1 түвшнөөс эхлэн ахисан дунд түвшин болох В2 хүртэлх мэдлэгтэй болох цаашлаад гүнзгий буюу С1,С2 хүртэл суралцаж болно.
  • Төлбөрийн уян хатан нөхцөл, хямд үнэ чанартай боловсрол олгоно

Тухайн хэлийг гүйцэт эзэмшсэнээр ямар боломжууд нээлттэй вэ?

  • Сонирхсон мэргэжилээрээ Герман улсын их дээд сургуулиудад үнэ төлбөргүй суралцах боломжтой
  • Нийгмийн сайн дурын ажилд хамрагдах хэлний мэдлэгээ дээшлүүлэх
  • Герман улсад ажиллаж амьдрах

Үргэлжлэх хугацаа:

  • 4 долоо хоногоос эхлэн тухайн суралцах түвшнээс хамаарч 18 сар хүртэл байж болно.

Сургалтын хуваарь:

  • Даваа-Лхагва-Баасан: 10:00 – 12:00, 14:00-16:00, 18:00- 20:00
  • Мягмар-Пүрэв-Бямба: 10:00 – 12:00, 14:00-16:00, 18:00- 20:00