Анх 2018 оны 9 сарын 03 нд Герман хэлний анхны А үсгээ үзэж эхлээд өнөөдөр Виз -аагаа авлаа. Энэ хугацаанд чадварлаг, хариуцлагатай хамт олны хичээл зүтгэл мөн өөрийн хичээл зүтгэлийн үр дүнд зорьсон зорилгодоо хүрсэндээ үнэхээр их баярлаж байна. Олон залуусын зүрхэнд гэрэл гэгээ бэлэглэж байгаа та бүрний ажил амьдралд хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. 

Герман хэлний Т. Соёлмаа багшдаа онцгойлон талархал илэрхийлмээр байна. Маш хүлээцтэй, суралцагч тус бүрт ойлгуулахыг хичээдэг бас чадварлаг багш, үг яриа нь тун цэгцтэй, элдэв сул үггүй байгааг хараад бишэрсэн. Мэдээж Монгол-Германы холбогч гүүр нь болсон Ч. Баярмаа-д гүнээ талархаж байна. Герман чанар онцлог шингэсэн тун боловсролтой эмэгтэй. Хариуцлагатай тун хашир, бас хүлээцтэй хичээлийн эхний өдрөөс л та бүхэн намайг хүмүүжүүлж эхэлсэн. Эцэст нь хэлэхэд маш хүлээцтэй, тайван замаар асуудалд хандах ёстойг ойлгуулсан. Итгэлийг нь алдахгүй сайн суралцахаа амлаж байна. Бас цаашид ч хамтдаа байх болноо гэж хэлмээр байна.

2019.07.17  Улаанбаатар хот Vielen Dank!

Герман улсад ирэнгүүтээ хийх зүйлс маш олон байсан. Над шиг гаднаас ирсэн оюутнуудад герман сурагчдыг бодвол 2 дахин илүү хичээж даалгавар хийж эхэлсэн. Эхэндээ учраа олохгүй ядраад өдөр бүр толгой өвдөөд байсан. Орчуулна, ойлгоно, тэгээд нэмэлт латин мэргэжлийн үг хэллэг цээжилнэ. Гол нь хэл маань хурдан сайжраасай гэж залбирч байна. Гар дээр ном байхгүй. Бүгд таблет дээр суугдсан байдаг болхоор хэрэв хүсвэл өөрсдөө номын сангаас аваад уншиж болно. Олон хичээл зэрэг эхэлж орсон маш олон номноос орж байгаа. Анатоми болон физиологи гэх мэт. Онол дадлага нь сар сараар ээлжилж ордог болхоор уул нь сурсан мэдсэнээ дор дор нь бататгаад байдаг. Одоо сурах арга барилтай, найзуудтай болсон нэмэртэй байгаа.

2019.10.23 Герман улс

Г. Март

Герман улсад сурч амьдрах европтой танилцах боломж олгон гүүр болж байгаа та бүхэнд гүнээ талархал илэрхийлэе. Маш богино хугацаанд намайг Герман хэлтэй болгож өгсөн Т. Соёлмаа багшдаа маш их талархая. Миний амьдралдаа таарч байсан хамгийн мундаг, шинэлэг сайхан сэтгэлтэй багш байхөө. 

Бас хамтдаа сурч, бие биеэндээ тус дэм болж, сайхан дурсамж бүтээлцсэн ангийнхандаа мөн талархаж байна. Та бүхнийг цаашдаа өшөө олон хүмүүст тусалж, хөлөө олоход нь дэм болоорой! гэж хүсэе!

2019.08.21 Улаанбаатар хот

Бидний хичээд ороод эхэлсэн дажгүй гоё сургууль байна лээ. Сүүлд манай дадлагаас бидэнд сарын картны мөнгийг буцааж олгож өгөх болсон. Дадлагын үер хүний ярьж байгааг яг 100 хувь төвлөрч сонсохгүй бол ойлгохгүй байгаа. Гэхдээ анх ирснийгээ бодуул дажгүй шүү. Хичээл дээрээ бол сандрахгүй лекцийг бичиж байгаа. Эрчимт эмчилгээний тасаг дээр ажилласны дараа нь тасагд гарсан хамаагүй дээр санагдсан хүмүүстэй их харилцана бас хичээл дээр үзсэн зүйлээ хурдан сураад чадах юм шиг санагдлаа. 

2019.09.12  Герман улсад

Б. Гүн-Орших

Миний бие тус байгуулгаар 100 сувилагч 100 ажлын байр хөтөлбөрт хатрагдаж амжилттай виз мэдүүлсэн. Би болон манай гэр бүлийнхэн сэтгэл өндөр байгаагаа хэлмээр байна. Маш богинохон хугацаанд Герман хэл зааж өгсөн багш Т. Соёлмаа, Ч. Баярмаа эгчдээ талархал илэрхийлэе. 

2019.08.23 Улаанбаатар хот

Эхлээд бүх зүйл амар байхгүй гэж бодож сэтгэлийн бэлтгэлтэй ирсэн гэсэн ч бодсоноос хамаагүй хүнд нөхцөлд ажиллах юм байна. Эхний 6 сараа даваад ч болтугай дуртай мэргэжлээрээ сурхыг хүсэж байна. 

2019.09.04 Герман

П. Анар

Сайн байна уу, АВС ВОРЛД ХХК ийн үйлчилгээ үнэхээр их таалагддаг. Хүүхдүүдээ хаядаггүй хүүхэд бүртэй тулж ажилладаг. Амжилт хүсэе!

Г. Оюунтүлхүүр

АВС ВОРЛД ХХК –ийн хамт олондоо юуны өмнө маш их баярлалаа. 😊

Хүн бүрт хүрч түргэн шуурхай ажилладаг та нар үнэхээр мундаг шүү. Цаашдын ажил үйлсэд нь өндрөөс өндөр амжилт хүсэе. Бүх зүйлд сэтгэлээсээ ханддагт нь талархадаг шүү. 2017 оны 09 сарын 23 нд ХБНГУ-ыг зорьхоор болсондоо үнэхээр баяртай байна. 

Хамгийн чухал зүйл бол хүүхдүүд наашаа ирэхдээ В2 ийг хангалттай сайн эзэмшсэн байх хэрэгтэй юм байна шүү гэж захимаар байна.

Ж. Удвал

АВС ВОРЛД ХХК –ийн Ч. Баярмаа эгч Оюунчимэг захирал Энхцэцэг эгчдээ бүгдэнд нь маш их баярлалаа. 2015.09.01 ээс эхлэн АВС ВОРЛД – д Герман хэл сурч эхэлсэн. 2017.09.12 нд элчингээс Виз ээ авлаа. Бүх зүйлд сэтгэлээсээ хандан тусалсанд баярлалаа. Цаашдаа хичээн маш сайн суралцах болно. 

Э. Долгормаа

Их том хотод сурна гэж бодож байсан. Гэтэл манай хот маш жижигхэн тосгон шиг санагдсан. Үнээ мал бэлчсэн төсөөлснөөс өөр байсан. Ирээд сар ч болоогүй явцын шалгалтууд аваад эхэлдэг тэр болтол сайжир ч чадахгүй бол хэцүү. Тиймээс эх орондоо Герман хэлээ маш сайн сураад ирээрэй.

А. Энхжин

АВС ВОРЛД төв бол маш сайн байгууллага. Үргэлж хүүхдүүдтэйгээ холбоотой байж асууж сураглаж их дотно байдаг. Бүх багш болон Баярмаа эгч , Захирал, Э. Энхцэцэг эгчдээ маш их баярлалаа. 

Бүгдэнд нь ажлын амжилт хүсэе. Үргэлж тусалж дэмжиж байдагт нь баярлалаа. 

Г. Энхжин

АВС ВОРЛД төвийн хамт олонд… 

Та бүхэнд талархасан сэтгэгдлээ илэрхийлэхэд Баярлалаа гэдэг үг ч багадана. Зөндөө удаан хөөцөлдөж шантрах үедээ танай байгуулгыг олж уулзаад 5 сарын дотор маш найрсаг сайхан хат олонтой газраар үйлчлүүлээд, хамтарч ажилаад ирээдүйн зорилго хүсэл мөрөөдлөө биелүүлсэндээ маш их баяртай байна. Цаашдаа зуун зуун хүний хүсэл мөрөөдөл амьдралыг чиглүүлж яваарай. 

Энэхүү сайхан байгуулгаа урт удаан хадгалж яваарай. 

2017.09.13 Улаанбаатар 

Анх айлийнхаа хүүхдүүдийг өөртөө дасгахын унтхынх нь өмнө ном унших, тоглох аль болох өөртөө их цагаар ойр байх шаардлага гарсан. 

Өглөө 5:30 босоод өглөөний цай бэлдээд хүүхдээ босгоод шүдийг нь угаах, хувцаслах, 

7:30 гээд гэрээс гараад цэцэрлэгт нь хүргэж өгнө би энэ хооронд нь хэлний курс яваад 12:30 аас тараад гэр орны жижиг ажлыг хийгээд 15:30 гээд эргэж гараад цэцэрлэгээс нь хүүгээ авдаг. Ирэх замдаа салхилаад тоглоод гэртээ ирдэг. 17:30-18:00 цагийн хооронд оройн хоол дараа нь шүдээ угаагаад тэгээд орондоо ороод ном уншиж өгдөг. Ер нь бол миний ажил 19:30 гээд дуусдаг. 

Дараа нь бол би өөрийнхөө хичэээлийг хийгээд Да-Ба гариг хүртэл нийт 30 цаг ажилладаг. Бямба Ням амарч байна. 

2017.12.10  Герман улс

Г. Лхагвадулам

Сайн уу, АВС ВОРЛД төвийн хамт олонд баярлаж талархаж явдгаа хэлж байгаадаа баяртай байна. Миний бие тайван, хэнэггүй шантрамтгай байсан ч надад тусалж дэмжин / эцсээ хүртэл/ сэтгэл гарган ажилласан та бүхэнд ажлын амжилт хүсэе.

Б. Заяа

АВС ВОРЛД төвийн Ч. Баярмаа эгч, Номинтуяа багшдаа бусад багш ажилтанд маш их баярлалаа. Маш олон хүний ирээдүйд том боломжийг олгож байгаад баярлалаа. Ажлын амжилт хүсэе.

Д. Гэрэлмаа

Сайн байна уу, Намайг Халиун гэдэг. Зарим нь намайг Өнхрүүш гэдэг нэрээр таниж магадгүй юм. Би АВС ВОРЛД төвөөр жуулчлуулан Герман улсад Сувилагч мэргэжлээр суралцах болсондоо маш их баяртай байна. Жил орчим хугацаанд чин сэтгэлээсээ надад тусалж дэмжиж байсан Соёлмаа, Номинтуяа багш болон Баярмаа зөвлөхдөө маш их баярлалаа. Өнхрүүш миний бие та бүгдийн ачийг марталгүй хичээнгүйлэн сурах болно. Хүндэтгэсэн Өнхрүүш. Багш нартаа хайртай шүү Баярлалаа 😊

Э. Халиун

Сайн байна уу? 

Ганбаяр овогтой Туул миний бие АВС Ворлд Институт –ийн нийт хамт олондоо баярлаж талархсанаа илэрхийлэхийн сацуу цаашдын ажилд нь амжилт хүсэн ерөөе!

Г. Туул

Сайн байна уу, 

АВС ВОРЛД –ын хамт олондоо маш их баярлаж байгаагаа хамгийн түрүүнд хэлмээр байна. Анх би 2015 онд Герман хэлийг сурах хүсэлтэй болж байсан. Тэр үеэс хойш миний амьдралд маш олон зүйл тохиолдлож тэр бүхний хажуугаар Герман хэлээ орхихгүй хичээсээр байгаад өнөөдөр буюу 2018.09.15 ны өдөр хүртэл сураад бас Герман улсад суралцах болсондоо маш их баяртай байна. Би бодсон хамгийн түрүүнд хүн өөрөө хүсээд хичээж чадвал хичнээн цаг хугацаа өнгөрсөн ч болох юм цаг нь ирхээр болдог юм байна л гэж бодсон доо. Мөн маш их олон хүмүүсийн сэтгэл болон цаг зав байсан болохоор мөн хамгийн их ажлыг хийсэн АВС –н хамт олондоо дахиад баярлалаагэж хэлэе. Одоо ингээд маргааш явах гэж байгаа болохоор тулгамдаад олон юм  бичиж чадсангүй ээ. Та бүхнийхээ ажилд нь өндөр амжилт хүсэе. 

Н. Энхманлай захирал 

Ч. Оюунчимэг ахлах

Ч. Баярмаа зөвлөх

Т. Соёлмаа, Номинтуяа багш нартаа баярлалаа. Хүндэтгэсэн: Н. Отгонсэмбэ

Н. Отгонсэмбэ

Сайн байна уу, 

Жаргалсайхан овогтой Анхзаяа миний бие АВС ВОРЛД төвөөр жуулчлуулсандаа маш их баяртай байгаа. Олон найз нөхөдтэй болж сайн багш сайн хамт олны тусаар Герман хэлээ маш сайн сайжруулж чадсан. Цаашдаа сайн хичээж хэлээ бүр сайжруулж байнга холбоотой байх болно. 

Та бүгдэд ажлын амжилт хүсэе 😊

Ж. Анхзаяа

Сайн байна уу, 

Виз маань өнөөдөр гасан. Маш их байртай бас догдолж байна. АВС ВОРЛД төвийн хамт олонд үнэхээр их талархаж байна. Өнөөдрийг хүртэл тусалж, зөвөлгөө өгч явхад минь тусалж байгаад чин сэтгэлээсээ талархал илэрхийлье. Герман хэлний А үсэг заасан багшдаа маш их баярлалаа. Багш маань үнэхээр ажилдаа хичээнгүй, хичээлээ үр дүнтэй заадаг сайн багш. Цаашлаад олон залуусын хүсэл мөрөөдлийн гүүр болоорой. Хүндэтгэсэн Н. Наранхүү.

Н. Наранхүү

Миний бие тус байгуулгаар 2018.11 сараас үйлчлүүлж, хэлний курсэд зуулчлуулсан юм. Танай хамт олонд болон Ч. Баярмаа, бусад охидод чин сэтгэлээсээ талархалаа илэрхийлмээр байна.

Ш. Туяа