Хөтөлбөрийн нэр: Au-pair-Хүүхэд асрагч хөтөлбөр

Ерөнхий мэдээлэл:

Au-Pair гэдэг үг нь франц хэлнээс гаралтай бөгөөд анх 1969 онд Францын Strassbourg хотноо Европын орнуудын төлөөлөгчдийн хурал болж Au-Pair хөтөлбөрийн үндсэн зүйл заалтыг батлан гаргаж албан ёсоор хэрэгжиж эхэлсэн түүхтэй. Өдгөө бараг дэлхийн өнцөг булан бүрт Au-Pair хөтөлбөр хэрэгжиж,  олон мянган залуус хамрагдаж байна.

ХБНГУ-д хүүхэд асрагчаар ажиллах хөтөлбөр нь Монгол улсад хэрэгжиж эхлээд хэдийн 10 гаруй жилийг үзжээ. Ихэвчлэн их дээд сургуулиа дөнгөж төгссөн оюутнууд уг хөтөлбөрт хамрагдах хандлагатай байдаг бөгөөд тэдний гол зорилго нь бага зардлаар Герман хэлний мэдлэгээ сайжруулахын дээр цаашид суралцах боломжоо судлан, газар үзэх явдал байдаг.

Хөтөлбөрийн давуу тал:  

  • Герман хэлийг орчинд нь бага зардлаар сурах
  • Герман хэлний курст үнэ төлбөргүй хамрагдах
  • Хоол, байр үнэгүй
  • Сар бүр халаасны мөнгөтэй
  • Эрүүл мэнд ослын даатгалд үнэгүй хамрагдах
  • Аль ч хотыг сонгон явах боломжтой
  • Түүх, байгалийн үзэсгэлэнт газруудтай танилцах аялалд оролцох
  • Цаашид хэрхэн Герман улсад сургуульд суралцах арга замаа судлах

Тавигдах шаардлага:

  • 18-24 настай байх
  • Гэрлээгүй, хүүхэдгүй байх
  • Урьд нь Германд хүүхэд асрагчаар ажиллаж байгаагүй байх
  • Герман хэлний анхан шатны А1 түвшний мэдлэгтэй байх
  • Хүүхэд харж байсан болон цэцэрлэгийн насны хүүхэдтэй харилцаж байсан туршлагатай байх
  • Хувийн зохион байгуулалт сайтай байх

Элсэлт авах хугацаа:

Жилийн аль ч үед хамрагдах боломжтой.