Тусгай мэргэжлийн сургалт

ХБНГУ-ын тусгай дунд мэргэжлийн сургууль гэдэг нь хос сургалтын системтэй мэргэжлийн боловсролыг онол болон практикт тулгуурлан олгох сургалт юм.
Шаардлагатай ур чадвар мэдлэгийг ажил олгогч талаас, нөгөө талаас онолын мэдээ мэдээллийг сургууль дээр эзэмших явдал юм. Энэ хоёр байгууллага маань хоорондоо нягт уялдаатай ажилладаг.

Тавигдах шаардлага

  • ЕБС амжилттай төгссөн гэрчилгээ
  • Герман хэлний В2/С1 түвшний мэдлэгтэй байх
  • Суралцах мэргэжлээрээ багдаа 1 сарын дадлага хийсэн төсөөлөлтэй байх
  • Сувилагчаар ажиллаж байсан эсвэл ажиллаж байгаа 40 хүртэлх насны эрэгтэй эмэгтэй хүмүүс

Давуу тал

  • Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн
  • Цалинтай
  • Сургалтын эхэн үес сурч мэдсэн зүйлээ амьдралт хэрэгжүүлэн дадлага хийх
  • Мэргэжлээрээ цааш ахиулан суралцах бүрэн боломжтой

Бид таньд дараах мэргэжил олгох сургалтыг санал болгож байна.

Цалинтай

  1. Сувилагч, асрагч
  2. Масажист
  3. Бариа засалч
  4. Цэцэрлэгийн багш
  5. Маникур
  6. Тогооч

Цалингүй

Ерөнхий мэдээлэл: МЭРГЭШСЭН ГОО ЗАСАЛЧ БОЛОН МЭРГЭЖЛИЙН НҮҮР БУДАГЧ

2 жилийн онол, практик хосолсон сургалт. Герман улсын аль ч хотуудад суралцах боломжтой

Гоо сайханч гэдэг бол гадаад үзэмж болон арьс арчилгаатай  холбоотой бүхий л сэдэвт мэргэшсэн ур чадвар бүхий хүн юм. Тэд үйлчлүүлэгчдэдээ тухайн цаг үеийн трэнд загварын болон  түүнд тохируулан дүр төрхөө зөв бүрдүүлэхэд нь зөвөлгөө өгдөг. Мөн арьсны бүтцийг тодорхойлж тохирох бүтээгдэхүүн үйлчилгээ, тоног төхөөрөмжийг санал болгож түүнийг хэрхэн ашиглах ёстойг зааварлана.

Ямарч үед төгс харагдах байдлыг бүтээлчээр бий болгох, нүүрний хэлбэрийг үл харгалзан ямар үсний засалт ямар өнгийн будаг тохирохыг мэдэн хувиргаж чадах явдал юм.

Тавигдах шаардлага:

  • Бүрэн дунд сургуулиа амжилттай төгссөн байх
  • Герман хэлний В2 түвшний мэдлэгтэй байх
  • 18-35 насны хооронд байх
  • Тухайн салбарт багадаа 2 сарын дадлага хийсэн байх /Монголдоо хийнэ/
  • Гоо сайхан болон загварын мэдрэмжтэй
  • Эрүүл мэндийн хувьд сайн байх

Элсэлт авах хугацаа: Жил бүрийн 09-р сарын 1-нд

 

Ерөнхий мэдээлэл: СУРГАН ХҮМҮҮЖҮҮЛЭГЧ БАГШ

3 жилийн онол, практик хосолсон сургалттай Герман улсын аль ч хотод сурах боломжтой. Герман улсын аль ч хотод төгссөн мэргэжлээрээ ажиллаж, амьдрах хөтөлбөр юм.

Сурган хүмүүжүүлэгч нь ихэвчлэн цэцэрлэг, ясли, өдөр өнжүүлэх болон асрамжийн газар ажилладаг. Өсвөр үеийнхний төв, өдөр өнжүүлэх, гэр бүлийн зөвлөгөөний төвд мөн зөвлөгөө өгөн ажиллах боломжтой биеэ даасан байдлаар. Үүнээс гадна дотуур байр, хүүхдийн эмнэлэг болон зуслангийн газруудад ажиллах боломжтой.

Наснаас нь хамаарч өсвөр насныханд анхаарал халамж тавих, зөвөлгөө өгөх мөн тэдэнд үлгэр дуурайлал нь болохоос гадна зан төлөвийг нь төлөвшүүлэн хөгжүүлэхэд  гол анхаарлаа тавин ажилладаг хүмүүс болно.

Бага насны хүүхдүүдтэй ажиллах бол тэдэнд тохирсон үйл ажиллагаа өөр байдаг.

Тавигдах шаардлага:

  • Сурган хүмүүжүүлэгч багш мэргэжлээр багадаа 2 жил их дээд сургуульд сурагцсан бол давуу талтай
  • Герман хэлний В2 түвшний мэдлэгтэй байх
  • 18-35 насны хооронд байх
  • Хүүхдэд хайртай, хүүхдүүд бас өөрт тань хайртай
  • Чимээ шуугиантай байсан ч байж чадах
  • Чангаар унших, дуулах эсвэл тоглох хүүхдүүдийг гайхшруулах чадвар таньд байгаа бол та уг мэргэжлээр суралцах үүд хаалга нээлттэй

Элсэлт авах хугацаа: Жил бүрийн 08-р сарын 1-нд

 

Ерөнхий мэдээлэл: ФИЗИК ЭМЧИЛГЭЭНИЙ ЭМЧ

3 жилийн онол, практик хосолсон сургалттай. Төгсөөд Германдаа фитнэс спорт болон wellness салбаруудад ажиллана. Физик эмчилгээний эмч нь заавал олимпид оролцох хэмжээний спортлог байх хэрэггүй. Гэхдээ фитнесийн үндсэн мэдлэг эв дүй таньд хэрэгтэйгээс гадна хязгаарлагдсан хөдөлгөөнийг нөхөн сэргээх, нэмж сайжруулахад гол нь юм. Физик эмчилгээний мэргэжил олгох сургалт нь өндөр түвшиний дадлагыг олгохоос гадна үе мөч, булчин, ясны бүтцийг нарийвчлан заах болно.

Тавигдах шаардлага:

  • Бүрэн дунд сургуулиа амжилттай төгссөн байх
  • Герман хэлний В2 түвшний мэдлэгтэй байх
  • Биеийн тамирийн багш мэргэжлээр сурч байсан болоод сураад дууссан 40 хүртэлх насны хүмүүс
  • Эрч хүчтэй спортлог, хүмүүстэй маш нээлттэй байж чадах
  • Биеийн тамир болон биологийн хичээлд дуртай байх

Элсэлт авах хугацаа: Жил бүрийн 10-р сарын 1-нд

 

Хөтөлбөрийн нэр: 100 СУВИЛАГЧ – 100 АЖЛЫН  БАЙР

Ерөнхий мэдээлэл:

Герман улсын Сувилагчийн сургуульд 3 жилийн  хугацаанд суралцаж төгсөөд, Герман улсын аль ч хотод төгссөн мэргэжлээрээ ажиллаж, амьдрах хөтөлбөр юм.

Сувилагчийн сургалтаар өвчтэй болон эрүүл хүмүүсийн эрүүл мэнд, эрүүл ахуй, оношлогоо, эмчилгээнийн явц, өвчин судлал мөн өвчтөнг эмнэлэгт хэрхэн асрах сувилахыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр онол, практик хослуулан суралцана. Тухайлбал:

  • Хүний биеийн анатоми, физиологын үндсэн мэдлэгийг сурах
  • Өвчин эмгэгийн талаар суурь мэдлэгтэй болох
  • Өвчтөний эрүүл мэндийг хянах
  • Өвчтөнийг асарч тойглох, сувилах
  • Бусад өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх хамгаалах
  • Эрүүл ахуйн стандартыг дагаж мөрдөх
  • Цусны даралт хэмжих, сахар хэмжих, булчин тариа хийх
  • Эм тараах, дусал хийх
  • Боолт хийх /солих/
  • Катетир тавих /бие засах гуурс холбох /
  • Өвчтөний биеийн байдлал, асаргаа сувилгааны явцын талаар тэмдэглэл хөтлөх

Өвчтөнтэй харилцах харилцаа гэдэг бол хамгийн чухал үүрэг хариуцлага гэдгийг мартаж болохгүй. Сувилагчаар суралцах хугацаандаа эмнэлгийн эмчилгээний тасгуудтай бүрэн танилцана. Жишээ нь: – Дотор, мэдрэл, мэс засал, эмэгтэйчүүд, хүүхэд болон нярайн тасаг гэх мэт. Мөн эмнэлгээс гадна нөхөн сэргээх эмнэлэг, түргэн тусламжийн газар, өндөр настны асран сувилах газар, өндөр настныг гэрээр нь асрах төвүүд дээр дадлага хийнэ. Ингэснээр эрүүл мэндийн салбарт хамрагдах бүх л газартай танилцан эрүүл болон өвчтэй хүмүүсийг асран сувилахад ямар ямар үүрэг гүйцэтгэхийг ойлгон сурах нь ирээдүйд мэргэжлээрээ ажиллах, сонирхсон салбараа сонгоход маш чухал байдаг.

Хөтөлбөрийн давуу тал:

  • Сургалтын төлбөргүй
  • Сар бүр 700-1000 еврогийн стипендтэй
  • Виз мэдүүлэхэд амжиргааны баталгаа шаардахгүй
  • Сургалт нь онол, практик хосолсон.
  • Жилд 45 хоногийн амралттай.
  • Цаашид мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамрагдах боломжтой

Тавигдах шаардлага:

  • Бүрэн дунд сургуулиа амжилттай төгссөн байх
  • Герман хэлний В2 түвшний мэдлэгтэй байх
  • 18-35 насны хооронд байх
  • Сувилагчийн 2 сарын дадлага хийсэн байх /Монголдоо хийнэ/
  • Эрүүл мэндийн хувьд сайн байх

Элсэлт авах хугацаа: Жил бүрийн 10-р сарын 1-нд