ГЕРМАН НОМЫН САНГИЙН ТАНИЛЦУУЛГА

Эй Би Си Ворлд Институт болон Монгол Германы Нөхөрлөлийн Холбооны хамтарсан номын санд тавтай морилно уу.

Манай Герман номын сангын гол зорилго нь Герман хэл суралцагчидыг Герман хэл дээр унших ном сэтгүүлээр ханган тэднийг туслаж дэмжих,  мөн уншигчдад Герман улсын соёл иргэншил, зан заншил, хөгжлийг танилцуулах явдал юм.

Манай номын сан нь шинжлэх ухаан, уран зохиол, хэл шинжлэл, хүүхдийн гэх мэт Герман хэл дээр хэвлэгдсэн төрөл бүрийн 2500 гаруй ном, сурах бичигтэй. Та манай номын сангийн гишүүн болсноор өөрийн бичиг баримтаа үлдээн уншихыг хүссэн номоо гэрээр 9-14 хоногийн хугацаатай авч явж унших боломжтой юм.

Уншигчид ном авахдаа номны жагсаалтаас хайлт хийх эсвэл өөрийн биеэр номнуудыг үзэж танилцан сонголтоо хийх бүрэн боломжтой.

ГЕРМАН НОМЫН САНГИЙН ҮНЭМЛЭХ НЭЭХ ЖУРАМ

Та Герман номын сангаар үйлчлүүлэхийн тулд юуны өмнө уншигчийн үнэмлэх нээлгэх хэрэгтэй. Үүний тулд:
1.Бүрдүүлэх материал:

  • Иргэний үнэмлэх (Насанд хүрээгүй бол төрсний гэрчилгээ)
  • Ажлын газрын болон сургуулийн үнэмлэх (Дунд сургуулийн сурагч бол сургуулийн тодорхойлолт, ажил эрхлээгүй бол оршин суугаа газрын хорооны тодорхойлолт)
  1. Хураамж: 
  • Дунд сургуулийн сурагч болон оюутан : 5000 төгрөг
  • Бусад том хүмүүс: 8000 төгрөг  

3.Үнэмлэх нээх цагийн хуваарь: 

  • Даваа-Баасан 09:00 – 18:00

*** Үнэмлэхний хүчинтэй хугацаа нэг жил бөгөөд дахин нээлгэх болон сунгуулах тохиолдолд бүртгэлийн хураамжаа дахин төлнө.

НОМ ОЛГОЛТЫН ЖУРАМ

  • Ном олгох хугацаа: 9 өдөр
  • Ном сунгах хугацаа: 5 өдөр
  • Ном олгохдоо таны иргэний үнэмлэх (насанд хүрээгүй бол төрсний гэрчилгээ) барьцаанд авч үлдэнэ.
  • Хугацаа хэтэрвэл: Хоног тутамд 500 төгрөгийн торгуультай.

НОМ ОЛГОХ ЦАГИЙН ХУВААРЬ:

Даваа-Баасан 09:00-18:00

Бямба, Ням – Амарна