Хөтөлбөрийн нэр: Герман улсад Герман хэл сурах

Хэрэв та Герман хэлтэй бол Германы их дээд сургуульд үнэ төлбөргүй суралцах боломжтой гэдгийг мэдэх үү. Их сургуульд болон бусад олон сонирхолтой хөтөлбөрүүдэд үнэ төлбөргүй хамрагдахын тулд та Герман хэлийг маш сайн сурсан байх хэрэгтэй. 

Хэрэв та эх орондоо Герман хэлнийхээ мэдлэгийг хангалттай түвшинд сайжруулж чадахгүй байгаа бол Герман улсад хэлний бэлтгэлд хамрагдах боломжтой. Сургалтын төрлүүд:

  • Анхан шат буюу А1-А2 түвшин
  • Дунд шат буюу В1-В2 түвшин
  • Гүнзгий шат буюу С1-С2 түвшин
  • DSH шалгалтын бэлтгэл
  • Эмч, сувилагч нарт зориулсан Герман хэл

Герман улсад хэлний мэдлэгээ хурдан хугацаанд сайжруулж чадсанаар дараах боломжууд таны өмнө нээгдэх болно. Үүнд:

  • Их дээд сургуульд Бакалавр, Магистр, Докторт суралцах
  • Герман улсын эмчлэх эрхийн лицензийн шалгалт өгөх
  • Дадлагажигч эмчээр ажиллах
  • Тусгай дунд мэргэжил эзэмших
  • Сайн дурын ажилд хамрагдах
  • Мэргэжлээрээ зуны дадлага хийх

Хамтран ажилладаг сургуулиудын нэр:

  • F+U Academy of Languages, Berlin
  • Sprachschule zum Ehrstein, Freiburg
  • Аubiko e.V. – Verein für Austausch, Bildung und Kommunikation
  • EIIE – EURASIA Institute, Berlin
  • Carl Duisberg Centren GmbH, Duisburg
  • Colon Language Center, Colon

Хөтөлбөрийн давуу тал:

  • Герман хэлийг орчинд нь сурч, хурдан хугацаанд түвшингээ ахиулах
  • Цаашид өөрийн сонгосон хөтөлбөрөөр амжилттай элсэн суралцах

Тавигдах шаардлага:

  • 18 хүрсэн байх
  • Суралцах хугацааны санхүүгийн асуудлаа шийдсэн байх

Элсэлт авах хугацаа:

  • Сар бүр хичээл эхлэнэ.

Шаардлагатай зардлууд:

  • Сургалтын төлбөр /сургуулиудаас шалтгаалан өөр өөр байна/
  • 1 жилийн амжиргааны зардал-10236 евро /сарын 853 евро/
  • Бичиг баримтны бүрдүүлэлтийн төлбөр
  • Онгоцны билет /1 талдаа/
  • Визний хураамж
  • Эрүүл мэндийн түр даатгалын төлбөр