Хөтөлбөрийн нэр:

FSJ-Нийгмийн сайн дурын ажилтан /18-27 насныханд хамаатай/

Ерөнхий мэдээлэл:

Тус хөтөлбөр нь Герман улсад нийгмийн сайн дурын ажил хийнгээ Герман хэлний мэдлэгээ сайжруулах чин хүсэл эрмэлзэлтэй 18-27 насны залууст зориулагдсан юм.

Тухайн хөтөлбөрт оролцогч нь өндөр  настны  асрамжын газрууд, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан тусламжийн газрууд, хүүхэд залуучуудад тусгай боловсрол олгодог байгууллагууд болон эрүүл мэндийн байгууллагуудад ажиллана.

Тус хөтөлбөрийн ашиг тус нь зөвхөн Герман хэл сурснаар хязгаарлагдахгүй бөгөөд, оюутнуудад тус улсын соёл, ёс заншилтай танилцах, сайн дурын ажлыг ойлгож мэдэх, олон орны найз нөхөдтэй болох, цааш сурах гарцаа нээх, бие дааж амьдарч сурах, хувь хүний зан чанараа улам сайн танин мэдэх зэрэг олон боломжуудыг олгож байгаагаараа онцлогтой юм.

Хөтөлбөрийн давуу тал:

  • Герман хэлний мэдлэгээ орчинд нь сайжруулах
  • Герман улс дахь байр, даатгал үнэгүй
  • Герман улс дахь хэлний сургалт үнэгүй
  • Нэг талын онгоцны тийз үнэгүй
  • Сар бүрийн 175 еврогийн стипендтэй
  • Зуучлалын төлбөр байхгүй

Тавигдах шаардлага:

  • Герман хэлний А2 түвшний мэдлэгтэй байх
  • 18-27 настай байх
  • Бүрэн дунд сургуулиа төгссөн байх
  • Өмнө нь сайн дурын ажил хийж байсан туршлагатай бол давуу тал болно.

Элсэлт авах хугацаа: Жилд 3 удаа элсэлт авах бөгөөд элсэлтийн хугацааг жил бүрийн эцэст мэдэх боломжтой.  

Шаардлагатай зардлууд:

  • Бичиг баримтны бүрдүүлэлийн төлбөр
  • Визний хураамж
  • Эрүүл мэндийн түр даатгалын төлбөр
  • Гёте Сертификат-А2 шалгалтын төлбөр