Шинэ оны эхлэл дээр бид Герман улсыг зорих хүсэлтэй хүн бүрд хүртээмжтэй боломжийг бий болгох үүднээс нэмэлт шинэ хөтөлбөрүүдийг санаачлан хэрэгжүүлж эхлээд байна. Эдгээрийн нэг нь Монголдоо хэдийнэ сувилагч мэргэжлээр сураад төгсчихсөн 40 хүртэлх насны хүмүүст зориулсан, Герман улсад ердөө 1-1,5 жилийн хугацаанд диплом дүйцүүлэх сургалтанд хамрагдан амжилттай төгссөнөөр тус улсад мэргэжлээрээ ажиллах боломжийг нээж өгч байгаа  P2 (Profi-Programm) хөтөлбөр юм.

Дипломтой СУВИЛАГЧ P2 хөтөлбөрийн гол онцлог сургалтын төлбөргүйгээс гадна сар бүр 1600-1800 евро (*3300€=5’280’000₮-5’940’000₮) цалинтай учир санхүүгийн баталгаа шаардлагагүй.

Монгол дах бэлтгэл сургалт 2022 оны 01 сарын 27-нд эхлэнэ. https://www.facebook.com/AbcWorldInstitute/photos/a.295797987232361/2823395774472557/

Хөтөлбөрийн тухай

Европын болон бусад орнуудын сувилахуйн (албан ёсны нэршил: Эрүүл мэндийн болон сувилахуйн туслах – манайхаар бол сувилагч) диплом нь Герман улсын мэргэжлийн зэрэг болон дипломтой  хэсэгчилсэн байдлаар дүйцдэг эсвэл огт дүйцдэггүй. Учир нь тухайн мэргэжлээр гадаадад сураад олж авсан ур чадвар болон Германд дүйцүүлэх боломжтой жишиг мэргэжлийн шаардлага хоёрын хооронд томоохон ялгаа бий. Иймээс диплом дүйцүүлэх сургалтанд хамрагдах зайлшгүй шаардлагатай юм. 

Элсэлтэнд тавигдах шаардлага

  • Сувилахуйн мэргэжил эзэмшсэн байх
  • Герман хэлний В1 түвшний мэдлэгтэй байх 
  • Сургалтанд хамрагдах өргөдөл /Яагаад диплом дүйцүүлэх сургалтанд суух шаардлагатай байгааг, ямар мэдлэг чадвар танд дутмаг байгааг илэрхийлэх/

Сургалтын зорилго

Герман улсад хүлээн зөвшөөрөгдсөн баталгаат сувилагч болох

Сургалт зохион байгуулагдах газар

Суралцагчдын хичээллэх байршлыг DEB-н зүгээс улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн аль нэг хичээлийн байрандаа хуваарилдаг. 

Хөтөлбөрийн цар хүрээ

Диплом дүйцүүлэх хөтөлбөр нь онол болон практик хосолсон бүтэн цагийн хичээлтэй байх ба нийт үргэлжлэх хугацаа 1-1.5 жил байна. 

Сургалтын агуулга

Суралцагчдын хэрэгцээ шаардлагад болон өргөдөл дээр нь суурилсан байна. Тиймээс онол болон практикийн сургалтын агуулгууд нь тухайн суралцагчийг DEB-н хамтрагч байгууллагуудад дадлага хийх явцад нэгдмэл ойлголт, ур чадварыг бий болгоход чиглэсэн болно. Мөн түүнчлэн онол, практикийн сургалтууд нь блок хичээлийн хэлбэрээр буюу жишээ нь: 2 долоо хоногийн турш зөвхөн онолоо үзээд, дараа нь 2 долоо хоногийн турш дадлагад гарна гэх байдлаар явагдана. 

  • Мэргэжлийн онол, дадлага хосолсон хичээл 900 нэгж хичээл
  • Дадлага 800 цагийн хичээл
  • Герман хэлний курс, мэргэжлийн Герман хэл + В2 түвшний шалгалтын бэлтгэл 300-500 нэгж хичээл

Суралцагчийн дадлага хийх салбар эсвэл тасгийг өөрийнх нь шаардлагад нийцүүлж сонгох боломжтой. 

Мөн диплом дүйцүүлэх сургалтаа Герман хэлний В1 түвшний мэдлэгтэй эхлүүлээд сургалтын явцад В2 түвшинд хүрэхээс гадна мэргэжлийн Герман хэл буюу нарийн мэргэжлийн үг хэллэгүүдийг суралцах болно. Энэхүү мэргэжлийн Герман хэлний сургалт нь тухайн суралцагчийн хэлний мэдлэгээс хамааран 300-500 нэгж хичээл байх ба уг сургалтыг нийгмийн боловсролын салбарын дэмжлэгтэйгээр хамтран зохион байгуулдаг. 

Төгсөлтийн шалгалт 

Диплом дүйцүүлэх сургалтын төгсөлтийн шалгалт аман хэлбэрээр явагдана. Сургалтаа амжилттай төгссөн төгсөгчдөд гэрчилгээ гардуулахаас гадна суралцагчид Telc B2 түвшний Герман хэлний шалгалт өгч, амжилттай тэнцсэн тохиолдолд мөн хэлний сертификатыг авах боломжтой.