Герман дахь нийт оюутны 3.9% нь урлагийн чиглэлээр суралцдаг гэсэн судалгаа бий. Их дээд сургууль, коллежууд оюутан элсүүлж авахдаа тухайн оюутны урлагийн авьяас чадвар хийгээд хүсэл эрмэлзлийг илүү харгалзан үздэг. 2018 оны судалгаагаар тус улсад 17,000 орчим гадаад оюутан урлагийн чиглэлээр төгссөн байна.

Германд урлагийн чиглэлээр суралцахыг хүсэж байвал дараах их сургуулиудаас сонгон суралцах боломжтой. Үүнд:

Улсын их, дээд сургууль

Ихэнх их, дээд сургуулиуд урлагийн факультеттай байдаг. Жишээ нь:

  • Johannes Gutenberg Universität Mainz

Мэргэжлийн их сургууль

Их, дээд сургуультай харьцуулахад илүү практикт тулгуурласан байдаг боловч сүүлийн жилүүдэд бараг ялгаагүй болсон. Ялангуяа дизайны чиглэлээр сурахад илүү тохиромжтой.  Жишээ нь:

  • FH Bielefeld

Урлагийн чиглэлээр тусгайлан мэргэшсэн улсын их дээд сургууль, коллеж

Жишээ нь:

  • Universität der Künste Berlin (UdK Berlin)
  • Akademie der Bildenden Künste Stuttgart

Хувийн урлагийн их сургууль, академи

Жишээ нь:

  • Alanus Hochschule für Kunst und Gesellschaft
  • München Film Akademie

Universität der Künste (UdK) Berlin

Берлиний (УдК) урлагийн их сургууль нь Германы хамгийн том, уламжлалт урлагийн их сургуулийн нэг юм. Дүрслэх урлаг,  дизайн,  хөгжим,  жүжиглэх урлаг гэсэн 4 үндсэн тэнхимтэй, мөн мэргэжил дээшлүүлэх төв институт, Берлиний карьер коллежийн санал болгож буй урлаг болон холбогдох шинжлэх ухааны чиглэлээр 70 гаруй бакалавр, магистрийн хөтөлбөрөөс сонгон суралцах боломжтой. Докторын зэрэг, докторын дараах мэргэжил дээшлүүлэх зэргийн сургалтаараа УдК Берлин нь  Герман улсын их сургуулийн статустай цөөхөн урлагийн их сургуулийн нэг юм. Мөн урлаг, дуу хөгжим, театрын багш нарыг бэлтгэдэг.

Нийт 40,000 гаруй оюутантай ба үүний 32,2% -ийг гадаад оюутан эзэлдэг. Бүх хичээл нь Герман хэл дээр явагддаг. Jazz Institute (JIB), танхимын хөгжим гэх мэт англи хэл дээрх магистрын хөтөлбөрүүд Герман хэлний мэдлэг шаардахгүй.

Aktworkshop an der Faber-Castell Akademie in Stein am 6.6.2006 Foto: Frank Boxler

Берлиний урлагийн их сургууль нь элсэлтийн тоон хязгаарлалт /NC/ тавьдаггүй. Сонгон шалгаруулалт ихэнхдээ ур чадварын шалгалтын журмаар явагддаг. Бакалавр 6-7 семестр, магистр 4 семестр үргэлжилнэ.

Урлагийн чиглэлээр мэргэшсэн тохиолдолд карьерын хэтийн төлөв байдал нь бусад зэргийн хөтөлбөрүүдтэй адил сайн биш тул та бүтээлч авьяас чадвараа ашиглаж болох бусад хөтөлбөрүүдийг давхар судлах боломжтой.

Тавигдах шаардлага

Германы урлагийн их дээд сургууль, коллежид элсэлтийн тоон хязгаар /NC/ байхгүй. Энэ чиглэлээр их сургуульд элсэн суралцахын тулд зөвхөн хүсэл сонирхол төдийгүй авьяас ур чадвараа харуулах ёстой учраас хамгийн сайн бүтээлээ явуулах хэрэгтэй. Мөн ур чадварын шалгалт өгөөд ярилцлаганд орох ёстой байдаг. Үүнээс гадна хөтөлбөрөөс хамааран Герман эсвэл Англи хэлний  мэдлэгтэй байх шаардлагатай. 

Дэлгэрэнгүй мэдээллийг www.anabin.de эсвэл бусад их, дээд сургуулийн холбогдох вэбсайтаас авах боломжтой.

Бүрэн дунд боловсролын гэрчилгээгүй хүн урлагийн чиглэлээр суралцах боломжтой юу?

Урлагийн академи эсвэл их сургуульд суралцах элсэлтийн үндсэн шаардлага бол ЭЕШ юм. Гэхдээ гайхалтай авъяас, ур чадвартай бол зарим тохиолдолд тавигдах шаардлага багасна.

Хаана, яаж өргөдөл гаргах вэ?

Их сургуульд өргөдөл гаргах 3 арга байдаг ба аль нь яг зөв арга вэ гэдэг нь ямар их сургууль байхаас хамаарна.

Та их сургуульд шууд өргөдөл гаргаж болно. Мөн их сургуулийнхаа uni-assist (www.uni-assist.de) –ийн гишүүн болж  үйлчилгээний төвд нь  хандаж болно. Хэрэв их сургуульд элсэн суралцах хүртэлх үйл явцыг Hochschulstart -аар дамжуулан хийлгэвэл өргөдлийг www.hochschulstart.de хаягаар авна уу.

Таны суралцахыг хүсэж буй их сургууль Uni-assist эсвэл Hochschulstart –аар дамжуулж өргөдөл гаргадаг эсэхийг урьдчилан асуугаарай. Хэрэв шаардлагагүй бол их сургууль руу шууд хандах боломжтой.

Өргөдлийг зуны семестрт жил бүрийн 1-р сарын 15, өвлийн семестрт 7-р сарын 15 хүртэл хүлээж авдаг.

Дэлгэрэнгүй мэдээллийг: www.daad.de/aaa.

Германд их, дээд сургуульд сурахад ямар зардал гарах вэ?

Герман улсын их, дээд сургуулиудад сургалтын төлбөр байдаггүй. Харин семестр тутамд 250-450€ -ын хураамж авдаг. Их, дээд сургууль болгон өөрсдөө семестрын хураамжны үнийн дүнг тогтоодог. Зөвхөн хувийн их, дээд сургуулиуд нь сургалтын төлбөртэй. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг: www.studis-online.de/StudInfo/Gebuehren хуудсаар авна уу.

Хэлний түвшин ямар байх шаардлагатай вэ?

Их, дээд сургуульд элсэн суралцахын тулд та доорх Герман хэлний мэдлэгтэй ёстой.

– DSH: DSH-2, 3-р түвшин

– TestDaF: TDN- 3, 4-р түвшин

– DSD: II түвшин

– Гёте сертификат: ихэвчлэн A2-B2 түвшин

Хэрэв англи хэл дээрх сургалтанд хамрагдахаар бол хэлний түвшинг баталгаажуулах бичиг баримт өгөх ёстой.

Цалин хангамж

2016 оны байдлаар урлагийн чиглэлээр бакалаврын зэрэг авсан төгсөгчдийн цалингийн эхлэх хэмжээ 1 жилд 35,000 еврогоос дээш байжээ. Гэхдээ өөрийгөө чөлөөт уран бүтээлч гэдгээ тодорхойлж чадвал илүү их цалин авах боломжтой.

Германы урлагийн их дээд сургууль, коллежуудын жагсаалт:

1AlfterAlanus Hochschule für Kunst und Gesellschaft
2BerlinKunsthochschule Berlin-Weißensee
3BerlinUniversität der Künste Berlin
4BraunschweigHochschule für Bildende Künste Braunschweig
5BremenHochschule für Künste Bremen
6DresdenHochschule für Bildende Künste Dresden
7DüsseldorfKunstakademie Düsseldorf
8EssenFolkwang Universität der Künste
9EssenHochschule der bildenden Künste Essen
10Frankfurt am MainStaatliche Hochschule für Bildende Künste – Städelschule
11Halle (Saale)Burg Giebichenstein Kunsthochschule Halle
12HamburgHochschule für bildende Künste Hamburg
13KarlsruheStaatliche Akademie der Bildenden Künste Karlsruhe
14KarlsruheStaatliche Hochschule für Gestaltung Karlsruhe
15KasselKunsthochschule Kassel
16KielMuthesius Kunsthochschule
17KölnKunsthochschule für Medien Köln
18LeipzigHochschule für Grafik und Buchkunst Leipzig /HBG/
19MainzKunsthochschule Mainz
20MünchenAkademie der Bildenden Künste München
21MünsterKunstakademie Münster
22NürnbergAkademie der Bildenden Künste Nürnberg
23Offenbach am MainHochschule für Gestaltung Offenbach am Main
24OttersbergHochschule für Künste im Sozialen Ottersberg
25PlauenStaatliche Kunstschule für Textilindustrie Plauen
26SaarbrückenHochschule der Bildenden Künste Saar
27StuttgartStaatliche Akademie der Bildenden Künste Stuttgart /ABK/
28WeimarBauhaus-Universität Weimar