Нийгмийн ухааны чиглэлээр Германы бүх их, дээд сургуулиудад элсэн суралцах боломжтой. Ялангуяа энэхүү чиглэлээр Freie Universität Berlin болон Geothe Universität Frankfurt am Main нь хамгийн шилдэг мэргэжилтнүүдийг бэлтгэдэг нэр хүндтэй их сургуулиуд юм.

Та сэтгэл судлал, социологи, эдийн засаг болон улс төр гэсэн үндсэн чиглэлүүдээс сонгон суралцаж болох ба оюутнууд хичээлээс гадна төрөл бүрийн судалгааны ажил хийх боломжтой.

Бакалаврын зэрэг 6 семестр үргэлжлэх ба эхний семестрүүдэд нийгмийн шинжлэх ухааны үндсэн суурь хичээлийг үздэг. Дараа нь мэргэших чиглэлээ сонгоод, гүнзгийрүүлэн суралцах бөгөөд эцэст нь судалгааны ажил бичиж, амжилттай хамгаалсанаар эрдмийн зэрэг авна. Харин магистрын зэрэг олгох сургалт 4 семестр үргэлжилдэг. Та заавал улс төр, нийгмийн ухааны чиглэлээр суурь мэдлэгтэй байх ёстой. Мөн мэргэжлийн ангид уран зохиолын хичээлийг зөвхөн англи хэл дээр үздэг тул англи хэлийг давхар эзэмшсэн байх шаардлагатайг анхаарна уу.

Тавигдах шаардлага

Өргөдөл гаргахын тулд “их, дээд сургуулийн элсэлтийн шалгуур” –ыг хангах шаардлагатай. Европын холбоо болон Европын холбооны бус гишүүн орны иргэншилтэй олон улсын өргөдөл гаргагчид Герман улсын иргэний харьяалалтай өргөдөл гаргагчидтай адил тэгш эрхтэй. Мөн та Герман эсвэл Англи хэлний сертификаттай байх хэрэгтэй. Баклавар, магистрын хөтөлбөрт хамрагдахад элсэлтийн ерөнхий шаардлага байхгүй болон элсэлтийн тоо хязгаартай байж болно.

Баклавар

  • Бүрэн дунд боловсролын үнэмлэхтэй байх
  • 2015 оноос өмнө ЕБС төгссөн бол Германд хүлээн зөвшөөрөгддөг Монголын 18 их, дээд сургуульд багадаа 2 жил суралцсан байх
  • 2015 оноос хойш ЕБС төгссөн бол Монголын их, дээд сургуулийн элсэлтийн шалгалт өгсөн байх. Хамгийн багадаа 5 хичээлээр ЭЕШ өгөх ба 550 -аас дээш оноотой байх
  • Элсэлтийн тоон хязгаартай /NC/ заасан их, дээд сургуульд элсэх тохиолдолд голч дүн сайн  байх. Үүнд нийгмийн шинжлэх ухааны чиглэлээр суралцахад 3 –аас дээш голч оноотой байх шаардлагатай.
  • Герман хэлний B2 -оос дээш түвшний мэдлэгтэй байх

Магистр

  • Нийгмийн шинжлэх ухааны баклаварын зэрэг эсвэл үүнтэй адил төст мэргэжлээр эрдмийн зэрэг хамгаалсан байх. Жишээ нь: Социологи эсвэл улс төр судлалаар суралцсан байж болно. Голч дүн 3,2 –аас дээш байх
  • Мэргэжлийн эсвэл элсэлтийн шалгалтын гэрчилгээ
  • Бакалаварын зэргийн маш сайн голч дүнтэй байх
  • Герман эсвэл англи хэлний мэдлэгтэй байх

Хувь хүнд тавигдах шаардлага

Нийгмийн шинжлэх ухааны сургалт нь онолд тулгуурлан явагддаг.  Мөн эрдэмтэн, судлаач нартай  хамтран ажиллах ба багаар маш сайн ажиллаж чаддаг байх ёстой.

  • Бие даан сурах чадвар
  • Аналитик чадвар
  • Математик дүн шинжилгээ хийж чаддаг байх
  • Герман, англи хэл сайн байх

Мөн зарим их сургуулиуд нэмэлт шалгалт эсвэл элсэлтийн шалгалтыг шаардаж болно. Дэлгэрэнгүй мэдээллийг www.anabin.de эсвэл бусад их, дээд сургуулийн холбогдох вэбсайтаас авах боломжтой.

Элсэлтийн ерөнхий шаардлага байхгүй гэж юу гэсэн үг вэ?

Хэрэв таны сонгон суралцах гэж буй мэргэжилд элсэлтийн ерөнхий шаардлага байхгүй бол элсэхийн тулд заавал тусгай шаардлага хангах албагүй шууд бүртгүүлэх боломжтой. Энэ нь бүх өргөдөл гаргагчдад зориулсан хангалттай суралцах орон тоо байна гэсэн үг юм. Та шууд өргөдөл гаргаж болно. Зарим сургалтанд дадлага эсвэл ур чадварын тест гэх мэт заавал биелүүлэх ёстой нэмэлт шаардлагууд байдаг. Та суралцахыг хүсэж буй их, дээд сургуулиас урьдчилан лавлаж асуух нь маш чухал юм.

NC” гэж юу гэсэн үг вэ?

NC нь өргөдөл гаргагчийн элсэлтийн тоон хязгаарлалт юм. Их, дээд сургуулиудын элсэлт авах боломжтой оюутнуудын тоо гэж ойлгож болно.  Өмнөх жилүүдийн NС тооноос элсэгчдын тоо, хязгаарлалтыг урьдчилан харж болно. Их, дээд сургууль бүрийн NC өөр өөр байдаг бөгөөд жил бүр элсэлтийн хязгаар нь  өргөдөл гаргагчдын тооноос хамаарч харьцуулалт хийгдэн шинэчлэгдэж байдаг.

Хаана, яаж өргөдөл гаргах вэ?

Их сургуульд өргөдөл гаргах 3 арга байдаг ба аль нь яг зөв арга вэ гэдэг нь ямар их сургууль байхаас хамаарна.

Та их сургуульд шууд өргөдөл гаргаж болно. Мөн их сургуулийнхаа uni-assist (www.uni-assist.de) –ийн гишүүн болж  үйлчилгээний төвд нь  хандаж болно.

Хэрэв их сургуульд элсэн суралцах хүртэлх  процессийг Hochschulstart –аар хийвэл өргөдлийг www.hochschulstart.de хаягаар авна уу.

Таны суралцахыг хүсэж буй их сургууль Uni-assist эсвэл Hochschulstart –аар дамжуулж өргөдөл гаргадаг эсэхийг урьдчилан асуугаарай. Хэрэв шаардлагагүй бол их сургуульруугаа шууд хандах боломжтой. 

Өргөдлийг зуны семестрт 1-р сарын 15, өвлийн семестрт 7-р сарын 15 хүртэл авдаг.

Дэлгэрэнгүй мэдээллийг: www.daad.de/aaa

Хэлний ямар түвшинтэй байх ёстой вэ?

ХБНГУ -д нийгмийн ухааны чиглэлээр Герман, Англи хэл дээр суралцах боломжтой. Бакалаврын зарим хөтөлбөрийг англи хэл дээр санал болгодог боловч ихэнх хөтөлбөрийг Герман хэл дээр заадаг.

Их, дээд сургуульд элсэхийн тулд:

  • DSH: DSH-2 түвшин
  • TestDaF: TDN-4 түвшин
  • DSD: II түвшин
  • Гёте сертификат: B2 –оос дээш түвшний Герман хэлний мэдлэгтэй байх ёстой.

Англи хэл дээрх хөтөлбөрийн тухай мэдээллийг DAAD –аас аваарай.

www.daad.de/international-programmes. DAAD – Германы эрдмийн солилцооны алба

Германд суралцахад ямар зардал гарах вэ?

Герман улсын их, дээд сургуулиуд сургалтын төлбөргүй. Харин семестр тутамд 250-1500€ -ны хураамж авдаг. Их, дээд сургууль болгон өөрсдөө семестрын хураамжны үнийн дүнг тогтоодог. Зөвхөн хувийн их, дээд сургуулиуд нь сургалтын төлбөртэй.

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг: www.studis-online.de/StudInfo/Gebuehren хуудсаар авна уу.

Ажил эрхлэлт

Ажлын байрны талаар тусгайлан заагаагүй болно. Энэ нь нэг талаараа ажил сонгоход илүү  эрх чөлөө олгох боловч, нөгөө талаас өсөж дэвшихэд бага зэрэг хугацаа шаарддаг. Гэсэн хэдий ч ихэнх төгсөгчид 1 жилийн хугацаанд  хөдөлмөрийн гэрээ байгуулдаг гэсэн судалгаа гарсан байна. Суралцах явцдаа нэг эсвэл хэд хэдэн чиглэлээр мэргэших нь маш чухал юм. Мөн практик ажлын туршлага олж авах нь мэргэжлээрээ мэргэшихэд нөлөөлөх гол хүчин зүйл болж чадна. Ингэснээр та маш олон үйл ажиллагааны салбарт нээлттэй ажиллах болно.

Цалин

Жишээлбэл: Герман улсад нийгмийн ажилтанууд сард 2,100-3,400€ -ын цалинтай. 2018 оны судалгаагаар хамгийн өндөр цалин нь 2,800€ байсан бол хамгийн бага нь 1900€ байсан байна.

Товч танилцуулга

  1. Freie Universität Berlin

Берлины чөлөөт их сургууль нь 1948 онд үүсгэн байгуулагдсан. Нийт 33,000 гаруй оюутан суралцаж байгаа ба үүний 20,8% -ийг гадаад оюутнууд эзэлж байна. Мөн докторын зэрэг горилж буй 4,000 гаруй оюутны 35% нь олон улсын оюутан юм. Улс төр, нийгмийн ухааны тэнхим нь үндсэн 4 институтаас бүрддэг. Үүнд:

  • “Otto Suhr” улс төр судлал
  • Социологи судлал
  • Хэвлэл мэдээлэл ба харилцаа холбоо
  • Нийгэм ба соёл судлал

Тус тэнхим нь Германд эрчимтэй судалгаа шинжилгээ хийдэг хамгийн шилдэг тэнхимүүдийн нэг юм. Ялангуяа улс төр, нийгмийн салбар хоорондын харилцан үйлчлэлийг хамарсан судалгааг хийдэг.

Мэргэжил: 230

Баклавар: 73
Магистр: 105

Доктор: 52

Улс төр шинжлэх ухааны тэнхимийн элсэлт авдаг мэргэжлүүд:

Эх сурвалж: https://www.fu-berlin.de/

2. Universität Potsdam

Потсдамын их сургууль нь 1991 онд үүсгэн байгуулагдсан ба нийгмийн ухааны салбарт тодорхой байр суурь эзэлдэг Германы томоохон их сургууль юм.  Нийт 21,000 оюутантай ба үүний 6000 гаруй нь магистрын хөтөлбөрт хамрагдаж буй оюутнууд юм. Потсдамын их сургууль нь системийн магадлан итгэмжлэлийн тамгыг хүлээн авсан Германы анхны их сургуулийн нэг  ба бүх тивд маш олон стратегийн түншүүдтэй, маш сайн олон улсын сүлжээ бүхий их сургууль юм.

Байршил

Потсдам  хот, Бранденбург муж 

Нийт оюутан (2019/2020)  21.223 үүнээс гадаад оюутан 13.7% эзэлдэг.

Мэргэжил 160

Бакалавр: 73
Магистр: 85

Эх сурвалж