2017/2018 оны өвлийн семестерт Герман улсад энэ хоёр чиглэлээр нийтдээ 100000 гаруй оюутан хамрагдсан гэж Холбооны Статистикийн хорооноос мэдээлсэн байдаг. “Архитектур ба орон зайн төлөвлөлт” болон “барилгын технологи” чиглэлээр бакалавр, магистрын 400 гаруй сургалтыг явуулдаг. “Архитектур”, “Барилгын инженер” -ээс гадна “Ressourceneffizientes Bauen” эсвэл “Baukulturerbe” гэх мэт мэргэжлүүдийг санал болгодог давуу талтай.

БАРИЛГЫН ИНЖЕНЕР

Барилгын инженер нь 3 сонгодог инженерийн шинжлэх ухааны нэг ба хамгийн эртний мэргэжлүүдийн нэг юм. Мэргэжлийн хамрах хүрээ нь асар том. Энэ чиглэлээр Германд 100 гаруй их сургуулиуд баклаврын  зэрэг олгодог, мөн үүнтэй төстэй хэд хэдэн магистрын мэргэжлүүд байдаг. Ихэнх нь бүтэн цагын сургалтын хөтөлбөрийг санал болгодог боловч хос  хөтөлбөр болон цагийн ажил хийх боломжууд байна. Барилгын инженерийн хөтөлбөрийг их, дээд сургууль, техникийн их сургууль болон мэргэжлийн сургуулиуд санал болгодог. Та аль их сургуулийг сонгох нь  зорилгоо хэрхэн тодорхойлохоос хамаарна. FH буюу мэргэжлийн сургуулийг төгсөнөөр  ихэвчлэн барилга  болон бүтцийн инженер гэх мэт практик үйл ажиллагаанууд дээр тулгуурлан ажилладаг. Харин их, дээд сургуульд суралцах нь илүү онолын шинж чанартай бөгөөд судалгаа, шинжлэх ухаанд илүү төвлөрдөг. Иймд их, дээд сургуульд зэрэг эзэмшсэнээр илүү төвөгтэй төлөвлөлт ба зохион байгуулалт, барилгын ажлыг өндөр албан тушаалд удирдан гүйцэтгэдэг.

Баклаврт инженерийн бакалавр (B.Eng.), шинжлэх ухааны бакалавр (B.Sc.) гэх 2 эрдмийн зэрэг олгох ба 6-7 семестр үргэлжилдэг.  Зөвхөн өвлийн семестрээс элсэлт нь эхэлдэг.

Тавигдах шаардлага:

Баклавр

  • Бүрэн дунд боловсролын үнэмлэхтэй байх
  • Их дээд сургуулийн элсэлтийн шалгалт өгсөн байх. Хамгийн багадаа 5 хичээлээр ЭЕШ өгөх ба 500 -аас дээш оноотой байх
  • Элсэлтийн тоо хязгаартай /NC/ заасан их дээд сургуульд элсэх тохиолдолд голч дүн сайн  байх
  • 8 долоо хоногийн  эсвэл үүнтэй дүйцэх урьдчилсан дадлага хийсэн байх
  • Герман эсвэл англи хэлний мэдлэгтэй байх

Магистр

  • Барилгын инженерийн баклаврын зэрэг эсвэл үүнтэй адил төст мэргэжлээр багадаа 180 кредит үзсэн байх
  • Мэргэжлийн эсвэл элсэлтийн шалгалтын гэрчилгээ
  • Баклаврын зэргийн маш сайн голч дүнтэй
  • Герман эсвэл англи хэлний мэдлэгтэй байх

Хувь хүнд тавигдах шаардлага:

  • Байгалийн шинжлэх ухаанд сонирхолтой
  • Техникийн мэдлэгтэй
  • Орон зайн төсөөлөл сайтай
  • Аналитик сэтгэлгээтэй
  • Нийгмийн чадавхтай
  • Зохион байгуулах ур чадвартай байх

Мөн зарим их сургуулиуд нэмэлт шалгалт эсвэл элсэлтийн шалгалтыг шаардаж болно. Дэлгэрэнгүй мэдээллийг www.anabin.de эсвэл бусад их, дээд сургуулийн холбогдох вэбсайтаас авах боломжтой.

Ажил эрхлэлт:

Барилгын инженерийн чиглэлээр суралцаж төгссөн оюутнууд ихэвчлэн барилгын компаниудад ажилладаг. Бусад боломжит ажил олгогчид бол хяналтын алба ба барилгын материал үйлдвэрлэдэг компаниуд, хот төлөвлөлт гэх мэт төрийн алба болон  даатгалын компаниуд юм. Мөн тээврийн салбарт болон барилгын програм хангамжийн чиглэлээр ажилладаг компаниудад ажиллах боломжтой.

Цалин ба тэтгэмж:

Барилгын инженерийн хувьд та санхүүгийн хувьд тийм ч их санаа зовох хэрэггүй. Нэг талаасаа ажлын байрны зах зээл ирээдүйтэй байгаа бол нөгөө талаас барилгын инженерүүд Германд маш сайн орлого олдог. Их дээд сургуулиа төгсөөд  жилд 45,000 еврогийн цалин авах боломжтой болох ба энэ нь мэргэжлээрээ ажиллах жилүүдэд нэлээд хурдан нэмэгдэх болно.

АРХИТЕКТУР

Архитекторууд бол уран зураачид юм. Баклавр, магистрын хөтөлбөрт нь филиграфийн урлагийг хатуу инженерийн мэдлэгтэй хослуулан заадаг. Бүтээлч, дүн шинжилгээ хийх чадвартай бол архитектурыг судлах нь зүйтэй. Архитекторын хувьд танд ирээдүйн үе үеийн турш үргэлжлэх түүх болж үлдэх зүйлийг бий болгох гайхалтай боломж бий.  Архитектурын чиглэлээр суралцаж төгссөн хүмүүс архитектурын газруудад, барилгын компани эсвэл барилгын материалын үйлдвэр, хот байгуулалт ба төлөвлөлтөд ихэвчлэн ажилладаг. 

Архитектур нь инженерийн баклавр (B.Eng.), шинжлэх ухааны баклавр (B.Sc.) гэх 2 эрдмийн зэрэг олгох ба баклавр 6-8 семестр, магистр 3-5 семестр үргэлжилдэг.  Зөвхөн өвлийн семестрээс элсэлт нь эхэлдэг. Хос сургалтын хөтөлбөрт хамрагдах боломжтой. Нэгдсэн дадлага хийдэг онцлогтой.

Тавигдах шаардлага:

Баклавр

  • Бүрэн дунд боловсролын үнэмлэхтэй байх
  • Их дээд сургуулийн элсэлтийн шалгалт өгсөн байх. Хамгийн багадаа 5 хичээлээр ЭЕШ өгөх ба 500 -аас дээш оноотой байх
  • Суралцахаасаа өмнө практик туршлага хуримтлуулсан байх ба дадлага хэлбэрээр танилцуулах ёстой
  • Элсэлтийн шалгалт, ур чадварын шалгалтаа амжилттай өгсөн байх
  • Герман эсвэл англи хэлний мэдлэгтэй байх

Магистр

  • Их дээд сургуульд хамгийн багадаа 180 кредит үзсэн байх
  • Баклаврын зэргийн маш сайн голч дүнтэй байх
  • Элсэлтийн шалгалт, ур чадварын шалгалтаа амжилттай өгсөн байх
  • Герман эсвэл англи хэлний мэдлэгтэй байх

Хувь хүнд тавигдах шаардлага:

  • Сэтгэн бодох, төсөөлөх чадвар сайн
  • Шинэ санаа гаргах чадвартай
  • График дизайн, загвар зохион бүтээх, боловсруулах, зураг зурах дуртай
  • Загвар ба гоо зүйд өндөр мэдрэмжтэй байх

Хичээлийн агуулга:

Баклавр

Баклаврын зэрэг нь архитектур, урлаг ба барилгын түүх гэх мэт салбарын ерөнхий мэдлэгийг олгохоос гадна оюутнуудад барилгын физик, материал судлал, статистик чиглэлээр суурь мэдлэг эзэмшүүлдэг. Иймд давуу талууд нь загвар зохион бүтээх, ноорог зурахдаа төдийгүй статик тооцоог гаргахад оршино. Архитектур нь урлагийн нэг салбар ч гэсэн техникийн болон шинжлэх ухааны чиглэлээр инженерчлэлтэй хамт зэрэгцэн оршдог.

Хичээлийн хөтөлбөрт  дүрслэх урлаг ба зохиомж төлөвлөлт, загвар зохион бүтээх, боловсруулах ба барилгын онол, бүтцийн инженерчлэл, барилгын физик, техникийн өргөтгөл,  барилга ба урлагийн түүх, архитектурын онол, түүхэн байгууламжын сэргээн босголт, хадгалалт, засварлалт,  барилгын тухай хууль, зардал ба хугацаа төлөвлөлт гэх мэт хичээлүүд багтана.

Магистр:

Энэ хөтөлбөр нь тухайн чиглэлээр мэргэшүүлэхэд тусална. Ялангуяа архитектор мэргэжлээр ажиллах хүсэлтэй байгаа бол мэргэшсэн мэргэжилтэн болох нь чухал. Магистрт төгсөгчдийн мэргэжлийн ур чадварыг илүүд үнэлдэг.

Магистрын хөтөлбөрт архитектурын чиглэлээр төрөл бүрийн сургалтуудыг сонгох боломжтой. Сонгодог архитектурын магистрын хөтөлбөрөөс гадна суурь мэдлэгийг олж авах, мөн дотоод засал чимэглэл гэх мэт тодорхой чиглэлээр мэргэшүүлэх хөтөлбөрүүд улам бүр нэмэгдсээр байна.

Барилга, архитектурын чиглэлээр Германд сургалтын орон тоог  хэрхэн хуваарилдаг вэ?

Барилгын инженер, архитектурын чиглэлээр явагдах хөтөлбөр нь ихэвчлэн орон нутгийн элсэлтийн тоон  хязгаартай байх ба энэ нь зөвхөн цөөн тооны сургалтын орон тоог санал болгодог гэсэн үг юм. Энэхүү хязгаарыг (NC) тогтоодог, их сургууль бүрээс шалтгаалж өөр өөр байх ба сургалтын орон тоог их дээд сургууль тус бүр бие даан хуваарилдаг. Тиймээс өргөдөл гаргагчдад тавигдах шаардлагыг их, дээд сургууль тус бүрээс лавлан асуух хэрэгтэй.

NC” гэж юу гэсэн үг вэ?

NC нь өргөдөл гаргагчийн элсэлтийн тоон хязгаарлалт юм. Их, дээд сургуулиудын элсэлт авах боломжтой оюутануудын тоо гэж ойлгож болно.  Өмнөх жилүүдийн NС тооноос урьдчилан элсэгчдын тоо, хязгаарлалтыг харж болно. Их, дээд сургууль бүрийн NC өөр өөр байдаг бөгөөд жил бүр элсэлтийн хязгаар нь  өргөдөл гаргагчдын тооноос хамаарч харьцуулалт хийгдэн шинэчлэгдэж байдаг.

Хаана, яаж өргөдөл гаргах вэ?

Их сургуульд өргөдөл гаргах 3 арга байдаг ба аль нь яг зөв арга вэ гэдэг нь ямар их сургууль байхаас хамаарна. Та их сургуульд шууд өргөдөл гаргаж болно. Мөн их сургуулийнхаа uni-assist (www.uni-assist.de) –ийн гишүүн болж  үйлчилгээний төвд нь  хандаж болно.

Хэрэв их сургуульд элсэн суралцах хүртэлх  процессийг Hochschulstart –аар хийвэл өргөдлийг www.hochschulstart.de хаягаар авна уу.

Таны суралцахыг хүсэж буй их сургууль Uni-assist эсвэл Hochschulstart –аар дамжуулж өргөдөл гаргадаг эсэхийг урьдчилан асуугаарай. Хэрэв шаардлагагүй бол их сургууль руугаа шууд хандах боломжтой. 

Өргөдлийг зуны семестрт 1-р сарын 15, өвлийн семестрт 7-р сарын 15 хүртэл авдаг.

Дэлгэрэнгүй мэдээллийг: www.daad.de/aaa

Хэлний ямар түвшинтэй байх ёстой вэ?

ХБНГУ -д инженерийн чиглэлээр Герман, Англи хэл дээр суралцах боломжтой. Мөн англи хэл дээрх 200 гаруй магистрын хөтөлбөртэй. Бакалаврын зарим хөтөлбөрийг англи хэл дээр санал болгодог боловч ихэнх хөтөлбөрийг Герман хэл дээр заадаг.

Их, дээд сургуульд элсэхийн тулд:

  • DSH: DSH-2 түвшин
  • TestDaF: TDN-4 түвшин
  • DSD: II түвшин
  • Гёте сертификат С1: ихэвчлэн С2 түвшиний Герман хэлний мэдлэгтэй байх ёстой.

Англи хэл дээрх хөтөлбөрийн тухай мэдээллийг DAAD –аас аваарай.

www.daad.de/international-programmes. DAAD – Германы эрдмийн солилцооны алба

Германд суралцахад ямар зардал гарах вэ?

Герман улсын их, дээд сургуулиуд сургалтын төлбөргүй. Харин семестр тутамд 50-350€ -ны хураамж авдаг. Их, дээд сургууль болгон өөрсдөө семестрын хураамжны үнийн дүнг тогтоодог. Зөвхөн хувийн их, дээд сургуулиуд нь сургалтын төлбөртэй.

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг: www.studis-online.de/StudInfo/Gebuehren хуудсаар авна уу.

Хос сургалтын хөтөлбөр

Энэхүү хөтөлбөр нь их дээд сургууль дах онолын сургалт ба компани дээрх анхны практик туршлагын хослол юм. Германд хос сургалтын хөтөлбөрийн ихэнх хувийг инженерийн чиглэлээр санал болгодог.

Дэлгэрэнгүй мэдээллийг: www.wegweiser-duales-studium.de