Улс орны хөгжлийн гол үндэс нь боловсролтой, чадварлаг иргэн байдаг. Тиймдээ ч манай Эй Би Си Ворлд ХХК нь 2013 оноос эхлэн Монголынхоо хүүхэд залуучуудыг хэрхэн гадаадад суралцаж, чанартай боловсрол эзэмших талаар зөвлөгөө мэдээллээр хангаж, тэдний хүсэл зорилгоо биелүүлэх гарц, хөтөч, гүүр нь байхын төлөө, дэлхийн Монгол иргэнийг бэлдэхэд өөрсдийн хувь нэмрээ оруулах чин хүсэл эрмэлзлэлтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. 

Герман улсад сургалтын төлбөргүйгээр дэлхийн хэмжээний өндөр боловсрол эзэмших боломжтой байдаг учир бид хамгийн анх тус улсад 3 жилийн хугацаанд Ausbildung буюу Мэргэжлийн Сургуульд суралцаж Сувилагч мэргэжлийг эзэмших хөтөлбөрийг Монголдоо анхдагч болон амжилттай хэрэгжүүлж байсан бөгөөд өнөөдрийг хүртэл энэхүү хөтөлбөр маань олон олон залуусын мөрөөдлөө биелүүлэх боломж нь байсаар байна. Тэгвэл шинэ оны эхлэл дээр бид Герман улсыг зорих хүсэлтэй хүн бүрд хүртээмжтэй боломжийг бий болгох үүднээс нэмэлт шинэ хөтөлбөрүүдийг санаачлан хэрэгжүүлж эхлээд байна. Эдгээрийн нэг нь Монголдоо хэдийнэ сувилагч мэргэжлээр сураад төгсчихсөн 40 хүртэлх насны хүмүүст зориулсан, Герман улсад ердөө 1-1,5 жилийн хугацаанд диплом дүйцүүлэх сургалтанд хамрагдан амжилттай төгссөнөөр тус улсад мэргэжлээрээ ажиллах боломжийг нээж өгч байгаа  “P2 (Profi-Programm)” хөтөлбөр юм. Уг хөтөлбөрт хамрагдахын тулд санхүүгийн баталгаа шаардлагагүй, сургалтын төлбөргүй, сургалт нь онол практик хосолсон хэлбэрээр явагдахаас гадна суралцах хугацаандаа сар бүр 1600+ /төгрөгөөр 5,280,000₮/  Евроны цалин авна гэдгээрээ томоохон давуу талтай. 

Бидний санал болгож буй дараагийн нэг боломж нь дунд сургуулиа төгсөж буй сурагчдад зориулсан “Эртэч” хөтөлбөрийн хүрээнд Бремен хотын Бэлтгэл коллежтой (Bremen Studienkolleg) хамтран хэрэгжүүлж буй “Prime-Bremen” дэд хөтөлбөр юм. 2020 оны 7 сард Герман улсад суралцах журамд өөрчлөлт орсноор сурагчид 12-р ангиа төгсөөд тодорхой шаардлагуудыг хангаснаар Герман улсын Их сургуулийн бэлтгэл коллежид шууд элсэх боломжтой болсон юм. Германы их, дээд сургууль болон бэлтгэл коллежийн намрын улирлын хичээл жил бүрийн 10 сард эхлэдэг бөгөөд тухайн улирлын элсэгчдийн материалийг 5 сарын 15-наас 7 сарын 15-ны хооронд хүлээн авдаг. Монгол сурагчдын хувьд бэлтгэл коллежид элсэхийн тулд ЭЕШ-н оноотой байх шаардлагатай, харин Монгол дахь ЭЕШ-н хугацаанаас хамаарч дээр дурьдсан 2 сарын дотор материалаа явуулах боломжгүй тул суралцагчид Gap year буюу 1 жилийн завсарлага авч, тэр хугацаандаа Герман хэлээ суралцан, Герман явах бэлтгэлээ хангах бүрэн боломжтой юм. Бид уг хөтөлбөрийн эхний ээлжийн сурагчдаа  2021 оны намрын улирлын хичээлд нь амжилттай элсүүлж явуулсан байгаагаа хуваалцахад таатай байна.  

https://forms.gle/63hm7WxX8SRbcCU9A

2022 оноос эхлэн Монгол залуустаа танилцуулж буй бас нэгэн хөтөлбөр маань BFD (Bundesfreiwilligendienst) буюу 27-40 насныхан Герман улсад 1 жилийн хугацаатай Сайн дурын ажил хийх боломж юм. Сайн дурын ажлын хөтөлбөр нь манай анхдагч хөтөлбөрүүдийн нэг хэдий ч насны хязгаар нь 18-26 хүртэл байдаг, харин энэ удаад бид сонирхогчдын хүсэл шаардлагыг харгалзаж BFD хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бэлэн болоод байна. Энэхүү хөтөлбөрт хамрагдсанаар сар бүр 500 евроны халаасны мөнгө авч, нийгэм болон байгаль экологид чиглэсэн сайн дурын ажлуудыг хийх юм. Жишээ нь: Хүүхэд, хөгшдийн асрамжийн газарт, Онцгой байдлын газарт, Сургууль, цэцэрлэгийн туслах багшаар, Өдөр өнжүүлэхэд гэх мэт. Хэрвээ та мэргэжлээ солих хүсэлтэй, ирээдүйд нийгмийн салбарт ажиллах зорилготой эсвэл одоо хийж байгаа ажилдаа сонирхолгүй, өөрийгөө шинэ зүйлд сорьж үзэх бодолтой байгаа бол энэхүү 1 жилийн хөтөлбөрийн туршид та өөрийнхөө хувь хүний сонирхол, чадваруудаа таниж мэдэхээс гадна Герман улсын соёл иргэншилтэй өөрийн биеэр танилцаж, Герман хэлээ орчинд нь сайжруулж, шинэ туршлага хуримтлуулах боломжтой юм. 

Ийнхүү бид шинэ оноо залуучууд хүүхдүүдэд чиглэсэн шинэ гарц, шинэ хөтөлбөрүүдээр эхлүүлж байгаадаа туйлын баяртай байна. Бид таны хувь хүний хүсэл, шаардлагыг харгалзан үзэж, танд тохирсон, таны зорьж буй хөтөлбөрт тань амжилттай явуулахын тулд үнэнч туслах, зөвлөх, чиглүүлэгч тань байхад бэлэн байна.