Таны өдөр тутмын амьдралд:
Герман хэл нь дан ганц таны зэргийн хөтөлбөрт ач холбогдолтой бус юм. Хэрвээ та сургалтандаа Герман хэлийг бараг ашигладаггүй бол, жишээлбэл Англи хэл дээрх зэргийн хөтөлбөрт элсэж орсон бол та хүлээн авагч орны хэлийг бас сурах нь ашигтай. Яагаад гэвэл хэлний өндөр мэдлэгтэй байх нь таныг Герман улсад амьдрахад өөрийн гэртээ байгаа юм шиг тав тухтай мэдрэмжийг төрүүлнэ. Мөн та илүү хурдан дасан зохицож, тус улсын амьдралд идэвхтэй оролцож олон найз нөхөдтэй болж чадна. Хотуудад Англи хэлтэй эмчид үзүүлэх эсвэл Англи хэл дээр зохион байгуулагдах арга хэмжээнд оролцох зэрэг үйлчилгээ авах нь хялбар байдаг. Мөн төрийн байгууллагуудтай харилцах үед бүх ажилчид нь Англи хэлний өндөр мэдлэггүй болохыг та анзаарах болно.
Таны сургалтанд:
Зэргийн хөтөлбөрт элсэж ороход шаардагдах Герман хэлний түвшин таны сонгосон хөтөлбөр болон дээд боловсролын байгууллагаас хамаараад өөр өөр байна. Англи хэл дээрх зэргийн хөтөлбөрт элсэж орж байгаа тохиолдолд ихэнх тохиолдолд Герман хэлний мэдлэг шаардлагагүй гэхдээ Англи хэлний өндөр мэдлэгтэй байх шаардлагатай юм. Харин Герман хэл дээр суралцах тохиолдолд байгалийн шинжлэх ухааны чиглэлээс илүү хүмүүнлэг, нийгмийн шинжлэх ухааны хөтөлбөрүүд хэлний оноо өндөр шаарддаг. – ялангуяа бичих болон ярих чадвар сайн байх шаардлагатай.
Таны Герман хэлний түвшин лекц сонсоод ойлгох, семинарын хэлэлцүүлэгт оролцоход хангалттай хүрэлцэхүйц байх шаардлагатай. Мөн их дээд сургуулийн ном, сурах бичгийг уншаад ойлгох чадвартай байх. Хичээлийн сэдвүүдийг хэлэлцэж, судалж, бичгэн хэлбэрээр дүн шинжилгээ хийж чаддаг байх хэрэгтэй.
Герман хэл сурах боломжууд: Герман хэлийг яаж сурах вэ? эсвэл Герман хэлний мэдлэгээ яаж сайжруулах вэ?
Таны өдөр тутмын амьдралд:
Өдөр тутмын амьдралд янз бүрийн арга замаар Герман хэлээ сайжруулах боломжтой. Жишээ нь: Герман хэл дээр зурагт үзэх, радио сонсох. Хэрвээ та Герман оюутнуудтай хамт амьдардаг бол Герман хэлийг хурдан сурах нь гарцаагүй.
Хамтран суралцах арга:
Хамтдаа хэл сурах нь Герман хэлээ сайжруулах маш сайн арга юм. Хамтын нөхөрлөл нь бие биенийхээ төрөлх хэлийг сурахыг хүсдэг 2 хүнийг холбож өгдөг. Та тогтмол хугацаанд уулзаж эхлээд өөрийнхөө, дараа нь нөгөө хүнийхээ хэлээр ярих дадлага хийнэ. Зарим олон улсын байгууллагууд, олон улсын оюутны холбоод эсвэл оюутны төлөөлөгчид хэл хамтран сурах сонирхолтой хүмүүсийн вебсайт эсвэл файлтай байдаг.
Хэлний сургалтууд:
Герман хэл сурах эсвэл Герман хэлний мэдлэгээ сайжруулах маш олон арга зам байдаг. Дээд боловсролын байгууллагууд зэргийн хөтөлбөрийн хажуугаар хэлний сургалтуудыг санал болгодог. Мөн Герман даяар дээд боловсролын байгууллагууд зуны сургалтууд явуулдаг бөгөөд энэ нь таныг зэргийн хөтөлбөрт элсэж ороход бэлтгэж, хэлний ур чадварыг тань сайжруулна. Энэ нь ихэвчлэн 6-аас 9-р сарын хооронд хичээллэдэг бөгөөд хэлний төрөл бүрийн түвшинг санал болгодог. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл Германы Эрдмийн Солилцооны Албаны хэлний сургалтууд болон тусгай сургалтын мэдээллийн сангаас авна уу.
Дээд боловсролын байгууллагын хэлний бэлтгэлийн төлбөр нэг семестр нь дунджаар € 150-450 байдаг. Хэрвээ хэлний сургалт нь дүүрчихсэн байвал насанд хүрэгчдийн хэлний төв, бусад хэлний төвүүдэд суралцах боломжтой.
Recent Comments