Инженерчлэл өндөр хөгжсөн, аж үйлдвэржилт бүхий Герман улс нь өнөөг хүртэл хөдөө аж ахуйн салбараа хэвээр хадгалсаар ирсэн. Германы хөдөө аж ахуйн салбар нь Европын Холбооны хамгийн том 4 үйлдвэрлэгчийн тоонд багтдаг байна.
Германы Хөдөө аж ахуй судлалын шилдэг их сургуулиуд:
QS World University Ranking 2018 үнэлгээний дагуу доор дурдсан 5 их сургууль нь хөдөө аж ахуйн чиглэлээр хамгийн сайн хөтөлбөр санал болгодог сургуулиуд юм.
- Universität Hohenheim
- Georg-August-Universität Göttingen
- Technische Universität München
- Christian-Albrechts-Universität zu Kiel
- Humboldt-Universität Berlin
Хөдөө аж ахуйн шинжлэх ухаан нь дэлхийн олон асуудлын гол түлхүүр юм. Энэ нь хүнсний аюулгүй байдал, эрүүл хоол тэжээл, нөөц хадгалалт, уур амьсгал, хүрээлэн буй орчин хамгаалал хийгээд ан амьтдын аюулгүй байдлыг хангахад чиглэдэг. Өөр нэг чухал сэдэв бол цаг уурын өөрчлөлтөд дасан зохицох үр тариа, ургамлын хөгжил юм.
Ийнхүү ач холбогдол өндөр бүхий хөдөө аж ахуйн чиглэлээр эрэлт хэрэгцээтэй мэргэжил эзэмших сонирхолтой, мөн мэргэжил дээшлүүлэх хүсэлтэй залууст Герман улсад үнэ төлбөргүй суралцах өргөн боломж бий.
Бакалаврын түвшинд суралцах нь:
Хөдөө аж ахуйн чиглэлийн бакалаврын чиглэлийн сургалтууд нь ихэвчлэн 6-7 семестр буюу 3-3.5 жил орчим үргэлжилнэ. Хэрэв бэлтгэл коллежээр дамжин суралцсан тохиолдолд 1 жилийн суралцах хугацаа нэмэгдэнэ.
Бакалаврын зэргийн хөтөлбөрт элсэн суралцахын тулд дараах ерөнхий шалгууруудыг хангах хэрэгтэй:
- Хүлээн зөвшөөрөгдсөн боловсролын бичиг баримт
- Дүнгийн хуудас
- Герман хэлээр суралцах тохиолдолд Герман хэлний DSH 2, Test DaF 4, Goethe certificate С1 эсвэл C2
- Англи хэлээр сурах тохиолдолд IELTS 6 эсвэл IELTS 6.5 оноо шаардлагатай
Дараах бакалаврын зэргийн сургалтаас сонгон сурах боломжтой. Үүнд:
- Хөдөө аж ахуй, цэцэрлэгжүүлэлт судлал
- Хөдөө аж ахуйн биологи
- Хөдөө аж ахуйн менежмент
- Хөдөө аж ахуйн эдийн засаг
- Хөдөө аж ахуйн инженер
- Хөдөө аж ахуй судлал
- Агробизнес
- Био процесс инженерчлэл
- Худалдааны хөдөө аж ахуйн салбар
- Хөдөө аж ахуй судлалын багшлах зэрэг
- Байгалийн нөөцийн менежмент
- Сэргээгдэх түүхий эд
- Сэргээгдэх түүхий эд ба био эрчим хүч
- Ургац судлал
- Мал аж ахуй судлал
- Органик аж ахуй ба маркетинг
- Органик аж ахуй
- Экосистемийн менежмент
- Тогтвортой хөдөө аж ахуй
- Хүрээлэн буй орчин судлал
- Аж үйлдвэрийн инженер, хөдөө аж ахуйн маркетинг ба менежмент
- Үйлдвэрийн инженерчлэлийн агробизнес
Магистрын түвшинд суралцах нь:
Магистрын зэргийн сургалтууд нь суралцах мэргэжлээсээ шалтгаалаад 1.5-2 жилийн хугацаатай үргэлжлэнэ. Хөдөө аж ахуйн чиглэлээр магистрын түвшний сургалтанд элсэн суралцахыг хүсэгчдэд тавигдах ерөнхий шалгуур:
- Магистрт элсэн суралцах мэргэжлийнхээ дагуу магадлан итгэмжлэгдсэн их сургуулиас бакалаврын зэргийг авсан байх
- Герман хэлээр суралцах тохиолдолд Герман хэлний DSH 2, Test DaF 4, Goethe certificate С1 эсвэл C2
- Англи хэлээр сурах тохиолдолд IELTS 6.5 эсвэл IELTS 7.0 оноо шаардлагатай
Дараах магистрын зэрэг олгох чиглэлээс сонгон суралцаж болно.
- Хөдөө аж ахуй, хүнс үйлдвэрлэл
- Хөдөө аж ахуй ба нөөцийн эдийн засаг
- Хөдөө аж ахуйн биологи
- Хөдөө аж ахуйн менежмент
- Хөдөө аж ахуйн эдийн засаг
- Сүү үйлдвэрлэл
- Хөдөө аж ахуй судлал
- Агробизнес
- Хөдөө аж ахуй ба хүнсний эдийн засаг
- Хөдөө аж ахуй судлал ба Халуун, дулаан бүс нутгийн менежмент
- Халуун, дулаан бүс нутгийн хөдөө аж ахуй судлал
- Агро биотехнологи
- Загасны аж ахуй
- Био эдийн засаг
- Ургамал хамгаалал
- Ургамал судлал
- Хөгжлийн эдийн засаг
- Байгаль орчин хамгаалал ба хөдөө аж ахуйн хүнс үйлдвэрлэл
- Байгаль орчны шинжлэх ухаан – Хөрс, ус ба биологийн олон янз байдал
- Загасны биологи, Загас агнуур, Загасны аж ахуй
- Байгалийн нөөцийн нэгдсэн менежмент
- Хүнсний бизнес ба хэрэглэгчийн судалгаа
- Үржил шимгүй газар судлалын олон улсын магистр
- Биологийн олон янз байдлын менежмент, судалгааны олон улсын магистр
- Хөдөөгийн хөгжлийн олон улсын магистр
- Байгаль экологи
- Амьдралын шинжлэх ухаан, эдийн засаг ба бодлого
- Байгалийн нөөцийн менежмент
- Хөдөө аж ахуй, цэцэрлэгжүүлэлт судлалын магистрын зэрэг
- Сэргээгдэх түүхий эд
- Сэргээгдэх түүхий эд ба био эрчим хүч
- Ургац судлал
- Мал аж ахуй судлал
- Дарс судлал
- Хөдөө аж ахуйн эко менежмент
- Органик аж ахуй
- Органик хөдөө аж ахуй ба хүнсний систем
- Адуу судлал
- Ургамлын үйлдвэрлэл ба хүрээлэн буй орчин
- Хөдөө аж ахуй, цэцэрлэгжүүлэлтийн үйл явц ба чанарын менежмент
- Тогтвортой хөдөө аж ахуй ба Усны хагалбарын нэгдсэн менежмент
- Хүнсний тогтвортой систем
- Тогтвортой олон улсын хөдөө аж ахуй
- Амьтан судлал
- Биологийн нөөц
- Хүнс судлал
- Хүнс ба Агробизнес
- Хөдөө аж ахуй, цэцэрлэгжүүлэлтийн менежмент
- Хөдөө аж ахуй ба байгаль орчин
- Олон улсын хөдөө аж ахуйн менежмент
Эх сурвалж:
Recent Comments