- Канад улс нь Их-8 (G8) буюу дэлхийд эдийн засгийн хувьд тэргүүлэгч орнуудын гишүүн төдийгүй боловсролын чанараараа тэргүүлэгч улсуудын нэгд зүй ёсоор тооцогддог бөгөөд боловсролын системээ үргэлж шинэчлэн, хөрөнгө оруулалт хийж байдгаараа онцлог юм. Иймд та Канад улсын аль ч хотод, ямар ч түвшинд суралцсан дэлхийд хүлээн зөвшөөрөгдөх сертификат, диплом болон боловсролын зэрэгтэй болно гэдэгт эргэлзэх зүйлгүй.
- Канадын муж бүр боловсролын өндөр стандартыг хангасан чанарын баталгаажуулалтын тогтолцоотой бөгөөд бага, дунд, дээд гээд боловсролын бүхий л шатан дахь үйл ажиллагааг зохицуулах тусгай хууль, журамтай байдаг нь бусад өрсөлдөгч орнуудаас ялгарах томоохон давуу талуудын нэг юм. Мөн муж бүр оюутнуудад англи болон франц хэл дээр, эсвэл дээрхи хоёр хэлийг хослуулан суралцах боломжийг олгодог.
- Канад улсад суралцагчид болон төгсөгчид нь “Дэлхийн Эдийн Засаг, Хөгжлийн хамтын ажиллагааны байгууллага” (OECD) –аас гаргадаг PISA буюу олон улсын оюутнуудын боловсролыг үнэлэх судалгаанд тогтмол математик болон шинжлэх ухааны чиглэлээр тэргүүлдэг. Үүнээс гадна оюутан, суралцагчид практик ур чадвар сайтай байдаг нь дэлхийд өрсөлдөхүйц боловсон хүчин болох том түшиц болж өгдөг.
- Канад улсад суралцахаар зорьж буй хүмүүст өөрийн академик мэдлэгээ шалган, тухайн улсад хүлээн зөвшөөрөгдөх эсэхээ тодруулж болох олон боломж, эх сурвалжууд байдаг бөгөөд тэдний нэг нь www.cicic.ca вэбсайт юм. Та тус холбоосоор нэвтрэн дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.
- Канад улс боловсролын үе шат хоорондын тогтолцоо, уян хатан сургалтын орчин нөхцлөөрөө маш өндөр нэр хүндтэй бөгөөд суралцагч, оюутнуудад элдэв хүнд суртал, чирэгдэл учруулдаггүй. Мөн оюутнуудыг суралцах хугацаандаа болон сургуулиа төгссөний дараа ажил хийх зөвшөөрөл өгөөд зогсохгүй Канад улсын байнгын оршин суугч болох боломжоор хангадаг юм.
Recent Comments