Та инженерийн хөтөлбөр сонирхдог уу? Хэрвээ та шинжлэх ухааны суурь ойлголттой, компьютерийн шинжлэх ухаан, физик, хими, математик сонирхдог бол инженерээр сурч ажиллах боломж их бий.
Герман улсад олон улсын оюутнууд инженерийн хөтөлбөрт суралцах нь элбэг байдаг. Маш олон төрлийн инженерийн хөтөлбөрүүдээс сонгон суралцах боломжтой. Одоогоор Германы их сургуулиуд 3400 орчим инженерийн хөтөлбөр санал болгож байгаа ба үүнээс Англи хэл дээрх суралцах 220 орчим магистрын хөтөлбөр бий. Англи хэл дээр суралцах боломж байгаа нь манай оюутнуудын хувьд бас нэг том давуу тал юм.
Германы инженерийн сургуулиудын сургалтын арга барил, дадлага туршлагад суурилсан хөтөлбөрүүд, сайн багш нар, орчин үеийн тоног төхөөрөмж, төгссөний дараах ажил олголт зэрэг нь давуу тал болж байнга дэлхийн шилдэг их сургуулиудын жагсаалтад багтаж байна.
Өөрийн хүсэл сонирхолдоо нийцүүлэн дээд зэргийн уян хатан байдлаар суралцах боломжийг олгодог. Ямарч төрлийн инженерийн хөтөлбөрийг сонгосон таны сургалтын дийлэнх хэсгийг дадлага эзлэх болно. Энэхүү практик дээр суурилсан сургалт нь таныг чадварлаг инженер болох суурийг тавьж, шууд ажлын байран дээр бэлтгэн гаргах зорилготой. Нэмж дурдахад, их сургуулийн профессорууд нь тухайн инженерийн салбартаа тэргүүлдэг сайн судлаачид байдаг.
Германд инженерийн ямар чиглэлээр сурч болох вэ?
Инженер гэдэг нь өргөн нэр томьёо бөгөөд тоолж баршгүй олон чиглэлийг өөртөө агуулж байдаг. Цаашид инженерчлэл хөгжихийн хэрээр маш олон судалгааны чиглэлүүд шинээр гарч ирнэ.
Дэлхийд тэргүүлэгч Герман улсын Инженерийн их сургуулиудын хувьд үргэлж инноваци бүхий инженерчлэлийн зэрэг олгож байгаагаараа тэргүүлж байна. Тэдний сургалтын бүтцэд инженерийн зэрэг олгох дараах чиглэлүүд багтдаг. Үүнд:
- Механик инженер
- Автомашины инженер
- Био анагаахын инженер
- Байгаль, хүрээлэн буй орчны инженер
- Цахилгааны инженер
- Компьютерийн инженер
- Санхүүгийн инженер
- Мэдээллийн инженер
- Сансар огторгуйн инженер
- Химийн инженер
- Мэдээлэл, харилцаа холбооны инженер
- Анагаах ухааны инженер
- Мехатроник
- Нано инженер
- Цөмийн инженер
Тавигдах шаардлага:
Хэрэв та Инженерийн чиглэлээр суралцах сонирхолтой бол дараах урьдчилсан нөхцөлийг хангах хэрэгтэй.
- Математик, физикийн хичээлийн сайн дүнтэй байх
- Математик, шинжлэх ухааны асуудлыг шийдвэрлэх авъяастай байх
- Сониуч, бүтээлч, харилцааны өндөр ур чадвар ба багаар ажиллах чадвартай байх
- Өөрөө бодож тунгаах чадвартай байх
Элсэлтийн шаардлагыг хангах нь:
Таны дараагийн алхам бол элсэлтийн шаардлагыг хангах явдал юм. Таны өргөдлийн хавтсанд байх ёстой зүйлс их сургуулийн сонголт болон таны сонгосон мэргэжлийн чиглэлээс хамаараад ялгаатай байна. Иргэншил тань бас чухал үүрэг гүйцэтгэх ба гадаад оюутнуудаас нэмэлт бичиг баримт бүрдүүлэхийг шаардах тохиолдол бий. Ерөнхий шаардагдах бичиг баримтууд:
- Хүлээн зөвшөөрөгдсөн боловсролын бичиг баримт
- Дүнгийн хуудас
- Хэлний өндөр ур чадвар
- Товч намтар
- Тодорхойлох захидал
Ажил мэргэжлийн хэтийн төлөв байдал:
Германд Инженерийн хөтөлбөрийг амжилттай дүүргэсэн оюутнуудад сайн ажилд орох олон боломж бий. Мэдээж энэ нь таны хувийн чадвараас ихээхэн хамаарна. Герман улсад энэ салбарын эрэлт хэрэгцээ тогтмол өсөн нэмэгдэж байгаа ба 2020 оны байдлаар тус улсад инженерээр ажиллаж байгаа хоёр хүн тутмын нэг нь тэтгэвэрт гарахаар болсон байна.
Инженерийн чиглэлээр суралцаж болох Герман улсын шилдэг их сургуулиуд:
- Technische Universitat Munchen
Technische Universitat Munchen (TUM гэж товчилдог) их сургууль нь 1868 онд байгуулагдсан бөгөөд дэлхийн шилдэг их сургуулийн жагсаалтад байнга бичигддэг. Энэ сургуулийн инженерийн зэрэг олгох хөтөлбөр нь хамгийн анхаарал татам.
Бүх академик түвшинд өргөн хүрээний инженерийн хөтөлбөрүүдийг санал болгодог. Олон тооны тэргүүлэгч судлаачидтай, уян хатан бөгөөд эрдэм шинжилгээнд суурилсан зэргийн сургалтууд явуулдаг, өндөр хөгжсөн аж үйлдвэрийн бүсэд байрладаг учраас тус их сургууль нь ирээдүйн инженерүүдийн хувьд хүсэл мөрөөдөл нь болдог байна.
Судалгааны ажлын чиглэлүүд:
- Байгаль орчин ба уур амьсгал
- Эрчим хүч ба түүхий эд
- Шилжилт хөдөлгөөн ба дэд бүтэц
2. Karlsruher Institut fur Technologie
2009 онд “Karlsruhe” нэртэй судалгааны төв болон их сургууль нэгдэн Германы шилдэг “Karlsruhe” технологийн дээд сургуулийг байгуулсан ба энэ нь төд удалгүй Германы хамгийн сайн инженерийн сургуулийн нэг болсон.
Тус сургууль нь маш олон инженерийн хөтөлбөрийг санал болгодог. Зарим чиглэлийг доор дурдсан болно. Үүнд:
- Барилгын инженер
- Цахилгааны инженер
- Механик инженер ба материал судлал
- Компьютерийн инженер
3. RWTH Aachen
Маш олон төрлийн инженерийн чиглэл санал болголт, боловсрол олгох шинэлэг арга барил, судалгааны хөтөлбөр, орчин үеийн тоног төхөөрөмж нь тус сургуулийг Германы хамгийн сайн инженерийн их сургуулийн жагсаалтад оруулдаг юм.
“RWTH Aachen” -д санал болгож буй Инженерийн зарим хөтөлбөрүүд:
- Механик инженер
- Тооцооллын инженерийн шинжлэх ухаан
- Техникийн харилцаа холбоо
- Эрчим хүчний инженер
- Автомашины инженерчлэл ба тээвэр
- Агаарын тээврийн инженерчлэл
4. BTU Cottbus Senftenberg
Тус сургуулийн инженерийн хөтөлбөр нь танд дэлхийд үнэлэгддэг чанартай боловсрол хийгээд мэргэжлээрээ өрсөлдөх өндөр ур чадвараар хангах зорилготой юм. Мөн таныг бодит амьдрал дээр мэдлэгээ ашиглаж сурахад бэлтгэх зорилгоор дадлага хийлгэх тал дээр ихээхэн анхаарал хандуулдаг.
“BTU Cottbus Senftenberg” –тай хамтарсан Инженерийн зэрэг олгох хөтөлбөрөөс эхлүүлээд бусад олон инженерийн хөтөлбөрөөс сонгон суралцах боломжтой. Зарим чиглэлүүдээс нь дурдвал:
- Бизнесийн удирдлага ба инженерчлэл
- Цахилгааны инженер
- Механик инженер
- Эрчим хүчний инженер
- Материал боловсруулах технологи
- Боловсруулалтын технологи – Боловсруулалт ба Ургамлын технологи
- Биогений түүхий эдийн технологи
- Байгаль орчны инженер
5. Magdeburg University
Тус их сургуулийн Германы шилдэг инженерийн сургуулиудын жагсаалтад багтахад нөлөөлсөн гол хүчин зүйл нь олон төрлийн сургалтын хөтөлбөр санал болголт юм. Та инженерийн ямар ч чиглэлээр суралцахыг хүсэж байсан “Magdeburg” их сургуулиас өөрт тохирох хувилбарыг хайж олох боломжтой юм. Төгсөгчид нь янз бүрийн нөхцөлд ажиллах чадвартай болж төгсдөг тул төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн түвшин нь өндөр байдаг.
Санал болгож буй инженерийн мэргэжлүүд:
- Аж үйлдвэрийн инженер
- Байгаль орчин, эрчим хүчний инженер
- Механик инженер
- Химийн инженер
- Компьютерийн инженер
- Математикийн инженерчлэл
- Спортын инженерчлэл
- Био анагаахын инженер
- Боловсруулалтын инженер
6. Technical University of Berlin
Берлиний Техникийн Их Сургуулийн инженерийн зэрэг нь инженерийн янз бүрийн чиглэлийн үндсэн ойлголтуудын талаар нарийн мэдлэг олгодог. Тус сургуулийн онол болон дадлагын хичээлүүд нь бодит амьдрал дээр мэдлэгээ ашиглах боломжоор хангах зорилготой. Сайн сургалтын ачаар энэ сургуулийг төгссөн инженерүүд хөдөлмөрийн зах зээл дээр маш их эрэлттэй байдаг.
Санал болгож буй хөтөлбөрүүд:
- Иргэний инженер
- Барилгын инженер
- Химийн инженер
- Тооцооллын инженерийн шинжлэх ухаан
- Цахилгааны инженер
- Цахилгааны инженер
- Механик инженер
- Физик инженерчлэл
- Үйлдвэрийн инженерчлэл
- Иргэний системийн инженерчлэл
- Компьютерийн инженер
- Патентын инженерчлэл
- Боловсруулалтын эрчим хүч ба байгаль орчны системийн инженер
7. TU Kaiserslautern
“TU Kaiserslautern” сургууль нь 1970 онд байгуулагдсан. Харьцангуй залуу сургуульд тооцогддог ч гэсэн Герман улсын шилдэг инженерийн их сургуульд багтдаг байна.
Суралцах хугацаандаа бодит амьдралд тулгардаг асуудлуудтай нүүр тулж үзэх ба мэргэжлийн туслалцаа авснаар инженерүүдийн даван туулдаг янз бүрийн асуудлын талаар шүүмжлэлтэй хандах боломжийг танд олгоно.
TU Kaiserslautern-д санал болгож буй инженерийн зэрэг олгох зарим хөтөлбөрүүд:
- Иргэний инженерчлэл
- Барилгын инженер
- Модны технологи
- Цахилгааны инженер
- Цахилгаан ба компьютерийн инженер
- Механик инженер ба боловсруулалтын инженерчлэл
Ашигласан эх сурвалж:
санагдлаа .. чех д ажлын визтэй ажиллаж байгаа бол хэр боломжтой вэ
Насны хязгаар байна уу
Заавал эеш ийн оноотой байх шаардлагатай юм болов уу