Манай компани нь 2020 оны 06 сарын 15-ны өдөр манай компани нийгмийн хариуцлагын хүрээнд Герман улсад суралцах хүсэлтэй 3 хүүхдэд мэргэжил эзэмшихэд нь туслах зорилгоор “Мэргэжилтэй Монгол Залуус” хөтөлбөрийн хүрээнд тэтгэлэгт хөтөлбөр зарласан боловч хангалттай материал ирээгүй тул хөтөлбөрийн хугацааг хойшлуулан дахин зарлаж байна.
Эй Би Си Ворлд ХХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд 2020 оноос эхлэн амжиргааны түвшин доогуур, гадаад улсад мэргэжил эзэмших чин хүсэл эрмэлзэлтэй ч ар гэрийн гачигдлаас шалтгаалан суралцах боломжгүй 3 хүүхдийг өөрийн Герман хэлний сургалтанд 1 жил үнэ төлбөргүй суралцуулан улмаар Герман улсад 3-3.5 жилийн хугацаанд сар бүр тэтгэлэгтэй мэргэжил эзэмших сургалтанд хамруулахаар болоод байна.
Манай компани нь 2020 оны 06 сарын 15-ны өдөр манай компани нийгмийн хариуцлагын хүрээнд Герман улсад суралцах хүсэлтэй 3 хүүхдэд мэргэжил эзэмшихэд нь туслах зорилгоор “Мэргэжилтэй Монгол Залуус” хөтөлбөрийн хүрээнд тэтгэлэгт хөтөлбөр зарласан боловч хангалттай материал ирээгүй тул хөтөлбөрийн хугацааг хойшлуулан дахин зарлаж байна.
Эй Би Си Ворлд
Манай компани нь 2013 онд байгуулагдсан бөгөөд хүүхэд залуучуудыг Герман улсад сурч боловсроход байнга дэмжлэг үзүүлсээр ирсэн төдийгүй 2017 оноос эхлэн “100 сувилагч 100 ажлын байр” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байна.
2020 оноос эхэлсэн “Мэргэжилтэй Монгол Залуус” хөтөлбөрийн хүрээнд Герман улсад мэргэжил эзэмших хүсэлтэй, амьжиргааны баталгаат түвшнээс доогуур орлоготой ам бүлийн 2020-2021 оны хичээлийн жилд 12 ангид суралцах, эсвэл Мэргэжлийн Cургалт Үйлдвэрлэлийн Төвд суралцаж буй эсвэл төгссөн 20 хүртэлх насны 3 хүүхдийг сонгон шалгаруулж, дараах мэргэжлүүдээр элсэн суралцуулна. Үүнд:
- Сувилагч
- Механик
- Цахилгаан электроник
Хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй өргөдөл гаргагчын бүрдүүлэх бичиг баримтууд:
- Хөтөлбөрт хамрагдагчийн анкет бөглөх /Компани дээр өөрийн биеэр ирж авах юмуу эсвэл манай цахим хуудаснаас татаж авч болно./
- Иргэний үнэмлэхний хуулбар
- Сургуулийн тодорхойлолт
- Оршин суугаа хорооны тодорхойлолт /амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготойг нотлох/
- Гэр бүлийн гишүүдийн орлого нотлох баримт бичиг
- “Яагаад би Герман улсад суралцах ёстой вэ?” сэдэвт эссэ 1000 хүртэл үгтэй байх
- Нийгмийн идэвхи: (Сайн дурын ажил, нийгэмд тустай ажилд оролцсоныг нотлох сертификат, батламж)
- Тодорхойлох захидал – 2ш: (Багш эсвэл сайн дурын байгууллагаас авах)
Материал хүлээн авах эцсийн хугацаа:
2020 оны 08 сарын 31-ний өдрийн 18:00 цаг хүртэл
Өргөдөл гаргагч дээр дурьдсан бичиг баримтуудыг шаардлагын дагуу бүрэн бүрдүүлж, заасан хугацаанаас өмнө Эй Би Си Ворлд ХХК-ийн байранд авчирч өгсөн байх ёстойг анхаарна уу.
Дэлгэрэнгүй мэдээллийг Эй Би Си Ворлд ХХК-ийн оффис дээр хүрэлцэн ирж авах боломжтой.
Шалгаруулалт:
Анхан шатны шалгаруулалт
2020 оны 09 сарын 03-ны өдөр
Хүүхдүүдийн ирүүлсэн Эссэ болон бусад материалын бүрдүүлэлт дээр үндэслэн урьдчилсан шалгаруулалтыг явуулна.
Хоёр дахь шатны шалгаруулалт
2020 оны 09 сарын 13-ний өдөр
Эхний шалгаруулалтанд тэнцсэн хүүхэд бүртэй цаг товлон ярилцлага хийж, шалгаруулалт явуулна.
Эцсийн шалгаруулалтын хариуг
2020 оны 09 сарын 15-ны өдөр Эй Би Си Ворлд ХХК-ийн www.abcworld.mn цахим хуудсанд байршуулна.
Анхааруулга: Хүлээн авсан материалыг буцаан олгохгүй ба хугацаа хоцорсон болон дутуу бүрдүүлсэн материалыг хүлээн авахгүй.
Анкет яаж бөглөх вэ
Сайн байна уу? Анкетаа манай оффис дээр ирж бөглөөрэй
Sain baina uu?
Anket yaj abah be?