Берлин хот, 2020 оны 05 сарын 12
Холбооны Эрүүл мэндийн сайд Hermann Gröhe олон улсын сувилагч нарыг өдрийг тохиолдуулан Холбооны улсын сувилагч нарын ажлын нөхцөл, цалин хөлсийг тарифын дагуу нэмэгдүүлэхээ мэдэгдлээ. Түүний хэлсэн үгнээс
“Манай сувилахуйн ажилтнууд тусламж хэрэгтэй байгаа хүмүүст туслахын тулд өдөр бүр эмнэлэг дээр, халамжийн төвүүд дээр, гэртээ байхдаа ч гэсэн хүмүүсийг асарч сувилж байдаг. Сувилагч нар бол манай эрүүл мэндийн тусламж үйлчилгээний гол тулгуур нь юм. Иймээс тэд нарын хичээл зүтгэлийг үнэлж талархал илэрхийлж байх ёстой боловч хамгийн чухал зүйлс нь тэдэнд зориулагдсан сайн сургалт, ажиллах нөхцөл, хангалттай цалин хангамж олгох явдал юм. Тиймээс бид эмнэлэгүүдэд илүү их сувилагч нарыг ажиллуулах таатай орчин нөхцөлийг бүрдүүлж, сувилагчдын цалинг тарифын дагуу нэмэгдүүлж байна. Харин одоо холбооны мужууд, эмнэлэгүүд, асаргаа сувилгааны төвүүд дээр ажиллаж буй сувилагч нарын ур чадварыг хурдан хугацаанд сайжруулах нь чухал байгаа юм.”
Холбооны Эрүүл мэндийн сайд: Hermann Gröhe
Recent Comments