Хөгжилд чиглэсэн магистр, докторын хөтөлбөрийн хүрээнд академик солилцоог санхүүжүүлдэг дэлхийн хамгийн том байгууллага Германы Эрдмийн Солилцооны Алба буюу (DAAD) нь хөгжиж буй болон шинээр аж үйлдвэржсэн орнуудаас мэргэжилтэн бэлтгэх үйл ажиллагааг дэмжин ажилладаг. Энэхүү тэтгэлгийг хөгжиж буй болон шинээр аж үйлдвэржсэн орнуудын хамгийн багадаа хоёр жилийн ажлын туршлагатай, Германы улсын эсвэл улсаас хүлээн зөвшөөрсөн их дээд сургуульд магистрын сургалтад элсэн орох эрх авсан бүх чиглэлийн төгсөгчдөд болон онцгой тохиолдолд мөн докторын хөтөлбөрт санал болгодог.

Элсэн суралцах боломжтой мэргэжлийн чиглэлүүд:

  • Эдийн засаг, бизнесийн удирдлага, улс төрийн эдийн засаг
  • Хөгжлийн хамтын ажиллагаа
  • Инженер ба холбогдох ШУ
  • Математик
  • Бүс нутгийн болон хот төлөвлөлт
  • Хөдөө аж ахуй, ойн ШУ
  • Байгаль орчин ба хүрээлэн буй орчны ШУ
  • Анагаах ухаан ба нийгмийн эрүүл мэнд
  • Нийгмийн ухаан, боловсрол ба эрх зүй
  • Хэвлэл мэдээлэл

Энэхүү тэтгэлэг нь 2021-2022 оны хичээлийн жилд элсэн суралцах магистр, докторын хөтөлбөрт хамрагдагчдад олгоно. Суралцах боломжтой хөтөлбөрүүд, элсэлтийн хугацаа зэргийн дэлгэрэнгүй мэдээллийг дараах эх сурвалжаас дэлгэрүүлэн үзнэ үү.

https://static.daad.de/media/daad_de/pdfs_nicht_barrierefrei/infos-services-fuer-hochschulen/projektsteckbriefe/epos_bewerbungsdeadlines_2021-2022.pdf

Хэн өргөдөл гаргаж болох вэ?

Хамгийн багадаа 2 жил мэргэжлээрээ ажилласан ажлын туршлагатай дараах нэр дурдсан орнуудын төгсөгчид хамрагдах боломжтой. Зүүн Өмнөд Азийн орнуудаас:

  • Камбож
  • Хятад
  • Индонез
  • Солонгос
  • Лаос
  • Малайз
  • Монгол
  • Филиппин
  • Тайланд
  • Зүүн Тимор
  • Вьетнам

Санхүүжилтийн хугацаа:

12-оос 36 сар хүртэл (сургалтын хөтөлбөрөөс хамаарна)

Тэтгэлгийн хэмжээ:

  • Академик зэргээс хамаарч магистрын хөтөлбөрт элсэгчдэд сар бүр 850 евро, харин докторын зэрэг горилогчдод 1200 евро олгоно.
  • Эрүүл мэнд, ослын болон хувийн хариуцлагын даатгалын төлбөр
  • Замын зардал  

Тодорхой нөхцлийн хүрээнд тэтгэлэгт хамрагдсан хүмүүс дараах нэмэлт тэтгэмж авч болно. Үүнд:

  • Сар бүрийн түрээсийн төлбөр
  • Гэр бүлийн дагалдан гишүүдэд сар бүр тэтгэмж олгоно.

Ямар шаардлага хангах ёстой вэ?

  • Хөгжиж буй орны төрийн байгууллага эсвэл хувийн хэвшлийн компанид ажилладаг, технологи, эдийн засаг, нийгмийн чиглэлийг хамарсан хөгжлийн бодлогын төлөвлөлт, удирдлага, төсөл хэрэгжүүлэх чиглэлээр ажилладаг байх.
  • Холбогдох чиглэлээр бакалаврын зэрэг (дөрвөн жил) сурч авсан байх.
  • Эрдмийн зэргийг дундаж дүнгээс дээш  (гурваас дээш) дүнтэйгээр төгссөн байх ба  өргөдөл гаргах үед анхны зэрэг болох (бакалавр) авсаны дараа хамгийн багадаа 2 жил холбогдох мэргэжлээр ажилласан туршлагатай байх.
  • Эрдмийн зэрэг аваад зургаан жилээс хэтрээгүй байх.

15 сараас дээш хугацаагаар Герман улсад оршин сууж буй өргөдөл гаргагчдын хувьд өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа хамаарахгүй.

Хэлний ур чадвар:

  • Герман хэл дээрх сургалтанд (Герман улсад 6 сарын хугацаатай хэлний бэлтгэлд хамрагдах тэтгэлэг багтана): Үндсэн сургалт эхлэхээс өмнө хэлний шалгалт болох DSH 2-р түвшин эсвэл TestDaF 4-р түвшинд амжилттай тэнцсэн байх шаардлагатай. Тиймээс өргөдөл гаргахдаа хамгийн багадаа Герман хэлний B1 түвшний гэрчилгээг харуулах шаардлагатай байдаг.

Жич: Герман улсад 6 сарын хугацаатай эрчимжүүлсэн сургалтанд хамрагдсан ч гэсэн Герман хэлний анхан шатны мэдлэггүй бол (дор хаяж В1 түвшин) Герман хэлний (DSH эсвэл TestDaF) шалгалтыг давах боломжгүй юм. Хэлний шалгалтыг давах нь Германы их дээд сургуульд элсэн орох албан ёсны урьдчилсан нөхцөл юм.

  • Англи хэл дээрх сургалтанд: IELTS (Band 6) certificate or TOEFL (minimum score: 550 paper based, 213 computer based, 80 internet based)

Жич: Зарим сургалтын хөтөлбөрүүдийн хувьд хэлний өөр түвшин шаардах магадлалтай тул тус бүрийг нарийвчлан шалгах хэрэгтэй.

Сонгон шалгаруулалт:

  • Академик шаардлагыг хангаж буй өргөдөл гаргагчдыг Герман улсад суралцах хөтөлбөрөө амжилттай дуусгана гэж үзнэ. (анхны академик шалгалтын дүн дунджаас дээш  байх – гүйцэтгэл гуравт, хэлний мэдлэг)
  • Тэтгэлэгт өргөдөл гаргагчид зохих чиглэлээр бакалаврын зэрэг (ихэвчлэн дөрвөн жилийн курс) авсан байх.
  • Хамгийн багадаа хоёр жил мэргэжлээрээ ажилласан туршлагатай байх
  • Нийгмийг хөгжүүлэх санал сэдлээ нотолж, нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, сургалтанд хамрагдсаны дараа хувийн болон мэргэжлийн орчинд гарах өөрчлөлтийн үйл явцыг санаачилж, дэмжиж ажиллах.

Нэмэлт мэдээлэл:

  1. Гарын авлага “Хөгжилтэй холбоотой магистрын сургалт – Тогтвортой хөгжил чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх нь”

https://www.daad.de/medien/der-daad/medien-publikationen/publikationen-pdfs/2019_epos-broschuere-21-22.pdf

2. Элсэх өргөдөл хэрхэн гаргах тухай дэлгэрэнгүй мэдээллийг

https://www2.daad.de/deutschland/stipendium/datenbank/en/21148-scholarship-database/?origin=110&status=3&subjectGrps=&daad=&q=&page=1&detail=50076777#prozess