Үндэсний баяр
Хоёр герман дахин нэгдсэн өдөр буюу 10 дугаар сарын 3-ыг Холбооны Улсын Хуулинд 1990 онд албан ёсоор үндэсний баярт өдөр болгон тэмдэглэн бичжээ.
Үндэсний мөнгөн тэмдэгт
Германы үндэсний мөнгөн тэмдэгтээр Евро-г 2002 оны 1 дүгээр сарын 1-ээс эхлэн бүх нийтээр гүйлгээнд ашиглах болсон бол 1948 оноос 2002 он хүртэл Дойчэ-Марк гүйлгээнд ашигладаг байв. Европын Холбооны Төв Банк нь германы санхүү, эдийн засгийн том хот болох Франкфурт Ам Майн-д байрладаг.
Газар нутгийн хэмжээ 357,340 км2
Нийслэл хот Берлин 891,70 км2
Хамгийн урт гол Раейн 865 км
Хамгийн өндөр уул Zugspitze 2,962 м
Нийт хүн ам 82,6 сая
Дундаж наслалт эмэгтэй 83, эрэгтэй 78
Газарзүйн байршил, уур амьсгал
Байршил: Төв Европ
Герман улс нь Европын Холбооны 9 улс оронтой хил залгаа оршдог. Түүнээс Франц, Испани, Шведтэй 357,340 кв километер хиллэдэг. Уур амьсгалын хувьд харьцангуй цаг ууртай. Зундаа дундаж температур нь +21,8 градус дулаан бол багадаа +12,3 градус байдаг. Өвөлдөө +2,1 градус дулаан, хамгийн хүйтэндээ -2,8 градус байдаг байна.
Цагийн бүс: Төв европийн цагийн бүстэй ба 3 болон 10 дугаар сарын сүүлчээр зуны цагийн бүсд шилжин нэг цагаар урагшилдаг.
Герман улсын тухай сонирхолтой баримтууд:
- Германы алдарт бизнесмен Hans Riegel нь “Gummibärchen” гэх резинэн чихрийг анх нээсэн нь өдгөө бидний сайн мэдэх “Haribo” амттаны эхлэл болжээ.
- Германы хамгийн том үндэсний баяр нь Oktoberfest юм. 10-р сард эхэлдэг гэдэг боловч яг үнэндээ 9-р сард уг баяр нь аль хэдийн эхэлчихсэн байдаг.
- Дэлхийн хамгийн анхны хэвлэх машинаар хэвлэгдсэн ном бол “Gutenberg-Bibel” буюу Бибел бөгөөд энэ нь анх Герман улсад хэвлэгдэж байжээ.
- Герман улс бол зайдасны эх орон гэдгээрээ алдартай бөгөөд 1000 гаруй нэр төрлийн зайдас үйлдвэрлэдэг аж.
- Дэлхийн 1-р дайны дараа Герман эрчүүдийн тоо эрс буурсан төдийгүй тухайн үед гурван эмэгтэй тутамд нэг эрэгтэй ногдох хэмжээний бага байжээ.
- Германчууд анх сонин сэтгүүлийг нээж хэвлэсэн түүхтэй.
- Германд 400 хол давсан амьтдын хүрээлэн байдаг. 400 гэдэг бол дэлхийн өөр аль ч оронд байхгүй тоо юм.
- (DST, “Daylight Saving Time”) 1916 онд зуны цагийн хуваарийг германчууд хамгийн анх нэвтрүүлжээ.
- Талх гэхэд л германд 300 гаруй нэр төрөл үйлдвэрлэгддэг.
- Германд авто замын хөдөлгөөний 70 гаруй хувьд ямар ч хурдны хязгаарлалт байдаггүй.
- Дэлхийн хамгийн их пиво хэрэглэгч орны 1 дүгээрт ирландчууд байдаг бол 2 дугаарт герман улс ордог байна.
- Дэлхийд гуравдагч гадаад хэлээр хамгийн түгээмэл заагддаг хэл бол герман хэл юм.
- Германд хог хаягдлын 48% нь дахин боловсруулагддаг. Дэлхийд дахин боловсруулалтаараа Щвейцарь улс тэргүүлдэг бол 2 дугаарт Австри, харин түүний хөрш Герман улс 3 дугаарт бичигддэг байна.
Recent Comments