Германы хуулийн дагуу хүн бүхэн эрүүл мэндийн даатгалд хамрагдах ёстой байдаг. Олон улсын оюутны эрүүл мэндийн даатгал нь 2 чухал ач холбогдолтой. Энэ нь шаардлагатай үед эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авахад хэрэг болохоос гадна Германы оюутны виз авахад тавигддаг шаардлагуудын нэг юм. Оюутнууд улсын эсвэл хувийн даатгалаас аль нэгийг нь сонгох ёстой байдаг.
Бакалавр, магистр гэх мэт зэргийн хөтөлбөрт элссэн оюутан улсын даатгалд хамрагдаж боломжийн нөхцөлөөр даатгуулах боломжтой байдаг бол 30-аас дээш насны оюутан, их сургуулийн бэлтгэл курс, хэлний бэлтгэл, докторын хөтөлбөрт суралцах оюутан, зочин судлаачид хувийн даатгалд хамрагдах шаардлагатай.
Европын холбоо, Босни-Герцеговин, Исланд, Израиль, Лихтенштейн, Марокко, Македони, Монтенегро, Норвеги, Швейцар, Серби, Тунис, Турк зэрэг орнуудаас ирсэн гадаад оюутнууд эрүүл мэндийн даатгалд хамрагдах шаардлагагүй. Учир нь тэдний эх орондоо хийлгэсэн даатгал Германд хүчинтэй байдаг. Бусад улсуудын оюутнуудын хувьд Герман улсын эрүүл мэндийн даатгалд заавал хамрагдах ёстой байдаг. Эрүүл мэндийн даатгал нь Германы оюутны виз авах, түүнчлэн Германы их сургуульд элсэх албан ёсны шаардлага гэдгийг санаарай.
Дараах тохиолдолд улсын эрүүл мэндийн даатгалд хамрагдах боломжгүй.
- Эх орондоо хийлгэсэн даатгал нь Герман улсад хүлээн зөвшөөрөгдөж байгаа
- 30-с дээш насны оюутан
- Орон тооны бус ажил хийж байгаа эсвэл хувиараа хөдөлмөр эрхэлж буй оюутан
- Германд зэргийн бус сургалтад элсэн орсон оюутан (жишээ нь: бэлтгэл сургалт, хэлний курс)
- Бакалаврын дараах хөтөлбөрт хамрагдах эсвэл тэтгэлэг хүртсэн оюутан
- Зочин эрдэмтэн, судлаачид
Хэрэв та дээрх ангилалд багтаж байгаа бол хувийн даатгалд хамрагдах хэрэгтэй. Германы нэрт даатгалын компани болох “DR-WALTER” компаны боловсруулсан “EDUCARE 24” даатгалын төлөвлөгөө нь бүх гадаад оюутанд зориулсан төгс хувилбар юм.
EDUCARE 24 –ын давуу тал:
- Германы визний шаардлагыг хангадаг.
- Германы бүх элчин сайдын яамд, консулын газар хүлээн зөвшөөрдөг.
- Оюутан статусаас хараат бус.
- Суутгалгүй эрүүл мэндийн даатгал.
- Худалдаж авахад хялбар/ хэдхэн минутын дотор онлайнаар бүртгүүлж даатгалын сертификат болон бусад шаардлагатай баримт бичгийг авах боломжтой.
Тус даатгалын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг https://www.educare24.de/ .
Германы улсын эрүүл мэндийн даатгал:
Өмнө дурдсанчлан зэрэг олгох сургалтанд хамрагдаж буй 30 хүртэлх насны оюутан улсын даатгалд хамрагдаж болох ба даатгалын компани нь эмчид үзүүлэх, эмчилгээ хийлгэх, шинжилгээ өгөх, шүдээ эмчлүүлэх гэх зэрэг эрүүл мэндийн үйлчилгээний төлбөрийг хариуцна.
Techniker Krankenkasse (TK) бол Германы хамгийн нэр хүндтэй улсын даатгалын компани ба хямд үнэ, сайн үйлчилгээг санал болгодог. Герман төдийгүй олон улсын оюутнууд энд даатгуулдаг. Тус компаны бас нэг том давуу тал нь 7/24 цагийн онлайн үйлчилгээг Герман хэл мэдэхгүй хүмүүст зориулан Англи хэл дээр үзүүлдэг.
Улсын эрүүл мэндийн даатгалд хамрагдахын тулд https://www.tk.de/service/form/2033438/mitgliedwerden/mitgliedwerden.form#sDV онлайнаар гишүүнчлэлийн анкет бөглөж, бүх шаардлагатай мэдээлэл, бичиг баримтыг бүрэн илгээсний дараа оюутны эрүүл мэндийн даатгалын картаа хүлээн авах болно.
Оюутны эрүүл мэндийн даатгал ямар төлбөртэй вэ?
- Улсын эрүүл мэндийн даатгал: Олон улсын оюутны даатгал нэг сар нь дунджаар €103.94 – €111.75 хооронд байгаа ба энэ нь эрүүл мэндийн үндсэн үйлчилгээ, урт хугацааны халамжийн даатгалыг хамардаг.
- Хувийн эрүүл мэндийн даатгалын төлбөр нэг сар нь дунджаар 33 еврогоос эхлэх ба нэмэлт үйлчилгээ авах, 18 сар ба түүнээс дээш хугацаагаар сурах тохиолдолд төлбөр нь нэмэгддэг.
2019 – 2020 оны улсын эрүүл мэндийн даатгалын төлбөр:
- TK-Techniker Krankenkasse: €105,80 (22 хүртэлх насны оюутан нэг сард €103.94)
- AOK Baden Württemberg: €107,29
- Barmer: €108,77
- KKH – Kaufmännische Krankenkasse: €111,75
Германд бэлтгэл курсэд хамрагдах оюутны даатгал:
Хуулийн дагуу бүх оюутан эрүүл мэндийн даатгалд хамрагдах ёстой учраас их сургуулийн өмнөх бэлтгэл курсэд сурч буй оюутан ч мөн даатгал хийлгэнэ. Гэхдээ их сургуульд орох хүртэл улсын даатгал авах боломжгүй ба зөвхөн хувийн даатгалд л хамрагдана. Бэлтгэл сургалт дууссаны дараа “Feststellungsprüfung” – их сургуульд дэвшин орох шалгалтаа амжилттай өгсний дараа улсын даатгал авч болно.
Германд хэлний бэлтгэлд хамрагдах оюутны даатгал:
Хэлний бэлтгэлийн оюутнууд ч бас улсын даатгалд хамрагдах боломжгүй ба DR-WALTER зэрэг үйлчилгээ сайтай хувийн даатгалд даатгуулж болно. Их дээд сургуульд зэргийн хөтөлбөрт элсэн орох эсвэл ажилд орсноор улсын даатгал авах боломжтой болдог.
Оюутан солилцоогоор ирэх оюутны даатгал:
Германд солилцооны оюутнууд богино хугацаагаар, ихэвчлэн 1 семестр суралцдаг учраас эрүүл мэндийн даатгал авах их амархан. Европын эрүүл мэндийн даатгалын карт нь тэдний даатгалыг хариуцдаг. Солилцооны хөтөлбөр нь зэргийн хөтөлбөрийн нэгээхэн хэсэг учраас бүтэн цагаар Германд суралцаж буй гадаад оюутнуудад олгодог хөнгөлөлттэй улсын даатгал авах боломжтой юм.
Докторын зэрэгт суралцах оюутны даатгал:
Германы докторын хөтөлбөрт ихэвчлэн 30-аас дээш насны хүмүүс суралцдаг учраас улсын даатгалд хамрагдах боломжгүй байдаг. Тэдний эрүүл мэндийн даатгалын хэлбэр нь их сургуульд ажилд орсон эсэхээс хамаарна. Докторт сурч буй оюутнууд 2 хэсэгт хуваагддаг. Үүнд:
- Их сургуульд ажилладаг оюутан
- Их сургуульд ажилладаггүй оюутан
Их сургуульд ажилладаг оюутан:
Докторын зэрэгт суралцах оюутан тухайн сургуульдаа багш эсвэл судалгааны туслах ажилтнаар ажилладаг бол даатгалын 7.3% -ыг өөрөө, үлдсэн 7.3%-ыг ажил олгогч тал нь төлдөг.
Их сургуульд ажилладаггүй оюутан:
Их сургуульд ажилладаггүй 30-аас доош насны оюутан хөнгөлөлттэй тарифаар улсын даатгалд хамрагдах боломжтой. Харин 30-с дээш насны оюутан хувийн даатгалд хамрагдана. Гэхдээ хагас цагаар ажиллаж буй компаниараа дамжуулан улсын даатгал авч болдог. Хэрэв 1 семестрээс доош хугацаатайгаар ирсэн бол Европын эрүүл мэндийн даатгалын картыг аяллын даатгал болгон ашиглаж болно.
Эх сурвалж: www.germany-visa.org
Recent Comments