ГЕРМАН УЛСЫН ТУХАЙ ТОВЧХОН

 

Герман улс нь 16 мужаас тогтсон холбооны бүгд найрамдах парламентийн засаглалтай улс. Нийслэл болох Берлин хот нь хамгийн том хот юм. Герман  Европын холбооны үйл ажиллагаанд чухал байр суурь эзэлдэг бөгөөд дэлхийн орнуудтай хамтын сайн ажиллагаатай. Мөн шинжлэх ухаан, технологийн салбарт тэргүүлэгч орнуудын дунд жагсдаг.

Нийслэл хот:                        Берлин

Хамгийн том хот:                Берлин

Засаглал:                              Парламент

Хүн ам:                                  83 сая

Газар нутаг:                         357 386 км2

Герман улсад боловсрол нь аль ч түвшинд үнэгүй олгогддог бөгөөд дэлхийн шилдэг сургуулиудын жагсаалтанд Германы хэд хэдэн их сургууль багтдаг шилдэг боловсролын тогтолцоотой улс юм.

Герман улсын их дээд сургууль нь жилдээ 1-2 удаагийн элсэлт авдаг. Тухайн мэргэжлийн эрэлтээс хамаарч элсэлтийн тоог тухайн жилдээ заасан байдаг.

Герман улсын их, дээд сургуулийн тухай

ХБНГУ-ын хэмжээнд 180 байршилд 427 улсын сургууль байдаг ба нийт 18000 гаруй мэргэжлээс сонгон суралцах боломжийг оюутнуудад олгодог.

Герман улсад дараах 3 төрлийн их, дээд сургууль байна.

  • Их сургууль
  • Мэргэжлийн дээд сургууль
  • Урлаг, кино, хөгжмийн дээд сургууль

Их сургууль

Их сургуулиуд нь шинжлэх ухаанд суурилсан олон хичээл сонголтоос бүрдэх сургалтын бүтцийг санал болгодог. Харин зарим их сургуулиудын хувьд тодорхой нэг мэргэжлийн салбарын хүрээнд нарийн мэргэшүүлнэ. Тухайлбал: Техникийн их сургууль, Анагаахын их сургууль эсвэл Боловсролын их сургууль гэх мэт.

Мэргэжлийн дээд сургууль

Мэргэжлийн дээд сургуулиудад сургалт нь практик дадлага их байх ба сургалтаар тухайн мэргэжлийн ажилд шаардлагатай боловсрол олгох болно.

Урлаг, кино болон хөгжмийн дээд сургуулиуд

Эдгээр сургуульд та урлагийн мэргэжлээр  буюу соёл урлаг, жүжиг, бүжиг, үйлдвэрлэлийн болон орчин үеийн дизайн, график, хөгжим болон дуулаачийн чиглэлийн мэргэжлээр суралцах боломжтой. Орчин үеийн хэвлэл мэдээллийн дээд сургуульд найруулагч, зураглаач, кино жүжгийн зохиолч, тайз дэлгэцийн уран бүтээлчээр мөн сурч болно.

Төрийн болон хувийн дээд сургууль

Герман орны их сургуулиудын ихэнхи нь улсаас санхүүжих ба цөөн тооны сургуулиуд протестант болон католик сүмээс дэмжлэг авдаг байна. Түүнчлэн улсаас хүлээн зөвшөөрөгдсөн 120 гаруй хувийн сургуулиуд байх ба дийлэнхи нь мэргэжлийн дээд сургууль юм.

Герман оронд суралцагсдын дийлэнхи нь улсын их сургуульд элсэн орсон байдаг ба оюутнуудын 5,5% нь л хувийн сургуульд суралцаж байна. Энэ нь хувийн их, дээд сургуулиудын төлбөр өндөр байдагтай холбоотой. Сургалтын чанарын хувьд хоёул харьцангуй сайн байдаг.

Их, дээд сургуулиудын бодлого төлөвлөлт

Герман улсын хэмжээнд их сургуулиудын нэгдсэн нэг бодлого байхгүй ба муж бүр өөрсдийн их, дээд сургуулиудын хэмжээнд нэг дүрэм журам болон чиг шугамыг гаргаж өгсөн байдаг. Иймээс их сургууль бүрийн дотоод дүрэм журам адилгүй байх учир таны суралцахыг хүссэн сургууль ямар дүрэм, журамтайг та сайн асууж лавлах хэрэгтэй юм.

Германд суралцах хүсэлт илгээх

Сонирхож буй хөтөлбөр:

4 + 2 =