ABC World Consultancy

Виз гарсан хүмүүсийн сэтгэгдлээс…

Миний бие ABC World-д компанид хандаж хамтарч ажилласандаа үнэхээр таатай байна. Миний бүрдүүлж өгсөн материалд өөриймсөг хандаж маш их сэтгэл гаргаж тулж ажиллаж визааг маань амжилттай гаргаж өгсөн та бүхэндээ гүнээ талархаж байна. Цаашдаа ч гэсэн маш олон залуусын мөрөөдөлийг биелүүлж, ажлын өндөрөөс өндөр амжилтыг хүсэе.

Э. Чойжилжав

Би танай хамт олноор үйлчлүүлж визээ авсандаа баярлаж байна аа. Эелдэг боловсон зан харилцаатай, хөнгөн шуурхай, найдвартай чин сэтгэлээсээ хандаж үйлчилсэн та нартаа маш их баярлалаа. Ажил үйлс нь өөдрөг байх болтугай.

И. Уранцэцэг

“ABC WORLD LLC”-ийн хамт олонд баярлалаа. Цаашдаа олон залуучуудын хүсэл мөрөөдлийн гүүр болоорой. Нэгэн шинэ хуудсыг нээж өгч буйд баярлалаа.

Н. Жаргалмаа

Дашханд миний бие 2018.12.29-нд виз мэдүүлэн 2019 оны 02 сард виз гарч Австрали улсыг зорих болсондоо баяртай байна. Визний мэдүүлэг, материал бэлдэх гэх мэт бүх ажлыг найдвартай, чин сэтгэлээсээ зуучилж амжилттай ажилласан та бүхэндээ баярлалаа. Цаашдын ажил хөдөлмөр нь улам дэлгэрч олон хүн баярлуулаарай. Амжилт

Б. Дашханд

Ү.Батбаяр миний бие ABC World LLC-ын хамт олноор дамжуулан өөрийн мөрөөдлөө биелүүлэхээр Австрали улсыг сонгон суралцах болсондоо маш их баяртай байна. Та бүгдийн ажилд болон амьдралд нь сайн сайхныг хүсэн ерөөе. Thank you.

Ү. Батбаяр

Тулга овогтой Хишигжаргал миний бие ABC World-оор зуучлуулсандаа сэтгэгдэл маш өндөр байна. Зорилгодоо хүрэхэд минь тусалсан танай хамт олонд чин сэтгэлээсээ талархал илэрхийлье. Мөн нөхөр Барсболдын маань виз гаргалт нь дээр тусалж бид 2-ыг дэмжиж ажилласанд баярлалаа.

Т. Хишигжаргал

Сайн байна уу? Танай хамт олонд энэ өдрийн мэндийг хүргэе. Миний бие Мөнх-Эрдэнэ овогтой Даваасүрэн байна. Миний нөхөр болох Эрдэнэбаяр овогтой Зоригтбаатар Австрали улсыг зорьсон байгаа. Нөхөр, хүүхэд бид гурвын хүсэл мөрөөдлийг минь биелүүлж өгөхөд маш их тусалж, зааж зөвлөж байнгын харилцаа холбоотой байж визийг минь амжилттай гаргаж өгсөнд маш их баярлалаа. Та нарынхаа итгэлийг алдахгүй маш их юм сурч, ажиллаж, амьдарч хүссэн зорилгодоо хүрээд ирнэ ээ. Танай хамт олон маш сайхан харилцаа холбоотой ажилчидтай шүү. Цаашдын ажил хөдөлмөрт өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе. 

ABC WORLD-ийн хамт олонд маш их баярлалаа.

М. Даваасүрэн

ABC world-ийн хамт олонтой хамтран ажиллахад үнэхээр таатай байлаа. Учир нь энэхүү хамт олон нь хийж буй ажилдаа хариуцлагатай ханддагаас гадна үйлчлүүлэгчиддээ хэрэгтэй мэдээллийг цаг тухайд нь шуурхай өгч чаддаг.

Б. Хасар

Сайн байцгаана уу? ABC world team

Эрдэнээгийн Уранчимэг би Aвстрали улсад суралцах визээ танайхаар зуучлуулж авч чадсандаа туйлын их баяртай байна. 

“Wow Service” байсныг хэлэх нь зүйтэй байх. Цаашид олон хүнд виз авахад нь туслаарай. Ажлын, бизнесийн, амьдралын өндөрт амжилт гаргаарай.

Э. Уранчимэг

Батсайхан овогтой Ануужин миний бие ABC World-ийн хамт олондоо баярлалаа. Ажилдаа хариуцлагатай, найрсаг эелдэг, бүх бичиг баримт бүрдүүлэлтэд гар бие оролцож төгс ажилладаг нь их таалагдсан. Цаашдын ажилд нь амжилт хүсэн ерөөе.

Б. Ануужин

2018 онд АВС world төвтэй холбогдсоноор Австрали улсад суралцах анхны сууриа тун амжилттай тавьж билээ. Англи хэлний мэдлэгээ сайжруулах зорилготой АВС world төвийн санал болгосон Австрали улсын Сидней хотын нэгэн сургуульд суралцаад өнөөдөр гэхэд дэлхийн топ их сургууль Macquarie university – д магистарын зэрэг хамгаалахаар хаалгыг нь тогшоод зогсож байна. Зорилгынхоо төлөө тэмцэж санасандаа хүрэхэд минь энэ төвийн чадварлаг залуус арыг минь бат дааж бичиг баримтаас эхлээд санаа зовоосон бүх асуудлуудыг мэргэжлийн түвшинд шийдэж мөн сайн зөвлөх минь байж зөвхөн хичээлдээ анхаарахад тусалж ирээдүйг минь зөв чиглүүлж өгсөнд үнэхээр их талархаж байна. Сидней хотод ирээд дэлхийн залуустай мөр зэрэгцэн суралцаж сайхан цаг үеийг бүтээлцэж өөрийн амьдралд шинэ хуудас нээсээр байгаадаа сэтгэл хангалуун байна. ABC world төвийн хамт олонд баярлалаа цаашдын ажилд амжилт хүсч олон залуусыг зорилгодоо хүрэхэд хувь нэмрээ оруулаарай гэж хүсье.

Б.Отгонбат

Миний гадаадад сурах хүсэлтийг нэг сар гаруй хугацаанд мэргэжлийн өндөр түвшинд шуурхай шийдэж өгсөн танай хамт олонд маш их баярлалаа. Та бүхэнд ажлын өндөр амжилт, аз жаргалыг хүсье.

Э.Пүрэвдорж

Миний бие 2018 оны 05 сарын 03-нд АВС World сургалтын төвийг сонгож Австралийн визанд орсон ба 2 сарын дараа ямар ч нэмэлт материал шаардахгүй эрүүл мэндийн үзлэгт орох хариу ирсэн. Танай байгууллагаар зуучлуулсандаа 500% сэтгэл ханамжтай байна. 

Ажилчид нь найрсаг, сэтгэлээсээ үйлчилгээ үзүүлдэг учраас дараагийн зуучлуулагчдад хандаж хэлэхэд энэхүү газрыг сонгож үйлчлүүлэхэд хэзээ ч харамсахгүй үйлчилгээг авч чадна гэж хэлмээр байна. 

ABC World төвийнхөндөө ажлын өндөр амжилт, амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Х. Мөнхзул

Хурдан нь удаанаа иддэг болгон ийм нэг өрсөлдөөнтэй үед амьдрал гэдэг энэ их далайгаас илүү их боломжийг олж авах, амьдралаа өөрөө өөрчлөн сайхан боломжийг олгож өгсөн танай хамт олонд маш их баярлалаа. 

Та бүхэн маш их халуун дотно, үнэнч сэтгэл зүрхээрээ ажилдаа хандуулдаг нь өдөр бүр мэдрэгдэж байсан. Оюунтүлхүүртэй бүр их баярлалаа. Улам илүү олон хүнд өөрчлөгдөх, илүү сайхан боломжийг олон үйлсэд амжилт хүсье.

С.Оюунсүрэн

Миний мөрөөдөлд хүрэх замыг маань гэрэлтүүлж өгсөн Эй Би Си Ворлд компаний ах, эгч нартаа маш их баярлалаа, мөн Оюунчимэг эгч, Оюунтүлхүүр эгч, Дэмбээ эгчдээ үнэхээр их баярлалаа.

Э.Бадамжунаа

Банзрагч овогтой Батболд миний бие анх ABC World Education Consultancy-тэй 2017 оны 12 сард ирж уулзаж зөвөлгөө авч байлаа. Зөвлөж байсан зөвлөмжийн дагуу материалаа бүрдүүлж 2018 оны 01 сард визэнд орж 2018 оны 04 сард Австрали улсын сургалтын визээ амжилттай хүлээн авсан. Энэ хугацаанд байнгын холбоотой байж, чин сэтгэлээсээ хандаж туслаж байсан зөвлөх Оюунтүлхүүр болон захирал Оюунчимэг нартаа талархал илэрхийлэе. Яг л өөрийнхөө материалыг бүрдүүлж байгаа юм шиг тийм л өөриймсөг хандаж байсан та бүхэнд ажлын өндрөөс өндөр амжилтыг хүсье.

 

Олон залуусын хүсэл мөрөөдлийн гүүр нь болж олон хүнд мөрөөдлөө биелүүлэхэд туслаж байгаа танай хамт олонд амжилтын дээдсийг хүсье. 

Та бүхнийг хүндэтгэсэн: Банзрагч овогтой Батболд       

Б.Батболд

Миний бие Ч.Нармандах Австрали улсад сурч байгаа охин Намуун дээрээ очих аялалын виз танай ABC-д өгсөн. Танай хамт олон их эелдэгээр хүлээн авч материал бичиг баримтуудыг шуурхай хурдан боловсруулж визэнд оруулж охин хүргэн 2 дээр минь очуулж аялуулж Австрали улстай танилцуулах боломжийг олгосонд нөхөр Ц.Ганбат бид 2 маш их баярлаж байна. Танай захирал Оюунчимэг, зөвлөх Оюунтүлхүүр их найрсгаар хүлээн авч тусалсанд их баярлалаа. Танай хамт олонд ажлын амжилт, эрүүл энх сайн сайхныг хүсэн ерөөе. 

Танай хамт олоныг хүндэтгэсэн: Ч.Нармандах, нөхөр Ц.Ганбат

Ч.Нармандах, нөхөр Ц.Ганбат

Дэмбээ овогтой Жаргалсайхан би Англи улсад очиж олон жил уулзаагүй дүүтэйгээ гэр бүл хүүхдүүдтэй нь уулзах маш их хүсэлтэй байсан юм. Тэгээд ABC WORLD компаны хамт олонд хандаж, зөвөлгөө авч энэ компаниар үйлчлүүлж виз маань амжилттай гарсан тул маш их баярлаж байна. Захирал Оюунчимэг болон орчуулагч, менежер охидуудад нь маш эелдэг боловсон харилцаатай хүмүүс байдаг юм байна. Та бүхэнд маш их баярлалаа. Цаашдын ажилд нь өндөр амжилт хүсье. Дахин дахин баярлалаа. 

Танай хамт олныг хүндэтгэсэн: Д.Жаргалсайхан

Д.Жаргалсайхан

Төр овогтой Болд-Эрдэнэ миний бие гэргийгээсээ хол байсан нийт хугацаа маань 7 сар 13 хоног хол байлаа виза маань гарах хүртэлх хугацаа, хол байх хэцүү гэдгийг бага ч болов ойлгосон гэх юмуудаа. Хэрэв аялалаар мэдүүлсэн виза маань гараагүй та бүхэнд миний асуудалд анхаарал хандуулж тусалж дэмжээгүй бол хос 2-ын хол байх хугацаа хэдэн сар өдрөөр үргэлжлэхийг хэлж чадахгүй юм. Энэ бүхний ард гарахад та бүхний тусламж дэмжлэгт гүнээ талархаж байна. За гэргий рүүгээ явлаа маш их баярлалаа ABC WORLD. Хүндэтгэсэн: Төрийн Болд-Эрдэнэ

Т.Болд-Эрдэнэ

Миний бие болохх Хишигсүрэн нь нөхөр Орхоныхоо хамт танай хамт олноор үйлчлүүлсэндээ туйлын баяртай байна. Амьдралд маань томоохон өөрчлөлт оруулахад маш их туслалцаа үзүүлсэн танай хамт олонд баярлалаа Та бүхэндээ ажлын амжилт хүсье. Хүндэтгэсэн: Б.Хишигсүрэн

Б.Хишигсүрэн

Намайг Пүрэв-Эрдэм гэдэг. ABC World-д үйлчлүүлсэндээ туйлын баяртай байна. Надад туслан дэмжэж чин сэтгээсээ визийг минь гаргаж өгсөн ABC World бүх хамт олонд баярлалаа. Цаашдын өндөрөөс өндөр амжилт бүтээлийг хүсэн ерөөе. Б. Пүрэв-Эрдэм

Б.Пүрэв-Эрдэм

Сайн байна уу?  ABC World төв нь үйлчилгээ нь маш их таалагдлаа. Түргэн шуурхай, мэргэжлийн түвшинд зөвөлгөө өгч, маш их сэтгэл зүтгэл гаргаж, ажилласаны хүчинд визээ маш хурдан авсан нь та нарийн хичээл зүтгэл байлаа. Та нартаа ажлын амжилт хүсье. Маш их баярлалаа. Э.Ариунболор

Э.Ариунболор

Сайн байна уу? ABC-ийн хамт олонд энэ өдрийн мэнд хүргэе. Минмй би энэ хамт олныг сонгон үйлчлүүлсэндээ маш их баяртай байна. Австрали улсад суралцах хүсэл миниь биелэж явах болсондоо туйлын баяртай. ABC-ийн хамт олонд цаашдын ажилд нь өндөр амжилт хүсье.

Намайг Ням гэдэг. ABC World зуучлалын төвөөр зуучлуулсандаа маш их сэтгэл хангалуун байна. Та бүхэндээ цаашид ажлын өндөр амжилт хүсээд Австрали улсад явж суралцахад минь бүх талаар тусалж зөвлөсөнд баярлалаа. Good Luck 😊 Б. Ням ABC WORLD

Б.Ням