АНУ-ын Сурагч солилцооны хөтөлбөр /J1/

Америк улсын талаар
Хойд талаараа Канад, урд талаараа Мексик улстай хиллэх бөгөөд зүүн зүгт Атлантын далай, баруун зүгт Номхон далай, урд зүгт Мексикийн булан хүрдэг. 50 муж улс болон Колумбын тойргоос бүрдсэн холбооны, бүгд найрамдах улс юм. Аляска, Хавай, Пуэрто-Рико зэрэг тусдаа орших нутагтай. 9.6 сая км² газарт (дэлхийд 3-р байр) 313 сая хүн (3-р олон) аж төрж байна. Газрын гадарга, уур амьсгал олон янз, нийслэл нь Вашингтон.

Сурагч солилцооны талаарх чухал мэдээлэл
⦁ АНУ-ын Засгийн Газраас итгэмжлэгдсэн Агентлагаар зөвхөн сурагч солилцооны хөтөлбөр хэрэгждэг.
⦁ 15-18 насны сурагчид хөтөлбөрт хамрагдах боломжтой бөгөөд 14 настай сурагчид нь тухайн хичээл жил эхлэхээс өмнөх 3 сарын 15-ны өдөр 14 нас хүрсэн бол нэмэлт ярилцлага өгч хөтөлбөрт хамрагдах боломжтой.
⦁ Хөтөлбөрт 10 дугаар ангийн сурагчид хамгийн дээд талдаа хамрагдах боломжтой.
⦁ Өмнө F-1 ; J-1 визээр Америк улс уруу аялж байсан түүхгүй байх.
⦁ ELTiS олон улсын дунд сургуулийн сурагчдын түвшин тогтоох шалгалтыг өгөх ба 222 оноо буюу Дунд, Ахисан-Дунд түвшинтэй байх шаардлагатай.

Бүрдүүлэх материалууд:
⦁ Сургуулийн дүнгийн хуулбар
⦁ Эрүүл мэндийн үзлэгийн түүх
⦁ Багшийн санал болгох захиа