ТАНИЛЦУУЛГА

Манай боловсрол мэдээллийн агентлаг нь гадаадын өндөр хөгжилтэй оронд сурч ажиллаж, амьдрах хүсэл мөрөөдөлтэй хүүхэд залуустаа мэргэжлийн зөвлөгөө өгч, хүссэн сургуульдаа амжилттай элсэн суралцахад нь туслах зорилгоор 2013 онд анх байгуулагдсан бөгөөд Боловсрол Зуучлал болон Герман, Англи хэлний сургалтын чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг.

Бидний анх хэрэгжүүлсэн хөтөлбөр бол бүрэн дунд боловсролын сургуулиа төгссөн хүүхэд залуусыг Герман улсад онол практик хосолсон, тэтгэлэгтэй, тусгай дунд мэргэжлийн сургалтанд шууд элсэн суралцуулах явдал байлаа. Энэ нь бидний бусад мэдээллийн төвөөс ялгарах гол онцлог болсон бөгөөд Монголдоо анхдагч нь болж чадсан билээ. 2014 оноос өөрсдийн энэхүү үйл ажиллагааг дэмжин Европын сургалтын стандартад нийцсэн “АВС World Institute” Герман хэлний төвийг үүсгэн байгуулж, тогтвортой үйл ажиллагаагаа явуулж байна. Түүнчлэн 4000 гаруй Герман хэл дээрх сурах бичиг, уран зохиолын номуудтай Герман номын санг өөрийн байрандаа ажиллуулан гэрээр ном олгож байна.

Бид 2014 оноос үйл ажиллагааныхаа цар хүрээг нэмэгдүүлэн зөвхөн Герман төдийгүй бусад өндөр хөгжилтэй АНУ, Австрали, Англи, Канад, Ирланд, Шинэ Зеланд зэрэг орнуудын их дээд сургууль, мэргэжлийн коллежуудын олон сонирхолтой сургалтын хөтөлбөрүүдийг та бүхэндээ санал болгож байна

БИД оюутнуудыг дараах улсуудын их дээд сургууль, коллеж, хэлний бэлтгэлд элсэн  суралцуулдаг:

  • Герман
  • Англи
  • Америк
  • Австрали
  • Канад
  • Ирланд
  • Шинэ Зеланд

БИД гадаадад суралцах хүсэлтэй хүүхэд, залуустаа дараах хөтөлбөрүүдийг санал болгодог:

  • Англи хэлний бэлтгэл сургалт
  • Герман хэлний бэлтгэл сургалт
  • Мэргэжлийн дипломын сургалт
  • Бакалавр, Магистр, Докторын сургалт
  • Богино хугацааны соёлын солилцооны хөтөлбөрүүд

БИД дараах үйлчилгээг үзүүлдэг:

  • Мэргэжил, сургууль сонголт
  • Сургуулийн элсэлт, урилга захиалах
  • Визний материал бүрдүүлэлт
  • Албан ёсны орчуулга
  • Аялалын болон эрүүл мэндийн даатгал
  • Тухайн улс руу зорчихын өмнөх зөвлөгөө
  • Дагалдан визний үйлчилгээ
  • Аялалын визний үйлчилгээ

БИД Эй Би Си Ворлд Институтын хүрээнд дараах сургалтуудыг явуулдаг. 

  • Герман хэлний урт хугацааны сургалт /А1- В2 түвшин/
  • Герман хэлний богино хугацааны сургалтууд
  • Англи хэлний сургалт /Анхан – Гүнзгий /
  • IELTS/TOEFL IBT шалгалтанд бэлдэх сургалт