Английн Чевнингийн тэтгэлэг

Ерөнхий танилцуулга:

Тус тэтгэлэгт хөтөлбөр нь Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улс /ИБУИНВУ/-д суралцах хүсэлтэй оюутан залуусын дунд 1983 оноос эхлэн жил бүр уламжлал болон зарлагдсаар ирсэн.

Их Британы засгийн газрын тэтгэлэг, судалгааны тэтгэлэг нь ирээдүйн удирдагчдыг Их Британид суралцах, мөн дэлхий дахинд эерэг өөрчлөлтийг бий болгож буй дэлхийн мэргэжилтнүүдийн нийгэмлэгт элсэх боломжийг олгодог. Чевнинг нь дэлхийн манлайлагчдыг хөгжүүлэх зорилготой Их Британы Засгийн газрын олон улсын тэтгэлэгт хөтөлбөр юм.

Чевнинг нь (FCO- Foreign and Commonwealth Office) буюу Гадаад харилцаа ба хамтын нөхөрлөлийн албаны санхүүжилтээр Чевнинг тэтгэлэг, Чевнинг судалгааны тэтгэлэг гэсэн 2 төрлийн тэтгэлэг олгодог. Тэтгэлэг хүртэгчдийг дэлхий дахинд байрлах Их Британы элчин сайдын яамууд, өргөмжит консулын газар биечлэн сонгон шалгаруулдаг байна.

Тус тэтгэлэгт хөтөлбөр нь дэлхийн дахины ирээдүйн удирдагч, нөлөө үзүүлэгч, шийдвэр гаргагч нарыг мэргэжлийн болон академик мэдлэгээ сайжруулах, харилцаа холбоогоо өргөжүүлэх, Их Британийн соёл уламжлалтай танилцах, Их Британитай урт удаан хугацаанд эерэг харилцаа тогтоох онцгой боломжийг олгодог.

Тавигдах шаардлага болон бүрдүүлэх бичиг баримт:

  • Чевнингийн тэтгэлэг олгогдохоор заасан орны иргэн байх
  • Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсаны дараа эх орондоо эргэн ирж хамгийн багадаа 2 жил ажиллаж, амьдрах
  • Их Британы их сургуулиудад Магистрын хөтөлбөрт суралцахад хүлээн зөвшөөрөгдөхүйц Бакалаврын зэрэгтэй байх
  • Хамгийн багадаа 2 жил ажилласан туршлагатай байх
  • ИБУИНВУ-н 3 өөр их сургуулийн хөтөлбөрт суралцах хүсэлт явуулж 2020 оны 07 сарын 16-ны өдрийн байдлаар аль нэг сургуульд нь тэнцсэн байх
  • Англи хэлний шаардлагыг 2020 оны 07 сарын 16-ны байдлаар хангасан байх (IELTS 6.5, TOEFL IBT 79) Жич: Өргөдөл өгөх сүүлийн хугацаа дуусахаас өмнө материалаа явуулсан гэвч Англи хэлний онооны сертификатаа явуулж чадаагүй бол 2020 оны 07 сарын 16- наас өмнө анкетаа шинэчлэх гэсэн хэсэг рүү ороод явуулах боломжтой.
  • Тодорхойлох захидал (Таныг тодорхойлж чадахуйц 2 хүнээс авсан байна)
  • Өөрийн оронд байрлах ИБУИНВУ-н ЭСЯ-аар дамжуулан ярилцлаганд орж, тэнцсэн байх.

Тэтгэлэгийн давуу талууд:

  • Материалаа онлайнаар явуулна.
  • Их Британы их сургуулиудын Магистрын хөтөлбөр ихэвчлэн 1 жил байдаг тул хугацаа хэмнэнэ.
  • Сургалтын төлбөр, орон байр, онгоцны зардал, сар бүрийн амьжиргааны зардал зэрэг суралцахад шаардагдах зардлуудыг олгоно.
  • Чевнинг тэтгэлэгт хөтөлбөрөөс зохион байгуулагдах бүхий л арга хэмжээнд оролцож өөрийгөө хөгжүүлэх боломжтой.

Тэтгэлэгт багтсан зүйлс:

  • Их сургуулийн сургалтын төлбөр
  • Сар бүрийн тэтгэлэг
  • Аялалын зардал
  • Их Британид ирэх, буцах 2 талын тээврийн зардал
  • Нэг удаагийн визний хураамж
  • Их Британид болох Чевнинг хөтөлбөрийн арга хэмжээнүүдэд оролцох

Ашигласан эх сурвалж:

 https://www.chevening.org/scholarship/mongolia/

https://play.google.com/store/apps/details?id=com.phonegap.tetgelegcom&hl=mn

 

Илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл:

https://www.chevening.org/scholarship/mongolia/

https://mecss.gov.mn/news/1894/