АВСТРИ УЛСАД СУРЦГААЯ

Австри улсад сурах нь

Жил бүр 70 мянга гаруй оюутан залуучууд Австрийн боловсролыг зорин ирдэг. Суралцахад таатай орчин нөхцөлтэйн дээр сургалтын хэт шахуу биш хөтөлбөртэй нь оюутнууд эндхийг зорьж ирэх томоохон шалтгаан болдог. Австри оронд 22 улсын их сургууль, 21 мэргэшүүлэх сургууль, 13 хувийн их сургуулиуд жил бүр 40 гаруй мянган оюутан залуучуудыг амжилттай төгсгөж байна. Мөн өнгөрсөн таван жилийн хугацаанд эндхийн гадаад оюутны тоо нь даруй 40 хувиар нэмэгдсэн үзүүлэлт гарчээ.

Дээд боловсролын байгууллага                                                                                                                               

Энд үндсэн дөрвөн төрлийн их дээд сургуулийн боловсролыг олгогч байгууллага бий. Үүнд:

  • Улсын их сургууль
  • Мэргэшүүлэх их сургууль
  • Заах арга зүйн коллеж
  • Хувийн их сургууль

Их дээд сургуулийн боловсролын хөтөлбөр нь дараах давуу талуудтай. 

  • Судалгаанд суурилсан сургалт
  • Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн боловсрол
  • Практикт суурилсан чанартай сургалт
  • Хичээлээс гадуурх олон сургалт хөтөлбөрүүд
  • Герман хэлний эрчимжүүлсэн сургалт

Хэрэв  та  Англи  хэл дээр хичээлээ судлахыг хүсч байвал Их сургуультайгаа холбогдож энэ талаар лавлах боломжтой. Гэхдээ таны сонгосон сургалт Англи хэл дээр явагдах байсан ч Герман хэлний дунд шат буюу В1, В2 түвшний мэдлэгтэй байх шаардлагатай. Зарим нарийн мэргэжлийн ангиудад В2, С1 түвшинг шаардах нь ч бий.

Хөтөлбөрүүд болон суралцах хугацаа

Бакaлаврын зэрэг олгох сургалт:                 3-4 жил

Магистрын зэрэг олгох сургалт:                 2 жил

Докторын зэрэг олгох сургалт:                    3 жил

Суралцах хугацаанд гарах зардал

Австри улсын их сургуулиуд нь Европын холбооны орнууд болон өөрийн орны оюутнуудыг үнэ төлбөргүй сургадаг. Харин гадаад оюутнуудаас бага хэмжээний сургалтын төлбөр авдаг бөгөөд нэг улирлын дундаж төлбөр 727 евро байдаг.

Амьжиргааны зардал:

  • Байр:            310 евро (цахилгаан, халаалтын төлбөр ороод)
  • Хоол:            220 евро
  • Бусад зардал        270 евро
  • Нийт зардал 800 евро

Австри улсын оюутны визний ерөнхий шаардлага

Австри улсын оюутны виза мэдүүлэхэд дараах ерөнхий бичиг баримтууд шаардлагатай:

  1. Гадаад паспорт
  2. Цээж зураг
  3. Төрсний гэрчилгээ
  4. ЭМД
  5. Сургуулийн суралцахыг зөвшөөрсөн баталгаа болох бичиг баримт
  6. Нэг жилийн амьжиргааны зардлыг дараах байдлаар тооцон банкны дансанд байршуулсан байх
  • Хэрэв 24 наснаас доош бол сарын 426,57 евро
  • Хэрэв 24 наснаас дээш бол сарын 772,40 евро
  1. Австри улсад амьдрах байрны зөвшөөрөл (түрээсийн гэрээ)

Бидний үйлчилгээ

БИД дараах үйлчилгээг үзүүлдэг. Үүнд:

  • Сургуулийн элсэлт, бүртгэл
  • Визний зөвлөгөө, туслалцаа
  • Австри улс руу зорчихын өмнөх зөвлөгөө, мэдээлэл

Бид таныг хүссэн сургуульдаа хүссэн мэргэжлээрээ суралцахад мэргэжлийн зөвлөгөө өгч, үйлчилгээ үзүүлэх болно.

Гадаадад суралцах хүсэлт илгээх

Суралцах улс:

Суралцах хөтөлбөр:

4 + 11 =