ИРЛАНД УЛСАД СУРЦГААЯ

ИРЛАНД УЛСАД СУРЦГААЯ

ИРЛАНД УЛС

Ирланд улс нь Европын холбооны гишүүн улсуудын нэг бөгөөд түүн дотроос цорын ганц Англи хэлээр ярьдаг орон юм. Мөн Хойд болон Өмнөд Ирланд гэсэн хэсгүүдэд хуваагддаг.

Нийслэл хот:            Дублин

Засаглал:                  Парламент

Хүн ам:                      6.5 сая гаруй

Газар нутаг:             84 421 км2

Өнгөрсөн 10 жилийн хугацаанд Ирланд улсыг зорих оюутнуудын тоо эрс өсч байгаа гэсэн судалгаа бий. Яагаад гэж үү? Мэдээж Ирланд улсын нэр хүнд, тайван нөхөрсөг орчин, соёлын онцлог зэрэг нь суралцахад нөлөөлөх хүчин зүйлсийн нэг байж болох ч хамгийн гол шалтгаан нь тус улс боловсролын түвшин бүртээ чанартай бөгөөд үр дүнтэй сургалт судалгаа явуулж чаддагт оршиж байгаа юм.

Ирланд улсыг сонгон суралцах шалтгаан:

  • Ирланд улс нь амьдралын чансаа, амар тайван орчин, хувь хүний хөгжил зэргээрээ дэлхийн шилдэг ТОР 10 болон ТОР 20 улсуудын тоонд тогтмол багтсаар ирсэн.
  • Тус улсад дэлхийн алдартай Google, eBay болон Facebook зэрэг технологийн компаниудын Европ тив дэхь удирдлагын төв байрладаг бөгөөд Ирланд нь дэлхийн хамгийн өрсөлдөх чадвартай 10 улсын нэг юм.
  • Ирланд улсын их дээд сургуулиудын дэлхийд танигдсан судалгааны үр дүн, оюутан суралцагч нарынхаа авьяас чадварт тулгуурлан тэднийг зорилгодоо хүрэхэд нь үнэнч туслагч байж чаддаг онцлог нь олон нийтэд хэдийнээ хүлээн зөвшөөрөгдсөн.
  • Бусад оронтой харьцуулахад Ирландын валютын ханш, амьдралын өртөг, сургалтын төлбөр зэрэг нь илүү таатай, боломжит нөхцөлтэй байдаг.
  • Гадаад оюутнуудын хувьд Ирланд улсын цагаачлалын тухай дүрэм журам нь маш уян хатан байдаг. Учир нь бакалаврын түвшний оюутны хувьд сургуулиа төгсөөд 12 сарын турш Ирланд улсад ажиллаж амьдрах боломжтой байдаг бол магистр, докторын түвшний төгсөгчид 2 хүртэлх жилийн хугацаанд амьдрах боломжтой байдаг юм.

Гадаадад суралцах хүсэлт илгээх

Суралцах улс:

Суралцах хөтөлбөр:

15 + 10 =