Дэлхий нийтээр тархаад буй COVID 19 шинэ короновирусын нөлөөллөөс шалтгаалан аялал жуулчлал, боловсрол, үйлчилгээ, үйлдвэрлэлийн салбарууд эдийн засгийн хямралд хамгийн түрүүнд өртөөд байгаа билээ.

Цар тахлын улмаас ихэнх улсад хөл хорио тогтоогоод байгаа нь хүмүүсийн сурч боловсрох нөхцөл, арга барилыг өөрчилсөн зүйл болоод байна. Ихэнхи боловсролын институтууд нь зайны сургалт, цахим сургалт, онлайн интерактив зайн сургалт гэх мэт суралцагчдын суралцах арга барилд өөрчлөлт оруулсан сургалтын хэрэглэглэхүүнийг хэрэглэж байгаа нь дэлхийн цаашдын боловсролын системийн чиг хандлага ойрын хэдэн жилдээ цахим сургалтын системрүү шилжих хандлагатай болоод байна.

Цахим сургалт нь цаг хугацаа, орон зайн нөхцөл байдлаас үл хамааран суралцагчдад мэдлэгийг олгох боллмжтойгоос гадна санхүүгийн хувьд хэмнэлтийг бий болгож байгаагаараа их ач холбогдолтой болж байна.

Манай ABC World Institute сургалтын төв нь энэ 6 сараас эхлэн Герман, Англи хэлний цахим сургалтын порталыг ажиллуулахаар бэлтгэл ажлууд хангагдаж байна. Энэхүү цахим сургалтын портал нь цаашид ч зөвхөн Герман, Англи хэл гэлтгүй Солонгос, Япон, Хятад, Орос хэл гэх зэргээр хөгжүүлэн ажиллана.

www.study.abcworld.mn