TU9 нь 2006 оны 1-р сарын 26 -нд албан ёсны холбоо болж үүсгэн байгуулагдсан. TU9-ийн үүсгэн байгуулагч нь тухайн үеийн Карлсруэ их сургуулийн захирал Хорст Хипплер юм.  Холбооны төв байр нь Берлин хотод байдаг.

Тус холбоонд 1900 оноос өмнө үүсгэн байгуулагдсан нийт 9 Германы Техникийн  их сургуулиуд багтдаг. Аж үйлдвэржилтийн эрин зуунд байгуулагдсан тэд өнөөг хүртэл технологийн дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсаар байна.

TU9 бол Германы тэргүүлэх Техникийн их сургуулиудын холбоо юм. Үүнд:

TU9 нь дадлага туршлага, судалгаа шинжилгээ, сургалтын чанараар дэлхийд танигдсан их сургуулиуд юм. Мөн бизнесийн үйл ажиллагаа явуулдаг компаниудтай хамтран ажилладаг олон улсын томоохон сүлжээ бөгөөд сургалт нь ихэвчлэн практик дээр тулгуурласан байдгаараа онцлогтой.

TU9 –ын их дээд сургуулиудад нийтдээ 280,000 гаруй оюутан суралцаж байгаа ба үүнээс  18.4% -г олон улсын оюутан эзэлдэг.

TU9 нь MINT  буюу Математик, Компьютерийн шинжлэх ухаан, Байгалийн шинжлэх ухаан ба Техникийн чиглэлээр гол сургалтаа явуулдаг. Нийт 900 гаруй сургалтын хөтөлбөр санал болгодог ба үүний 130 гаруй нь англи хэлээр судлах боломжтой магистрын хөтөлбөр юм.

Доорх вэбсайтаас TU9 их дээд сургуулиудын MINT чиглэлээр санал болгож буй хөтөлбөрүүдийг харах боломжтой.

http://www.tu9.de/studium/studienfaecher.php

TU9 нь

  • Инженерийн болон байгалийн шинжлэх ухааны чиглэлээр ирээдүй рүү чиглэсэн бүтээлч судалгаа шинжилгээг хийдэг.
  • Олон тооны институтын баг бүрэлдэхүүнүүд нь мэргэжлээс гадуурх салбарын үндсэн суурь шатны судалгаанаас эхлээд хэрэглээнд тулгуурласан судалгаа шинжилгээн дээр ажилладаг.
  • Олон талт хамтын ажиллагаагаар дамжуулан дэлхийн томоохон корпораци, жижиг дунд үйлдвэрлэгч болон гарааны бизнес эрхлэгч “Start-Up” компаниудыг дэмжин ажилладаг.
  • Хамгийн шилдэг мэргэжилтнүүдийг бэлтгэдэг.
  • Олон улсын мэргэжилтнүүдийг нэгтгэн төвлөрүүлж, дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн эрдэмтдэд ажиллаж амьдрах хамгийн таатай нөхцөлийг бүрдүүлж өгдөг.
  • Ирээдүйд шинжлэх ухаан, эдийн засаг болон нийгмийн шинжлэх ухааны салбарын удирдах албан тушаалд ажиллах шилдэг залуу эрдэмтдийг бэлтгэхийн тулд заах арга, сургалтын шинэ хэлбэрийг ашигладаг.
  • Тэргүүлэгч олон улсын институт, байгууллагуудтай стратеги түншлэлийн хүрээнд хамтран ажилладаг.
  • Бүс нутгийн эдийн засаг болон үндэсний инновацийн хөдөлгөгч хүч болж ажилладаг.

TU9 их сургуульд суралцах шалтгаан

  1. Мэргэжил сонголт өргөнтэй

Нийт 1200 гаруй бакалавр, магистрийн хөтөлбөрөөс 170 орчим Англи хэл дээрх магистрын хөтөлбөрт хамрагдах боломжтой.

  • Судалгаа шинжилгээ

Судалгаанд чиглэсэн заах арга барил нь боловсролын үндсэн элемент юм.

  • Онол ба практик хосолсон сургалт

Судалгааны дадлага хийх үеэс эхлэн карьерын төлөвлөгөөг эртлэн мэдэх.

  • Хөрөнгө оруулалт

Төсөл хэрэгжүүлэлт болон гарааны бизнесийн санаачлагад онцгой ач холбогдол өгч ажилладаг.

  • Ажил мэргэжлийн карьер

TU9 их сургуулийн төгсөгчид Германд төдийгүй олон улсад маш их эрэлттэй байдаг. Төрөл бүрийн мэргэжлээс сонгон дадлага туршлагад суурилсан сургалтанд хамрагдаж төгссөний дараагаар таньд дэлхийн хаана ч шинжлэх ухааны салбарт ажиллах боломж нээлттэй болох юм.

  • Олон улсын шинж чанар

Олон улсын хамтын ажиллагаа, оюутан солилцоо болон хамтарсан зэргийн хөтөлбөрүүд.

  • Хичээлээс гадуурх арга хэмжээ

Спорт болон бусад хичээлээс гадуурх нийгэм, соёлын арга хэмжээнд оролцох боломжтой.

  • Төлбөр бага

Герман улс нь улс төрийн хувьд тогтвортой, аюулгүй, чанартай сургалтын хөтөлбөрүүдийг санал болгодог учраас сурч боловсроход хамгийн таатай орнуудын нэг юм. (1 сарын амьжиргааны зардал дунджаар €853 байдаг)

TU9 их сургуулиуд нь олон улсын хэмжээнд өрсөлдөхүйц судалгаа шинжилгээ хийдгээрээ томоохон байр суурь эзэлдэг. Мөн түүнчлэн “QS World University” үзүүлэлтээр инженерийн болон байгалийн шинжлэх ухааны чиглэлээр дэлхийн хамгийн шилдэг их сургуулиудын тоонд багтдаг.

“Инженер ба техник”  -ын чиглэлээр Мюнхений Техникийн их сургууль (25-р байр), Берлиний Техникийн их сургууль (45-р байр), Ааханы RWTH их сургууль (51-р байр), Карлсруэ Технологийн дээд сургууль (68-р байр)-т тус тус эрэмбэлэгдэж байна. Мөн “Байгалийн шинжлэх ухаан” чиглэлээр TU9 –ын 7 их сургууль нь дэлхийн хамгийн шилдэг 150 их сургуулийн жагсаалтанд багтдаг. Энэхүү QS зэрэглэл нь тус сургуулиудыг дэлхийн хэмжээнд өрсөлдөх чадвартай, олон улсад нэр хүнд сайтай байгааг илтгэж байна.

QS Rankings:

https://www.topuniversities.com/university-rankings/university-subject-rankings/2020/engineering-technology.

TU9 –ын гишүүн  их сургуулийн товч танилцуулга:

  1. Карлсруэ технологийн  их сургууль

KIT нь 2009 онд Карлсруэ судалгааны төв болон Карлсруэ их сургуультай хамтран байгуулагдсан ба Хельмгольцын хамтын нийгэмлэгийн дэргэдэх судалгааны их сургууль юм. Тус сургууль нь 1825 онд политехникийн их сургууль хэлбэрээр байгуулагдсан ба нийт 11 факультеттай. Мөн 100 гаруй бакалавр, магистрын хөтөлбөр санал болгодог.

Нийт оюутан (2019/2020)  24,381

  • Хүмүүнлэгийн ухаан: 877
  • Спорт: 487
  • Хууль, эдийн засаг, нийгмийн шинжлэх ухаан: 3,833
  • Математик, байгалийн ухаан: 4,042
  • Инженер: 14,729
  • Урлаг, урлаг судлал болон бусад салбар: 413

Гадаад оюутан 20% эзэлдэг.

Мэргэжил: 107

Бакалавр: 43
Магистр: 64

2. Ааханы RWTH их сургууль

RWTH их сургууль нь 1870 онд үүсгэн байгуулагдсан Европын шинжлэх ухаан, судалгааны тэргүүлэх их сургууль юм. Нийт 45,000 гаруй оюутан суралцдаг ба үүнээс 9,500 гаруй нь дэлхийн 135 орны гадаад оюутнууд юм.  RWTH нь 9 тэнхимтэй ба төрөл бүрийн мэргэжлээр элсэлт авдаг. Аахан хот нь Герман улсын баруун талд 2 улстай хиллэдэг. Нийт 125 гаруй орноос ирсэн 12,000 гаруй оюутан,  багш болон судлаачид сурч, ажиллаж байна. Аахан хот нь RWTH их сургууль, Аахан хотын судалгааны төв, Юулихийн судалгааны төвүүдийг нэгтгэж чадсанаараа Европын төвд  байрлах Цахиурын хөндий гэж нэрлэгддэг.

Нийт оюутан: (2019/2020)  45,628

  • Бакалаврын түвшин-  6,341
  • Магистрын түвшин-  3,190
  • 2017-2018 оны хичээлийн жилд  7,164 оюутан төгссөн.
  • Гадаад оюутан- 137 орны 11,280

Мэргэжил: 167

Баклавар: 60
Магистр: 105

Эх сурвалж: https://www.tu9-universities.de/