DAAD буюу Германы Эрдмийн Солилцооны Албаны тэтгэлэг нь төгсөгчдөд Герман улсад үргэлжлүүлэн магистрын хөтөлбөрт суралцах боломжийг олгодог. Тус тэтгэлэг нь мөн туршлага солилцох, хамтран ажиллагсдын харилцаа холбоог хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлдэг.

Хэн өргөдөл гаргаж болох вэ:

Дүрслэх урлаг, дизайн, визуал харилцаа холбоо, кино урлагын чиглэлээр бакалаврын зэрэг авсан гадаадын өргөдөл гаргагчид

Сургалтын хөтөлбөр:

Өөрийн сонголтоор Германы улсын эсвэл улсаас хүлээн зөвшөөрөгдсөн их сургуульд дараах хөтөлбөрийн хүрээнд суралцах боломжтой.

  • Магистрын зэргийн сургалт (сүүлд эзэмшсэн боловсролын чиглэлээр бакалаврын дараах зэргийн сургалтад хамрагдах)
  • Зэрэг олгохгүй нэмэлт курс (бакалаврын сургалт биш)

Энэ хөтөлбөр нь зөвхөн урлаг, уран бүтээл чиглэлийг санхүүжүүлдэг. Бусад DAAD-ын  тэтгэлгийг Урлагийн түүх, Урлаг судлал, Эрдэм шинжилгээний төсөл бүхий урлагийн хөтөлбөрийн өргөдөл гаргагчид авах боломжтой.

Санхүүжилтийн хугацаа:

Магистрын зэрэг:

  • Сонгосон сургалтын хөтөлбөрийн хугацаанаас хамааран 10-24 сарын хооронд
  • Эхлэх хугацаа: ихэвчлэн 10-р сарын 1-нээс эхэлдэг ба сургалтын хөтөлбөрөөс өмнө хэлний сургалт эхэлж байгаа тохиолдолд харьцангуй эрт олгодог.
  • Тэтгэлгийг сонгосон сургалтын хөтөлбөрийн үндсэн хугацааны туршид (дээд тал нь 24 сар хүртэл) олгодог. 2 жил үргэлжлэх сургалтын эхний жилд хамрагдсаны дараа дараагийн жилийн санхүүжилтийг авахын тулд академик амжилт гаргасан байх ёстой ба энэ нь сургалтын нийт хугацаанд амжилттай суралцана гэдгийг илтгэж буй хэрэг юм.
  • Өргөдөл гаргах үед тухайн хүсэлт гаргагч нь Герман улсад магистрын сургалтын эхний жилд хамрагдаж байгаа тохиолдолд хоёр дахь жилийнхээ сургалтанд тэтгэлэг хүсэх боломжтой. Энэ тохиолдолд тэтгэлгийг уртасгах боломжгүй.

Нэмэлт сургалт:

  • Нэг хичээлийн жил
  • Эхлэх хугацаа: ихэвчлэн 10-р сарын 1-нээс гэхдээ сургалтын хөтөлбөр эхлэхээс өмнө хэлний бэлтгэлд хамрагдах тохиолдолд эрт эхэлнэ.

Тэтгэлэгт багтсан зүйлс:

  • Сар бүр 861 еврогийн тэтгэлэг
  • Аялалын зардал
  • Нэг удаагийн сургалтын төлбөр
  • Эрүүл мэнд, осол, хувийн хариуцлагын даатгалын төлбөр

Онцгой тохиолдолд тэтгэлэг хүртсэн хүмүүст дараах нэмэлт тэтгэмж олгож болно.

  • Сарын түрээсийн төлбөр
  • Гэр бүлийн дагалдан гишүүдэд сар бүр олгох тэтгэмж

Тэтгэлэг авсан хүмүүс Герман улсад хэлний бэлтгэлд хамрагдахад DAAD дараах үйлчилгээг үзүүлнэ. 

  • Тэтгэлэгт тэнцсэн захидал хүлээж авсны дараа онлайн хэлний курст хамрагдах 6 сарын төлбөр “Deutsch-Uni Online (DUO)”.
  • Хэрэв шаардлагатай бол сургалт эхлэхээс өмнө хэлний сургалтанд (2,4 эсвэл 6 сар) хамрагдаж болно. DAAD нь таны Германд сурах чиглэл, хэлний ур чадвараас хамааран хэдий хугацаанд хэр их тэтгэлэг олгохоо шийддэг. Суралцах хөтөлбөр нь Герман хэл дээр явагдах бол хэлний сургалтанд заавал хамрагдах ёстой.
  • Тэтгэлгийн хугацаанд сонгосон Герман хэлний сургалтад хамрагдах тэтгэмж
  • Санхүүжилтийн хугацаа дуусахаас өмнө тэтгэлгийн бичиг хүлээн авснаас хойш эх орондоо эсвэл тэтгэлэг дуусахаас өмнө Германд өгсөн TestDaF шалгалтын төлбөрийг буцааж олгох
  • Өмнө нь хэлний бэлтгэлд хамрагдсан, тэтгэлгээр сурч байх үедээ DSH шалгалт өгсөн хүмүүст төлбөрийг нөхөн олгох магадлалтай.

Сонгон шалгаруулалт:

Германы урлаг, дизайн, кино урлагийн сургуулийн профессоруудаас бүрдсэн сонгон шалгаруулах DAAD-ын тусгай хороо тэтгэлэг олгох эцсийн шийдвэрийг гаргадаг.  Тэтгэлэг олгох шийдвэрийг бичгээр гаргасан өргөдөл болон (www.daad.de/extrainfo)  хаягаар илгээсэн загвар бүтээлийг дүгнэж гаргадаг.

 Нэмэлт мэдээлэл:

  • Тэтгэлэгт тэнцэх нь их сургуулиудын аль нэгэнд шууд автоматаар элсэн орно гэсэн  баталгаа биш юм. Тэтгэлэгт тэнцсэн хүнийг элсүүлж авах эсэхийг тухайн сургууль нь өөрөө шийддэг. Ихэнх тохиолдолд өргөдөл гаргагчид элсэн орох шалгалт өгөх шаардлагатай байдаг.
  • Сонгосон сургуулийнхаа элсэлтэд тавигдах шаардлага, өргөдөл хүлээн авах сүүлийн хугацаа, ярилцлагын товыг эртхэн олж мэдэх хэрэгтэй. Учир нь DAAD-ын тэтгэлэг олгогдохоос өмнө эсвэл төлөвлөсөн сургалт эхлэхээс хэдэн сарын өмнөөс элсэлтийн үйл явц явагддаг байж болох юм. Сургуульд элсэн орох шалгалтын төлбөрийг олгохгүй болно.
  • Хэрэв өргөдөл гаргагч DAAD-ын тэтгэлэг хүртсэн боловч өргөдөл дээр дурдсан их сургуулийн аль нэгэнд элсэн орж чадаагүй тохиолдолд тэтгэлгээ ашиглах боломжгүй болно.

Өргөдөлд тавигдах шаардлага:

Ямар шаардлага хангах ёстой вэ?

  • Өргөдөл гаргагч нь өргөдөл хүлээн авах сүүлийн хугацаанаас 6 -с илүүгүй жилийн өмнө төгссөн байх ёстой.
  • Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаанаас өмнө Герман улсад 15 сараас дээш хугацаагаар оршин сууж буй өргөдөл гаргагчид хамрагдах боломжгүй.
  • Хэрэв тэтгэлэг хүртэгч нь гадаадад суралцах хугацааг багтаасан магистр, докторын зэргийн хөтөлбөрт элсэн орсон бол гадаадад байх хугацааг санхүүжүүлэх нь зөвхөн дараах нөхцөлд л боломжтой байдаг. Үүнд:
  • Сурахаар явах нь тэтгэлгийн зорилгыг биелүүлэхэд чухал ач холбогдолтой байх
  • Суралцах хугацаа нь тэтгэлгийн хугацааны дөрөвний нэгээс хэтрэхгүй байх Удаан хугацаагаар сурах бол бүтэн эсвэл хэсэгчлэн санхүүжүүлэх боломжгүй
  • Сургалт эх оронд нь явагдахгүй тохиолдолд
  • Санхүүжилт олгох урьдчилсан нөхцөл нь ирцийн судалгаа юм. Цахим сургалт зонхилсон мэргэжлийн нэмэлт сургалт, хагас цагийн болон судалгааны хөтөлбөрүүдэд хамаарахгүй болно.

Хэлний ур чадвар:

Дүрслэх урлаг, дизайн, кино урлаг, визуал харилцаа холбоо чиглэлээр суралцах хүсэлтэй хүмүүс сонгосон сургуулийнхаа шаардаж буй хэлний мэдлэгийг сайн эзэмшсэн байх хэрэгтэй.  Хэрэв таны хэлний түвшин шаардлага хангахгүй байвал таны өргөдөл түр хүлээлтийн байдалд орох ба та шаардаж буй хэлний түвшинд хүрэх хэрэгтэй болно. Дээр дурдсан тэтгэлэгт багтсан зүйлсийг та тэтгэлэгт тэнцсэний дараа л авах боломжтой юм.

Өргөдөл гаргах үйл явц:

  • Өргөдөл гаргах үйл явц нь DAAD порталаар онлайнаар явагддаг. Гэхдээ та нэмэлт материалыг заасан хаяг руу шуудангаар явуулах шаардлагатай.
  • Өргөдлийн портал руу нэвтрэх эрх  зөвхөн өргөдөл авах хугацаа дуусаагүй байх үед л боломжтой гэдгийг анхаарна уу. Өргөдөл гаргах хугацаа дууссаны дараа дараагийн өргөдөл хүлээн авах хугацаа нээгдэх хүртэл тус хөтөлбөрийн портал руу нэвтрэх боломжгүй юм.
  • Ерөнхийдөө DAAD портал руу нэвтрэх эрх өргөдөл авах эцсийн хугацаанаас 6 долоо хоногийн өмнө нээгддэг.
  • Өргөдөл гаргахын тулд тэтгэлгийн мэдээллийн сан (www.funding-guide.de) хэсэг рүү ороод өргөдлөө илгээж болно.

Өргөдөлд хавсаргах баримт бичиг:

Сертификат, кредитийн баталгаа, гэрчилгээ болон орчуулгыг баталгаажуулахгүйгээр сканердаж явуулж болох ба мөн DAAD-ын порталд байршуулах. DAAD нь баримт бичгийн баталгаажуулсан хуулбарыг авах хүсэлт гаргах эрхтэй.

I. DAAD порталд байршуулах бичиг баримт:

  • Онлайн анкет
  • Хүснэгт хэлбэрээр хийсэн бүрэн дүүрэн товч намтар (дээд тал нь 3 хуудас)
  • Герман улсад суралцахаар төлөвлөсөн сургалтын академик болон хувийн шалтгаанаа бичих (сэдэлжүүлэх захидал 1-3 хуудас)

Герман улсад магистр, докторын зэрэгт сурахын тулд:

  • https://www2.daad.de/medien/deutschland/stipendien/formulare/a206_studiengangsinfoinformation_about_the_study_programme.docx – дараах холбоосоор орж үзнэ үү.
  • Хэрэв шаардлагатай бол их сургуульд элсэн орсон бичиг
  • Сургуульд элсэн орсон тухай бичгийг өргөдөл гаргах үед өгөх боломжгүй тохиолдолд дараа нь буюу тэтгэлэгт хөтөлбөр эхлэхээс өмнө өгч болно. Заасан хугацаанд сургуульд элсэн орох асуудлыг та өөрөө хариуцах ёстой ба сонгосон сургуульдаа амжилттай элсэн орж байж DAAD-ын тэтгэлэг хүчин төгөлдөр болно гэдгийг анхаарна уу.

Боловсролын зэрэг олгохгүй нэмэлт сургалт:

  • Германы их сургуулийн багшаас удирдамж бичигтэй байх

Мөн бүх өргөдөл гаргагчид:

  • Эцсийн дүнг бичсэн их сургуулийн зэрэг олгосон диплом: Өргөдөл гаргах үед сургуулиа дүүргээгүй байгаа тохиолдолд тэтгэлэгт сургалтын хөтөлбөр эхлэхээс өмнө ирүүлэх ёстой.
  • Герман улсад сонгосон хөтөлбөрт хамрагдахад шаардагдах Герман хэлний мэдлэгийг нотлох баримт
  • Герман улсад сонгосон хөтөлбөрт хамрагдахад шаардагдах Англи хэлний мэдлэгийг нотлох баримт (жишээ нь: TOEFL, IELTS)
  • Хэлний онооны батламжийн хугацаа 2-с дээш жил хэтрээгүй байх.
  • Уран бүтээлийн бүх жагсаалт: жишээ болгон иш татсан бүтээлийн жагсаалтын дэлгэрэнгүй мэдээллийг (www.daad.de/extrainfo) -д харуулав. (хэмжээ, бүтээл хийгдсэн огноо ба газар гэх мэт)
  • Урлагийн бүтээлийг хийсэн өргөдөл гаргагч, мөн хамтран бүтээлцсэн хүний нэрийг дурдсан байх. Хамтарсан бүтээл, төслийн хувьд өргөдөл гаргагч өөрийн оруулсан хувь нэмрийг зохих ёсоор тайлбарлан бичсэн байх.

II. Шуудангаар ирүүлэх:

  • DVD эсвэл хэвлэмэл хэлбэрийн бүтээлийн албан ёсны шаардлагыг (www.daad.de/extrainfo) хаягаар орж Дүрслэх урлаг, дизайн, кино урлагийн чиглэлээр DAAD-ын тэтгэлэг авахад зориулсан нэмэлт мэдээлэл” хэсгээс уншина уу. DAAD порталаар бүтээл илгээж болохгүй.
  • Онлайн анкет бөглөж дууссаны дараа порталд үүссэн “Өргөдлийн хураангуй”-н “Өргөдлийн нүүр хуудас” PDF хэлбэрийн файлыг хэвлээд илгээх шаардлагатай.

Европын холбооны бус орнуудаас өргөдөл гаргагчдад зориулсан мэдээлэл:

Гаалийн байгууллагын ажилтанд өөрийн илгээж буй бичиг баримтад багтаж буй зүйлсийг тодорхой хэлж өгөх хэрэгтэйг санаарай. Жишээлбэл: өргөдлийн бичиг баримт бүхий тэтгэлгийн материал, тодорхойлох захидал болон DVD-д буулгасан бүтээлч даалгавар (арилжааны бараа, худалдааны бүтээгдэхүүн , даатгалд хамрагдах ёстой бараа таваар байж болохгүй.)

Өргөдөл хүлээж авах эцсийн хугацаа:

11 сарын 30

Өргөдөл хүлээж авах газар:

Deutscher Akademischer Austauschdienst

German Academic Exchange Service

Referat ST34 – Asien, Pazifik

Kennedyallee 50

D-53175 Bonn

Germany

Нэмэлт мэдээлэл:

  • Хэрэв та шаардлагатай бүх бичиг баримтыг (1-р зүйлд заасан) DAAD порталаар эсвэл шуудангаар (2-р зүйлд заасан) бичиг баримтыг цаг тухайд нь ирүүлбэл таны өргөдөл хүчин төгөлдөр болно. Шуудангаар илгээвэл шуудангийн огноо нь цаг тухайд нь илгээсний баталгаа болно.
  • DAAD портал өргөдөл хүлээж авах сүүлчийн өдөр Төв Европын цагаар шөнийн 24:00 цагт хаагдана.
  • Хоцорсон эсвэл гүйцэд бус өргөдлийг хүлээж авахгүй. Өргөдөл гаргагчид өргөдлийн бүрэн бүтэн байдлыг шалгаж өгөх ёстой.
  • Өргөдлийн бичиг баримтууд DAAD-д үлддэг ба өргөдөл гаргагчтай холбоотой мэдээллийг “Холбооны мэдээлэл хамгаалах акт болон Европын холбооны мэдээлэл хамгаалах журам”-ын дагуу нууцалдаг.

Холбоо барих, зөвлөгөө авах:

Мэдээлэл, зөвлөгөөний төв

Eylem Inanici

Монгол Улсын Их Сургууль

Шинжлэх Ухааны Сургууль, Хүмүүнлэгийн ухааны салбар,

Европ судлалын тэнхим

210646 Улаанбаатар хот

Монгол улс

Daniel Pottman

Монгол Улсын Боловсролын Их Сургууль

Инноваци Төв, 600 тоот.

Мэйл хаяг: Daniel.pottmann@rub.de

John Nixon

Тусгай багш /DAAD/

Монгол Германы Хамтарсан Ашигт малтмал, Технологийн Их Сургууль (GMIT)

Ажиллах цаг: Улаанбаатар оффис

(Deutsche Gesellschaft fur Internationale Zusammenarbeit /GIZ/)

Сүхбаатар дүүрэг, Бага тойруу 62/ 3 давхарт

Спортын Ордны хажууд байрлах Хаан Банктай барилга

Лхагва гаригт 13-15 цагийн хооронд

Хэл, заах арга зүйн төвийн захирал

Монгол Германы Хамтарсан Ашигт малтмал, Технологийн Их Сургууль (GMIT)

Монгол улс, Улаанбаатар хот

Налайх дүүрэг, 2-р хороо

Утас: +976-7023-2089

И-мэйл: nixon.daad@yahoo.com

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг:

  • DAAD вебсайт: “Германд суралцах боломжтой сургалтын хөтөлбөрүүд” https://www.daad.de/deutschland/studienangebote/de/
  • DAAD вебсайт: “Герман улсад суралцах 10 алхам” https://www.daad.de/deutschland/nach-deutschland/de/
  • DAAD вебсайт: “Тэтгэлэгт өргөдөл гаргагчдад зориулсан чухал мэдээлэл” https://www.daad.de/en/study-and-research-ingermany/scholarships/important-information-for-scholarship-applicants/

Эх сурвалж: daad.de/go/en/stipa57135742