UNIVERSITY OF GLASGOW –Н ТУХАЙGLASGOW-н их сургууль нь 1451 онд байгууллагдсан OXFORD, CAMBRIDGE зэрэг алдартай сургуулиудын адил Шотланд улсын хамгийн эртний их сургууль юм. Мөн 2019 оны QS  судалгаагаар дэлхийн TOP 70 их сургууль болон Нэгдсэн вант улсын TOP 11 их сургуулийн тоонд багтаж  нэр хүндтэй, чансаа өндөр сургууль болох нь батлагдсан юм. Иймд GLASGOW  таны ирээдүйн амжилтын баталгаа байх болно.

GLASGOW-н их сургуулийн академик сургалтын орчин, кампусын тохижилт, чанартай боловсрол зэрэгт нь дэлхийн өнцөг булан бүрээс оюутнууд татагдаж, зорин ирж суралцдаг бөгөөд одоогоор дотоодын болон гадаадын 140 гаруй  орны 28,000 орчим оюутантай, олон улсын соёл шингэсэн, мэдлэг чадварын томоохон уурхай болжээ.

Тус сургуулийн төгсөгчдөөс үе үеийн алдартан, эрдэмтэд төрөн гарсан бахдам түүхтэй бөгөөд тэдний төлөөллөөс дурьдвал:

James Wilson /1789-1798/
АНУ-ын үүсгэн байгуулагчдын нэг, АНУ-ын тусгаар тогтнолын тунхаг бичигт гарын үсэг зурж, АНУ-ын Үндсэн хуулийг боловсруулахад гол үүрэг гүйцэтгэсэн.

        Nicola Sturgeon
Шотланд улсын ерөнхий сайд

                                       

                               

Gerard Butler
Golden Camera Award-н шилдэг эрэгтэй дүрийн шагналт, дуучин, продюсер
  • GLASGOW-н их сургууль нь хамгийн бодит бөгөөд тухайн салбартаа нөлөө бүхий чухал судалгааны ажлууд явуулдгаараа тун алдартай. Иймд тус сургуульд суралцсанаар та дэлхийг өөрчлөх томоохон төслүүд дээр судлаач оюутнаар ажиллаж, онолын болоод практик мэдлэг чадвараа дээшлүүлэн, баг хамт олноороо ажиллах боломжтой. Сүүлийн үеийн судалгааны ажлуудаас дурьдвал:
  • Нарийвчлалтай анагаах ухаан ба архаг өвчлөлүүд
  • Бүтээлч эдийн засаг
  • Ирээдүйн амьдрал
  • Нэг эрүүл мэнд – One Health
  • Эрх тэгш бус амьдралын хандлага
  • Нано болон квантын дэлхий зэрэг нэртэй судалгааны төслүүд дээр төвлөрөн ажиллаж байна.
  • Одоогоор GLASGOW-н их сургуулийн зүгээс Masterplan нэртэй шинэ кампусын бүтээн байгуулалтанд зориулж нэг тэрбум фунтын хөрөнгө оруулалт хийж байгаа учир та яг одоо элсэн суралцсанаар сургалт, судалгааны шинэ төв бүхий цоо шинэ кампусын анхны оюутан болох юм.

ТЭРГҮҮЛЭХ МЭРГЭЖЛИЙН ЧИГЛЭЛҮҮД  /UK /

  • Сувилахуй – 1-т
  • Боловсролын шинжлэх ухаан – 1-т
  • Амьтан судлал -1-т
  • Нягтлан бодох бүртгэл, санхүү – 2-т
  • Хууль, эрх зүй – 2-т
  • Барилгын инженер – 2-т
  • Нисэх болон үйлдвэрийн инженерчлэл – 4-д
  • Цахилгааны инженер – 4-д
  • Нийгмийн шинжлэх ухаан – 4-д
  • Археологи, антропологи судлал – 7-д
  • Химийн ухаан – 8-д
  • Механик инженер- 11-т тус тус тэргүүлж байна.

ОЮУТНЫ ХОТХОН БУЮУ КАМПУСЫН ТУХАЙ

  • GLASGOW-н их сургууль нь  Garscube, Dumfries, Gilmorehill гэсэн 3 кампустай бөгөөд кампус бүр өөрийн гэсэн өвөрмөц онцлогтойгоос гадна оюутныг суралцах хэрэгслээр бүрэн хангасан, чөлөөт цагаа өнгөрүүлэх сонирхолтой зүйлсээр дүүрэн, тав тухтай орчинг бүрдүүлж чадсан юм.
  • Сургуулийн төв номын сан нь Европ тивийн хамгийн том номын сангуудын нэг бөгөөд 12 давхар, 2,5 сая гаруй номтой аж.
  • Мөн 50 гаруй спортын клуб үйл ажиллагаа явуулдаг бөгөөд усан спортын төв, фитнесс, теннисний талбай зэрэг бүхий л улирлын спортоор хичээллэх боломжтой төвүүд бий.
  • Үүнээс гадна оюутнууд сайн дураараа хамрагдах боломжтой 150 гаруй клуб, дугуйлан, чөлөөт цагаа өнгөрүүлэх тв студи, супермаркет, ресторан, шөнийн клубууд байдаг.
  • GLASGOW-нхан төгсөгчиддөө хүртэл цаг ямагт анхаарал хандуулсаар ирсэн. Өөрөөр хэлвэл Careers Service-н хамт олон оюутнуудаа ажлын байрны зөвлөгөө, мэдээллээр хангаж, туслалцаа дэмжлэг үзүүлдэг юм.

  PATHWAY сургалтын төрөл   Англи хэлний онооны шаардлага   Сургалтын төлбөр
  Суурь бэлтгэл UKVI IELTS 4.0 /Бүх чадварын оноо 4.0 болон түүнээс дээш байх /   £16,590 <
  Магистрын бэлтгэл сургалт UKVI IELTS 4.5 /Бүх чадварын оноо 4.0 болон түүнээс дээш байх /   £18,480 <

*Бакалаврын хөтөлбөрт элсэн суралцах суурь бэлтгэлээ амжилттай төгссөнөөр та GLASGOW Их сургуульд шууд 2-р курсээс эхлэн суралцах боломжтой юм.

ТА GLASGOW ИХ СУРГУУЛЬД ДАРААХЬ САЛБАР, ЧИГЛЭЛЭЭР МЭРГЭЖИЛ ЭЗЭМШИХ БОЛОМЖТОЙ:

Бакалавр болон магистрын зэрэгт:

  • Бизнесийн удирдлага, санхүү
  • Компьютерийн шинжлэх ухаан
  • Инженерчлэл
  • Математикийн шинжлэх ухаан
  • Шинжлэх ухаан
  • Нийгмийн шинжлэх ухаан

Магистрын зэрэгт:

  • Хүмүүнлэгийн ухаан
  • Зочлох үйлчилгээ, аялал жуулчлал
  • Хууль, эрх зүй гэсэн салбаруудын 150 гаруй мэргэжлээр суралцах боломжтой.

“Манай коллежийг сонгон суралцах гэж буй танд талархал илэрхийлье. Бид олон жилийн турш мянга, мянган оюутнуудын Pathway хөтөлбөрөөр дамжуулж Glasgow их сургуульд амжилттай элсэн суралцах гүүр нь болсоор ирсэн. Үүнээс гадна бид таныг хүрэлцэн ирэхээс коллежоо төгсөх хүртэл бүхий л үе шатанд тань цаг ямагт дэмжлэг үзүүлж, дотны туслагч тань байх болно. Glasgow International College-д тавтай морилно уу!”

Dr. Douglas Aiton/Glasgow International College-ийн захирал/

KAPLAN PATHWAY ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДАХ ХУГАЦААНД ГАРАХ ЗАРДАЛ /ДУНДЖААР/

Сургалтын төлбөр £16,590 –  £28,980
Бүртгэлийн хураамж £200
Ном, сурах бичиг £400 /1 сар/
Байр £6,608 – £13,178
Амьжиргааны зардал £1,015 /1 сар/
Даатгал £227- £700

KAPLAN PATHWAY ХӨТӨЛБӨРТ ХЭРХЭН ЭЛСЭХ ВЭ?

АЛХАМ 1.  Цахим хаягаар дамжуулж бүртгүүлэх

Манай байгууллагын бүртгүүлэх хэсэгт өөрийн мэдээллийг оруулнаар бүртгүүлэх боломжтой.

АЛХАМ 2. Шаардлагатай бусад бичиг баримтуудыг бүрдүүлж, илгээх. Үүнд:

  • Гадаад пасспортын хуулбар, өмнө нь гадаад руу нэвтэрч байсан визний хамт
  • UKVI IELTS шалгалтын онооны батламж
  • Өмнөх боловсролын гэрчилгээ, дүнгийн хуулгын хамт /Англи хэл дээрхи орчуулгыг хавсаргах/

АЛХАМ 3. Хариу шийдвэр хүлээж авах

  • 100 хувь зөвшөөрсөн хариу буюу төлбөрийн нэхэмжлэл хүлээн авах
  • Нөхцөлт зөвшөөрөл буюу нэмэлт материал шаардсан байх
  • Таны боловсролын зэрэг болон англи хэлний оноо шаардлагатай түвшинд хүрээгүй бол татгалзсан хариу хүлээн авах

АЛХАМ 4. Нөхцөлт зөвшөөрөл хүлээн авсан тохиолдолд шаардлагатай материалыг бүрдүүлж илгээх

АЛХАМ 5. Нэхэмжилсэн сургалтын төлбөрийг, бүртгэлийн хураамжийн хамт төлөх эсвэл санхүүгийн баталгааг харуулах, мөн дотуур байраа захиалах

  • Дотуур байр захиалахдаа шаардлагатай анкетийг бөглөж, байрны төлбөрөө төлөх шаардлагатай.

АЛХАМ 6. Сургуулийн урилга, дотуур байрны гэрээ болон оюутны гарын авлага хүлээн авах

АЛХАМ 7. Виз мэдүүлэх

Бидэнтд хандан виз мэдүүлнэ.

АЛХАМ 8. Визээ хүлээж аваад, хуулбарыг нь илгээх

АЛХАМ 9. Онгоцны билетээ захиалах, сургуулиас илгээх урьдчилсан анкет бөглөх

АЛХАМ 10. GLASGOW хотод хүрэлцэн ирэх