Хөтөлбөрийн нэр: Их дээд сургууль, Их сургуулийн бэлтгэл коллеж
Ерөнхий мэдээлэл:
Герман улсын их, дээд сургуулийн тухай
ХБНГУ-ын хэмжээнд 180 байршилд 427 улсын сургууль байдаг ба нийт 18000 гаруй мэргэжлээс сонгон суралцах боломжийг оюутнуудад олгодог.
Герман улсад дараах 3 төрлийн их, дээд сургууль байна.
- Их сургууль
- Мэргэжлийн дээд сургууль
- Урлаг, кино, хөгжмийн дээд сургууль
Их сургууль
Их сургуулиуд нь шинжлэх ухаанд суурилсан олон хичээл сонголтоос бүрдэх сургалтын бүтцийг санал болгодог. Харин зарим их сургуулиудын хувьд тодорхой нэг мэргэжлийн салбарын хүрээнд нарийн мэргэшүүлнэ. Тухайлбал: Техникийн их сургууль, Анагаахын их сургууль эсвэл Боловсролын их сургууль гэх мэт.
Мэргэжлийн дээд сургууль
Мэргэжлийн дээд сургуулиудад сургалт нь практик дадлага их байх ба сургалтаар тухайн мэргэжлийн ажилд шаардлагатай боловсрол олгох болно.
Урлаг, кино болон хөгжмийн дээд сургуулиуд
Эдгээр сургуульд та урлагийн мэргэжлээр буюу соёл урлаг, жүжиг, бүжиг, үйлдвэрлэлийн болон орчин үеийн дизайн, график, хөгжим болон дуулаачийн чиглэлийн мэргэжлээр суралцах боломжтой. Орчин үеийн хэвлэл мэдээллийн дээд сургуульд найруулагч, зураглаач, кино жүжгийн зохиолч, тайз дэлгэцийн уран бүтээлчээр мөн сурч болно.
Төрийн болон хувийн дээд сургууль
Герман орны их сургуулиудын ихэнхи нь улсаас санхүүжих ба цөөн тооны сургуулиуд протестант болон католик сүмээс дэмжлэг авдаг байна. Түүнчлэн улсаас хүлээн зөвшөөрөгдсөн 120 гаруй хувийн сургуулиуд байх ба дийлэнхи нь мэргэжлийн дээд сургууль юм.
Герман оронд суралцагсдын дийлэнхи нь улсын их сургуульд элсэн орсон байдаг ба оюутнуудын 5,5% нь л хувийн сургуульд суралцаж байна. Энэ нь хувийн их, дээд сургуулиудын төлбөр өндөр байдагтай холбоотой. Сургалтын чанарын хувьд хоёул харьцангуй сайн байдаг.
Их, дээд сургуулиудын бодлого төлөвлөлт
Герман улсын хэмжээнд их сургуулиудын нэгдсэн нэг бодлого байхгүй ба муж бүр өөрсдийн их, дээд сургуулиудын хэмжээнд нэг дүрэм журам болон чиг шугамыг гаргаж өгсөн байдаг. Иймээс их сургууль бүрийн дотоод дүрэм журам адилгүй байх учир таны суралцахыг хүссэн сургууль ямар дүрэм, журамтайг та сайн асууж лавлах хэрэгтэй юм.
Их сургуулийн бэлтгэл коллеж
Гадаад оюутнуудыг Германы улсын Их, дээд сургуульд элсэн суралцуулах найдвартай гүүр нь болсоор ирсэн “ISL” коллеж нь Кобленц хотын хамгийн том хувийн сургууль юм. Тус сургууль нь 5 давхар өөрийн байранд үйл ажиллагаагаа явуулдаг, оюутны байр нь 200м зайтай байрладаг бөгөөд гадаад оюутнуудыг тав тухтай суралцах орчинг бүрдүүлж чадсан.
Тус коллежд элсэлтийн шалгалт өгөхгүйгээр дараах бэлтгэл курсууд руу шууд элсэн суралцах боломжтой. Үүнд:
- T-Kurs /техник, математик, шинэжлэх ухааны чиглэлээр/
- M- Kurs /байгалийн шинжлэх ухаан, анагаах, хими, биологи гэх мэт/
- W-Kurs /эдийн засаг болон нийгмийн ухааны чиглэлээр/
Тус коллежийн 1 жилийн бэлтгэл курсыг амжилттай төгссөн оюутнууд нь Герман улсын Их сургуулийн элсэлтийн шалгалтыг 99% амжилттай давж, хүссэн сургуульдаа элсэн суралцдаг юм.
Хөтөлбөрийн давуу тал:
- Коллежийн өмнөх элсэлтийн шалгалт өгөх шаардлагагүй шууд элсэн суралцах
- Амжилттай төгсөгчдийг хүссэн мэргэжлээр нь Герман улсын Их сургуульд элсүүлэн суралцуулна
- Сургуулийн өмнөх бэлтгэл ангийг төгссөнөөрөө эхний семестерүүдийн ачаалал бага байх болно
- Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хэлний сертификат олгоно
Тавигдах шаардлага:
- Бүрэн дунд сургуулиа төгссөн байх
- 18-с дээш настай байх
- Герман хэлний В2 сертификат /ISL intern, Telc, Goethe, DSH, TestDaF/
- Жилийн амьжиргааны зардал 10236 еврог дансандаа байршуулах
Элсэлт авах хугацаа:
- Өвлийн элсэлт нь 9-р сард
- Зуны элсэлт нь 3-р сард
Шаардлагатай зардлууд:
- Коллежийн 1 жилийн сургалтын төлбөр-7900 евро
- 1 жилийн амьжиргааны зардал-10236 евро /сарын 853 евро/
- Бичиг баримтны бүрдүүлэлтийн төлбөр
- Онгоцны билет /1 талдаа/
- Визний хураамж
- Эрүүл мэндийн түр даатгалын төлбөр
- Гёте Сертификат-В2 шалгалтын төлбөр