Дунд буюу ахисан дунд шатны В1-В2 түвшний сургалт
В1-В2 түвшинд суралцсанаар
B1. Гэр бүл, чөлөөт цаг, сургууль, ажил зэргийн хүрээнд хэрэглэгддэг энгийн, ойлгомжтой ярианаас өөрт хэрэгтэй мэдээллийг ялган сонсч ойлгож, бэлтгэлгүйгээр ярьж чадна. Зорилго, мөрөөдлөө тодорхойлох мөн туршлага, үйл явдлын талаар өгүүлэхээс гадна үзэл бодол, төлөвлөгөөгөө үндэслэлтэйгээр тайлбарлах, ном, киноны үйл явдал, болсон явдал зэргийг дүрслэн ярих, сурах бичгийн сэдвийн хүрээнд зохиогчийн байр суурь, үзэл бодлыг илэрхийлэн гаргасан асуудал дэвшүүлсэн мэдэгдэл, өгүүлэл мөн яруу найраг, өгүүллэг зэрэг утга зохиолын төрөл зүйлийг уншиж ойлгох чадвартай болно. Өөрийн сонирхдог янз бүрийн сэдвээр товч тодорхой, нарийвчилсан текст буюу зохион бичлэг бичих, өргөдөл хүсэлт, мэдэгдэл зэрэгт холбогдох мэдээллийг бүрэн дамжуулах, албан бус захианд үзэл бодлоо үндэслэлтэй илэрхийлэх арга барил эзэмшинэ.
В2. Бодит хийсвэр зүйлийн талаар бичсэн эхийн гол утгыг ойлгох, мөн өөрийн мэрэгжлийн тухай болон мэрэгжлийн хэлэлцүүлгийн гол утгыг ойлгож чаддаг байх. Эх хэлээрээ яригчтай энгийн яриа өрнүүлэх хояр тал онцгой хүчин чармайлт гаргалгүйгээр чөлөөтэй төвөггүй ойлголцох. Өргөн хүрээг хамарсан яриа ярилцлаганд өөрийн үзэл бодлыг тодорхой нарийвчлан илэрхийлэх , түүнчлэн тулгамдсан асуудлаа үзэл санаагаа илэрхийлэх, ямарваа асуудлын давуу болон дутагдалтай талыг хэлж чаддаг болно.
Давуу талууд
- Бүх насны хүн хамрагдах
- Уян хатан цагийн хуваарь нь өөрийн ажил, амьдралтайгаа уялдуулан сурах боломжтой / өдөр цагаа өөрөө сонгох боломжтой/
- Суралцагч богино хугацаанд зорилго, үр дүндээ хүрэх боломжтой
- Герман хэлний анхан шатны А1 түвшнөөс эхлэн ахисан дунд түвшин болох В2 хүртэлх мэдлэгтэй болох цаашлаад гүнзгий буюу С1,С2 хүртэл суралцаж болно.
- Төлбөрийн уян хатан нөхцөл, хямд үнэ чанартай боловсрол олгоно
Тухайн хэлийг гүйцэт эзэмшсэнээр ямар боломжууд нээлттэй вэ?
- Сонирхсон мэргэжилээрээ Герман улсын их дээд сургуулиудад үнэ төлбөргүй суралцах боломжтой
- Нийгмийн сайн дурын ажилд хамрагдах хэлний мэдлэгээ дээшлүүлэх
- Герман улсад ажиллаж амьдрах
- Герман улсад хэлний бэлтгэлд хамрагдах
Үргэлжлэх хугацаа:
- 4 долоо хоногоос эхлэн тухайн суралцах түвшнээс хамаарч 18 сар хүртэл байж болно.
Сургалтын хуваарь:
- Даваа-Лхагва-Баасан: 14:00-16:50, 18:00- 20:50
- Мягмар-Пүрэв-Бямба: 14:00-16:50, 18:00- 20:50
Бямба- 09:00-11:50, 12:30-15:20