ГАНЦААРЧИЛСАН СУРГАЛТ

Ганцаарчилсан сургалтын  давуу талууд:

  • Бүх насны хүн хамрагдах
  • Уян хатан цагийн хуваарь нь өөрийн ажил, амьдралтайгаа уялдуулан сурах боломжтой / өдөр цагаа өөрөө сонгох боломжтой/
  • Суралцагчийн хүсэл зорилгод нийцүүлэх
  • Бусад хүмүүсээс санаа зовох ичих зүйл байхгүй
  • Хэлний түвшинг тогтоож тохирох хөтөлбөрийн дагуу хичээлийг заана
  • Багш зөвхөн нэг оюутанд бүх анхаарлаа хандуулах давуу талтай
  • Суралцагч богино хугацаанд зорилго, үр дүндээ хүрэх боломж
  • Герман хэлний ганцаарчилсан сургалтын хөтөлбөрийг тухайн суралцагчийн хүсэлтийг харгалзан боловсруулдаг. Ингэхдээ суралцагчийн мэргэжлийн онцлогт тохируулах юм. Учир нь оюутан бүрийн хэлний мэдлэгийн түвшин янз бүр байдаг тул хэрэгцээ шаардлагад нь зориулсан хөтөлбөрүүдийг ашигладаг. Тиймээс суралцагчид тохирсон хөтөлбөрийг санал болгодог онцлогтой. Хичээлдээ хэр урт хугацаа зарцуулахаа та өөрөө шийдэх бөгөөд хичээл зүтгэл идэвхи чармайлтаас шалтгаална.
  • Герман хэлний анхан шатны А1 түвшнээс эхлэн ахисан дунд түвшин болох В2 хүртэлх мэдлэгтэй болох цаашлаад гүнзгий буюу С1,С2 хүртэл суралцаж болно.

Тухайн хэлийг гүйцэт эзэмшсэнээр ямар боломжууд нээлттэй вэ?

  • Сонирхсон мэргэжилээрээ Герман улсын их дээд сургуулиудад үнэ төлбөргүй суралцах боломжтой
  • Нийгмийн сайн дурын ажилд хамрагдаж хэлний мэдлэгээ дээшлүүлэх
  • Герман улсад ажиллаж амьдрах
  • Гэр бүл дээрээ очиж амьдрах

Үргэлжлэх хугацаа:

  • 4 долоо хоногоос эхлэн тухайн суралцах түвшнээс хамаарч 18 сар хүртэл байж болно.

Хичээл эхлэх хугацаа:

  • Сар бүрийн эхний долоо хоногт

Сургалтын хуваарь:

  • Даваа-Баасан: 09:00 – 12:00, 13:00-17:00, 18:00- 21:00
  • Даваа-Бямба:   09:00 – 12:00, 13:00-17:00, 18:00- 21:00