МЭНДЧИЛГЭЭ

Боловсролд оруулж буй хөрөнгө оруулалт хэзээ ч үнэ цэнээ алддаггүй. Та өөртөө болон үр хүүхдэдээ дэлхийн өндөр хөгжилтэй оронд суралцах боломжийг олгож, өндөр мэдлэг боловсрол эзэмшүүлэх нь таны болон үр хүүхдүүдийн тань ирээдүйн амьдралын баталгаа болоод зогсохгүй Монгол улсын ирээдүйн хөгжил цэцэглэлтэнд оруулж буй маш том хөрөнгө оруулалт билээ.

Манай байгууллага нь Монголынхоо хүүхэд, залуучуудыг дэлхийд нэр хүндтэй чанартай сургалт судалгаа, оюутныг дэмжих шилдэг тогтолцоо, амьдрах таатай орчин зэргээрээ тэргүүлдэг Англи, АНУ, Канад, Герман, Ирланд, Шинэ Зеланд болон Австрали зэрэг өндөр хөгжилтэй улсуудад суралцахад нь туслах зорилготой үйл ажиллагаагаа явуулаад 6 жил болж байна.

Гадаадад суралцахаар төлөвлөж байгаа хүүхэд залуучууд маань ямар мэргэжлээр аль улсын ямар сургуульд суралцвал ирээдүйд илүү давуу талтай байх, зардалаа хэрхэн хэмнэх, тэтгэлэг авах боломж байгаа эсэх, төгсөөд ажлын туршлага хуримтлуулахын зэрэгцээ цаашид мэргэжлээрээ үргэлжлүүлэн ажиллах боломж хэр байх бол гэх мэтчилэн олон асуултуудтай тулгардаг.  Тиймээс бид анхан шатны зөвлөгөө мэдээлэл өгөхөөс эхлэн сургууль, мэргэжил сонгох, урилга захиалах, төлбөр төлөх, виз мэдүүлэх, явахын өмнөх бэлтгэл хангахад нь туслах үйлчилгээ үзүүлэх, мөн сургалт эхэлсний дараа сургуулиа төгстөл нь байнгын эргэх холбоотой ажилладаг. Мөн гэр бүлийн бусад гишүүдээ авчрах, аав ээжийгээ урих, виз сунгуулах, сургуулиа солих зэргээр дараа дараагийн шатны үйлчилгээнүүдийг биднээс авах бүрэн боломжтой.

Ирээдүйд үнэ цэнээ хэзээ ч алдахгүй чанартай боловсролыг эзэмших хүсэлтэй, өөрийгөө байнга хөгжүүлэх эрмэлзэлтэй, өөртөө ашигтай хөрөнгө оруулалт хийхийг хүссэн залуу үеийнхэндээ бид туслахдаа бэлэн байна. Бид таны хөтөч больё, та сонголтоо хийгээрэй.

Эй Би Си Ворлд компанийг үүсгэн байгуулагч

Ч. Оюунчимэг