BRIGHTON-н их сургууль бол өөр өөр үзэл бодол, хүсэл зорилго, алсын хараатай залуус дэлхийн өнцөг булан бүрээс Үнэ Цэнэ –г бүтээлцхээр зорин ирдэг гайхалтай газар юм. Иймд хотын хамгийн таатай байршилд, хүссэн мэргэжлээрээ суралцаж, хамтрагч байгууллагуудад дадлага хийж туршлага хуримтлуулан, цаашлаад тэндээ ажлын байраар хангагдах боломжтой, олон улсад сайшаагдсан мэргэжилтэн болох үүд хаалга таны өмнө нээлттэй байна.

“Brighton хотод анх ирээд хамгийн их татагдсан зүйл бол мэдээж далайн эрэг. Бас судалгааны ажил хийх явцдаа тус хотыг олон үндэстний соёл шингэсэн, хүмүүс нь маш нээлттэй сэтгэлгээтэй болохыг олж харсан. Би энд ирээд Хятад, Колумб, Тайвань, Непал зэрэг орнуудын олон найзуудтай болсон нь гайхалтай хэрэг. Надад эндхийн амьдрал маш их таалагддаг.”  Meriem /Morocco улсаас ирсэн, Pathway хөтөлбөрөөр дамжуулан Brighton-н их сургуульд сэтгэл судлалын бакалаврын хөтөлбөрт суралцаж байгаа./

ОЮУТНЫ ХОТХОН, КАМПУС ДАХЬ АМЬДРАЛ

BRIGHTON-н их сургууль нь Moulsecoomb, Grand Parade, Falmer, Eastbourne гэсэн үндсэн 4 кампустай бөгөөд орчин үеийн номын сан, шинжлэх ухааны лаборотори, студи гэх мэт оюутны дадлага, сургуулилт хийх боломж бүхий цогц орчинг бүрдүүлж чадсан юм. Brighton-ыг шинийг санаачлагч хот хэмээн нэрлэдэг тул таны бүтээлч сэтгэлгээ, ур чадварыг сорьсон олон туршлагуудтай та нүүр тулах болно. Мөн Sussex-н их сургуультай хамтарсан анагаах ухааны сургууль нь UK-д 10т эрэмбэлэгддэг алдартай сургууль юм. 

Мөн та илүү идэвхитэй бөгөөд сонирхолтой амьдралын хэв маягийг хүлээж байгаа бол оюутны клуб, нийгэмлэгүүдэд хамрагдаж, нийгмийн идэвхи санаачлагатай амьдарч, дуртай спортоороо хичээллэн, шинэ хоббитой болж, хувь хүний бусад чадвараа хөгжүүлэх боломжтой.

BRIGHTON ХОТЫН ТУХАЙ

Brighton бол урлаг, соёлын хөгжил, далайн эргийн үзэсгэлэнт байгалиараа Их Британи, Умард Ирландын Вант улс дахь маш алдартай хотуудын нэг юм. Та тус хотод амьдралынхаа хамгийн сонирхолтой бөгөөд дурсамжтай цаг хугацааг өнгөрүүлэх болно гэдэгт бид итгэлтэй байна. Ингээд танд Brighton-н их сургуулийг зорин ирж суралцдаг оюутнуудын ТОР 5 аялалын маршрутыг танилцуулъя.

BRIGHTON-н ТӨГСӨГЧИД

  • Харри Поттер цуврал номын зураач Cliff Wright
  • Японы алдарт зохиолч Akira Kuroda
  • Ирландын улс төрч Kate O’Connell
  • Америкийн дизайнер, уран бүтээлч Anne Zielinski Old

LSE сургуулийн орлогч захирал Dr. Hong Lu, Obe гэх мэт орон орны амжилттай яваа олон эрхмүүдийг дурьдаж болно.