“АВСТРАЛИЙН ШИЛДЭГ 8 СУРГУУЛЬ”

Австрали улсад эрчимжүүлсэн судалгаа шинжилгээ хийдэг (Go8) буюу шилдэг 8 бүлэг сургууль бий. Үүнд:

  • The University of Queensland
  • The University of Melbourne
  • The Australian National University
  • The University of Sydney
  • The University of Western Australia
  • The University of Adelaide
  • Monash University
  • UNSW Sydney

Эдгээр 8 сургууль нь 1999 онд нэгдэж компани болсон ба удирдах зөвлөл нь Австрали улсын нийслэл Канберра хотод байрладаг. Гол зорилго нь удаан хугацааны туршид тогтвортой үйл ажиллагаа явуулах үндэсний дээд боловсролын сургуулиудыг сайжруулах, мөн дээд зэрэглэлийн олон улсын холбоо, судалгааны хамтын ажиллагааг хөгжүүлэх явдал юм.

Австралийн дээд боловсролын байгууллагуудын чанарын үзүүлэлтээр дээгүүр байранд ордог төдийгүй 8 бүлэг сургуулийн 7 сургууль нь дэлхийн шилдэг 100 сургуульд багтдаг, мөн эдгээр сургуулиуд бүгд дэлхийн шилдэг 150 сургуулийн жагсаалтад багтдаг байна.

Австралийн өрсөлдөх чадварын тэтгэлгийн 73% -ийг авдаг бөгөөд судалгааны салбараар дэлхийд 4 эсвэл 5-р байранд бичигддэг. Судалгааны 99% нь дэлхийн хэмжээний судалгаа юм. Жил бүр 6 тэрбум долларыг судалгааны ажилд зарцуулдаг ба үүнээс эмчилгээ, эрүүл мэндийн судалгаанд 2 тэрбум долларыг зарцуулдаг аж.

Эдгээр бүлэг сургуулиуд нь Австралийн эдийн засагт нэлээд хувь нэмэр оруулдаг байна. 2018 оны Лондонгийн эдийн засгийн тайланд 8 сургууль нь Австралийн эдийн засагт жил бүр 66,4 тэрбум долларын нөлөө үзүүлж байгаа талаар дурджээ. Судалгаа шинжилгээний ажил нь жил бүр 24,5 тэрбум долларын орлого оруулдаг. Судалгааны орлогын 1 доллар тутамд дунджаар 10 долларын ашиг олдог байна. Мөн 50,000 гаруй ажлын байрыг бий болгожээ. Тус 8 сургуульд суралцаж байгаа гадаад оюутнууд гэхэд л Австралийн эдийн засагт жил бүр 17,98 тэрбум долларын орлого оруулдаг байна.

Бразил, Хятад, Чили, Франц, Герман улсад байрлах маш олон тооны олон улсын холбоод, их сургуулиуд, судалгааны байгууллагуудтай хамтарч ажилладаг. Мөн түүнчлэн Их Британи, Канад, АНУ, Япон улсын бүлэг их сургуулиудтай нягт хамтарч ажилладаг байна.

Одоогоор эдгээр 8 бүлэг сургуульд 380,000 гаруй оюутан суралцаж байгаа бөгөөд энэ нь Австралид дээд боловсрол эзэмшихээр суралцаж буй нийт оюутны дөрөвний нэгтэй тэнцэх тоо юм. Жил бүр 96,000 орчим чанартай төгсөгчид төгсдөг байна. Австралийн олон улсын оюутнуудын гуравны нэг нь эдгээр 8 сургуулийг сонгон суралцдаг ба одоогоор дэлхийн 200 орны 100,000 орчим оюутан суралцаж байна.

Австралийн эмч, шүдний эмч, малын эмч нарын талаас илүү хувийг бэлтгэдэг ба шинжлэх ухааны төгсөгчдийн 55%, инженерийн төгсөгчдийн 40%-ийг бэлтгэн төгсгөдөг. Оюутнуудын гуравны нэг нь (аль ч түвшинд суралцаж буй) гэр бүлийнхэн дотроосоо хамгийн анх их сургуульд хамрагдаж буй оюутан байдаг байна. Бакалаврын зэрэг төгсөлтийн түвшин бусад сургуулиудтай харьцуулахад өндөр байдаг ба төгсөгчдийн үзүүлэлтээр эхний 11-д ордог байна.

1. THE UNIVERSITY OF QUEENSLAND

Товч танилцуулга:

Квинслендийн их сургууль (UQ) нь Австралид судалгаа шинжилгээ, заах арга барилаар тэргүүлэгч сургуулиудын нэг юм. 1910 оны 04 сарын 16-ны өдөр үүсгэн байгуулагдсан.

Сургуулийн уриа: Мэдлэг ба шаргуу хөдөлмөр

Нийт багш, ажилчдын тоо: 6,613

Оюутны тоо: бакалавр: 35,076

магистр, доктор: 18,620

нийт оюутны тоо: 53,696

олон улсын оюутан: 134 орны 18,074

Төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн түвшин:

78,2% (бакалавр), 73,3% (магистр, доктор)

Нийт төгсөгчдийн тоо: 1911 оноос хойш 268,888

Номын сан: 2,017,000 ном (хэвлэмэл болон цахим хэлбэрээр)

158,000 сэтгүүл (хэвлэмэл болон цахим хэлбэрээр)

Оюутны хотхон: St Lucia, Gatton, Herston

Сургуулийн зэрэглэл:

  • #47 in QS World University Rankings
  • #42 in US News Best Global University Rankings
  • #66 in Times Higher Education World University Rankings
  • #54 in Academic Ranking of World Universities

Салбар сургуулиуд:

  • Бизнес, эдийн засаг, хууль
  • Инженер, архитектур, мэдээллийн технологи
  • Эрүүл мэндийн шинжлэх ухаан
  • Хүмүүнлэг ба нийгмийн шинжлэх ухаан
  • Эм судлал
  • Шинжлэх ухаан

Хөтөлбөр, төлбөр, элсэн орход тавигдах шаардлага:

Суралцах зэрэг Мэргэжлийн ерөнхий чиглэл Дундаж төлбөр Хэлний оноо
1 Бакалавр Газар тариалан ба Хүрээлэн буй орчин судлал; Архитектур; Урлаг, Хүмүүнлэг ба Нийгмийн шинжлэх ухаан; Бизнес ба Эдийн засаг; Боловсрол; Инженер; Эрүүл мэндийн шинжлэх ухаан; Хууль; Анагаах ухаан; Шинжлэх ухаан ба математик судлал $32,352 – $45,120

IELTS: 6.5 TOEFL IBT: 87

TOEFL PB: 570 PTE:67

2 Магистр Газар тариалан ба Хүрээлэн буй орчин судлал; Архитектур; Урлаг, Хүмүүнлэг ба Нийгмийн шинжлэх ухаан; Бизнес ба Эдийн засаг; Боловсрол; Инженер; Эрүүл мэндийн шинжлэх ухаан; Хууль; Анагаах ухаан; Шинжлэх ухаан ба математик судлал $41,040 – $45,120

IELTS: 7.0

TOEFL IBT: 100

TOEFL PB: 600 PTE: 72

3 Доктор Философи, Биотехнологи $ 40,000 – $42,000

IELTS: 6.5-7.0 TOEFL IBT: 87

TOEFL PB: 570 PTE:64

2. THE UNIVERSITY OF MELBOURNE

Товч танилцуулга:

Мельбурны их сургууль нь 1853 онд байгуулагдсан олон жилийн түүхтэй сургууль юм.

  • #1 in Australia (2017-2018 academic year)
  • #32 in the World
  • #7 in Graduate Employability Worldwide

Нийт оюутны тоо: 580,000+

Олон улсын оюутан: 42%, 130 гаруй орны оюутан суралцаж байна.

Төгсөгчид: 385,000+

QS World University Rankings (хөтөлбөрөөр) 2020

Хөтөлбөрүүд Австралид Дэлхийд
Нягтлан бодох бүртгэл, Санхүү 2 16
Анатоми 1 13
Биологи 1 36
Бизнес 1 26
Хими 2 46
Харилцаа холбоо 3 37
Компьютерийн шинжлэх ухаан 1 32
Шүдний эмчилгээ 1 26
Эдийн засаг 1 23
Боловсрол 1 12
Цахилгааны инженер 2 36
Хууль 1 10
Хэл шинжлэл 2 23
Математик 1 32
Анагаах ухаан 1 16
Урлаг 2 16
Сэтгэл судлал 1 17
Статистик 1 32

Судалгааны хүрээлэнгүүд:

  • Melbourne Disability Institute
  • Melbourne Energy Institute
  • Indigenous Knowledge Institute
  • Melbourne Social Equity Institute
  • Melbourne Sustainable Society Institute

Амьжиргааны зардал:

Төрөл Байршил

Түрээсийн төлбөр

/7 хоногоор/

Жилийн амьжиргааны зардал
Share house Parkville хотхонтой ойрхон $225 – $275 $26,000 – $36,500
Мельбурн хотын төвөөс 6 км зайтай $200 – $240 $24,500 – $35,000
Алслагдсан бүс нутаг $95 – $115 $19,000 – $28,000
Оюутны байр 2 хүний $270 – $325 $28,500 – $40,000
1 хүний $355 – $435 $33,500 – $46,000
Дээд зэрэглэлийн $425 – $520 $34,000 – $46,500
Зочид буудал 1 хүний /гал тогоо, угаалгын өрөө дундаа/ $230 – $285 $26,500 – $38,000
Коллежийн байр Ойролцоо эсвэл хотхон дотор $665 – $825 $24,500 – $37,500
Homestay Айлд байрлах $295 – $360 $28,000 – $36,500

Суралцах боломжтой хөтөлбөрүүд:

Зэрэг

Ерөнхий хөтөлбөрүүд

 

Хэлний оноо Сургалтын төлбөр
Bachelor Agriculture, Biomedicine, Commerce, Design, Fine arts specializations, Music specializations, Oral health study areas, Science.

IELTS: 6.5

TOEFL paper based: 577

TOEFL internet based: 79

Pearson Test of English: 58-64

$30,112 – $95,648
Master Architecture, Construction Management, Engineering, Law, Property, Teaching, Urban Planning.

IELTS: 7.0

TOEFL paper based: 600+

TOEFL internet based: 94+

Pearson Test of English: 65+

$34,000 – $56,000
Doctor Dentistry, Law, Physiotherapy, Optometry, Veterinary Medicine.

IELTS: 6.5+

TOEFL paper based: 577+

TOEFL internet based: 79+

Pearson Test of English: 58+

$40,000 – $88,000

 

Жич: Сонгосон хөтөлбөрөөс хамаарч хэлний шаардлага өөр өөр байна.

 

Мельбурн их сургуулийн кампусын байршил:

Parkville, Southbank, Burnley, Creswick, Dookie, Werribee, Shepparton

Элсэлтийн хугацаа:

I семестр: 11 сарын 30 -нд бүртгэл дуусна. (хичээл нь дараа жилийн 2-р сард эхэлнэ.)

II семестр: 5 сарын 31 -нд бүртгэл дуусна. (хичээл нь 7-р сард эхэлнэ.)

 Олон улсын оюутнуудад зориулсан тэтгэлэг:


Тэтгэлгийн нэр

 

Тэтгэлгийн хэмжээ Тэтгэлэг олгох  оюутны тоо Мэргэжлийн хамрах хүрээ
Melbourne International Undergraduate Scholarship $56,000 50 Бүх чиглэлийн мэргэжил
Commerce Undergraduate International Merit Scholarship 50% 10 Худалдаа, Эдийн засаг, Менежмент
Melbourne School of Engineering Scholarship $5,000 – $20,000 150 Комьпютер ба Мэдээлэл зүй, Инженер
GSHSS International Scholarship and Bursary 25 эсвэл 50% 16 Түүх судлал, Философи, Улс төр ба Нийгэм судлал, Гадаад хэл, Уран зохиол ба Соёл судлал
Global Graduate Merit Scholarship 25 – 50% 25 Худалдаа, Эдийн засаг, Менежмент
Alexander von Humboldt Foundation: Humboldt Research Fellowships for Postdoctoral Researchers $25,000 – $105,000 500 Бүх чиглэлийн мэргэжил
Newman College Rector’s Exhibitions $3,000 – $10,000 50 Бүх чиглэлийн мэргэжил
Bachelor of Arts International Scholarship 25 эсвэл 50% 23 Түүх судлал, Философи, Улс төр ба Нийгэм судлал, Гадаад хэл, Уран зохиол ба Соёл судлал
Volkswagen Foundation: Freigeist Fellowships $3,500,000 15 Бүх чиглэлийн мэргэжил
Hilda Trevelyan Morrison Bequest $501 – $1,000 15 Шинжлэх ухаан,  Математик
International Graduate Merit Scholarships 25 – 50% 15 Худалдаа, Эдийн засаг, Менежмент
Mabel Kent Scholarship $15,000 10 Анагаах ухаан, Нүүр ам судлал, Эрүүл мэнд ба нийгмийн хамгаалал
International Undergraduate Partner Scholarships 50% 8 Худалдаа, Эдийн засаг, Менежмент
Dixson Scholarship $2,500 7 Шинжлэх ухаан,  Математик
AG Whitlam International Undergraduate Merit Scholarship 50% 5 Худалдаа, Эдийн засаг, Менежмент
Early Career Overseas Research Grants Fund $50,000 5 Шинжлэх ухаан,  Математик
Roma Bottomley Grant $1,100 4 Бүх чиглэлийн мэргэжил
Dwight Prize $1,200 3 Шинжлэх ухаан,  Математик
3. THE AUSTRALIAN NATIONAL UNIVERSITY

Товч танилцуулга:

Австрали улсын Канберра хотод байрлах судалгаа шинжилгээ, чанарын үзүүлэлтээр тэргүүлэх “Австралийн Үндэсний Их сургууль” нь 1946 онд байгуулагдсан.

Сургуулийн зэрэглэл:

#1 in Australia

#29 in the World

15 individual subjects ranked in the world top 25

13 subjects are number 1 in Australia

Элсэлт авах хугацаа:

I семестр: 2020.05.16 сүүлийн хугацаа

II семестр: 2020.03.18 – 2020.11.16

 Мэргэжлийн ерөнхий чиглэл:

  • Бизнес ба Худалдаа
  • Инженер ба Компьютерийн шинжлэх ухаан
  • Хууль судлал
  • Урлаг, Нийгэм ба Соёл судлал
  • Эрүүл мэнд, Анагаах ухаан судлал
  • Байгаль, Эрүүл мэнд, Хүрээлэн буй орчин судлал

Шаардагдах хэлний оноо:

  • IELTS: 6.0
  • TOEFL paper based: 550
  • TOEFL internet based: 68
  • PTE Academic: 57

 /Жич: Суралцах мэргэжлээс хамаарч хэлний шаардагдах оноо өөр өөр байна./

 Тус сургууль төгсөгчдөөс Нобелийн шагнал хүртсэн 6 эрдэмтэн:

  1. Professor Brian P.Schmidt- Winner of the 2011 Nobel Prize in Physics
  2. Professor Peter Doherty- The Nobel Prize for Medicine
  3. Professor Rolf Martin Zinkernagel- Winner of the 1996 Nobel Prize in Medicine
  4. Professor John Harsanyi- The Nobel Prize in Economic Sciences
  5. Sir John Eccles- The Nobel Prize in Medicine
  6. Lord Howard Florey- The Nobel Prize in Medicine

 Олон улсын оюутнуудад зориулсан зарим тэтгэлэг:


Тэтгэлгийн нэр

 

Тэтгэлгийн хэмжээ Тэтгэлэг олгох  оюутны тоо Мэргэжлийн хамрах хүрээ
ANU College of Business & Economics International Undergraduate Scholarship 100% 6 Бизнес, Эдийн засаг
ANU College of Business & Economics – South East Asia Merit Scholarship 50% 16 Бизнес, Эдийн засаг
ANU Global Diversity Scholarship $25,000 150
ANU Onshore International Scholarship $13,000 35 Урлаг, Нийгмийн шинжлэх ухаан, Ази Номхон далай судлал, Бизнес, Эдийн засаг, Инженер компьютерийн шинжлэх ухаан, Эрүүл мэнд ба Анагаах ухаан, Хууль, Шинжлэх ухаан
ANU College of Business & Economics Community Engagement Award $1,000 4 Бизнес, Эдийн засаг
ANU College of Law International Merit Scholarship $10,000 5 Хууль
ANU College of Law International Excellence Scholarship $20,000 5 Хууль
4. THE UNIVERSITY OF SYDNEY

Товч танилцуулга:

Сидней Их Сургууль нь 1850 онд байгуулагдсан Австралийн анхны их сургууль юм. Тус сургуульд дэлхийн 130 гаруй орны оюутан суралцаж байна. Төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн байдлаар Австралид 1-д, дэлхийд 4-р байрт орж байна. Мөн дэлхийн шилдэг 50 сургуулийн нэг юм.

Сидней их сургуулийг сонгох шалтгаан:

  • Дэлхийн шилдэг их сургуулийн жагсаалтын 42-р байр
  • Австралийн шилдэг сургуулийн жагсаалтын 3-р байр
  • 400 гаруй мэргэжлээс сонгон суралцах боломжтой
  • 200 гаруй клуб, дугуйлантай
  • 250 гаруй олон улсын түнш байгууллагатай
  • 320,000 гаруй төгсөгчидтэй холбогдож туршлага судлах боломжтой.

Их сургуулийн чанарын үзүүлэлт (хөтөлбөрөөр) 2020

  • Архитектурын хөтөлбөрөөр Австралид #1, дэлхийд #18
  • Урлаг, хүмүүнлэгийн чиглэлээр Австралид #1, дэлхийд #14
  • Бизнес, менежментийн чиглэлээр Австралид #3, дэлхийд #41
  • Спорттой хамааралтай хөтөлбөрүүд Австралид #2, дэлхийд #4
  • Хуулийн чиглэлээр Австралид #2, дэлхийд #13
  • Боловсролын чиглэлээр Австралид #3, дэлхийд #20
  • Инженерийн хөтөлбөрөөр Австралид #2, дэлхийд #14
  • Анагаах ухааны хөтөлбөрөөр дэлхийд #18
  • Улс төр судлалын чиглэлээр Австралид #2, дэлхийд #49

Мэргэжлийн чиглэл, төлбөр, шаардагдах хэлний оноо:

Суралцах зэрэг Мэргэжлийн ерөнхий чиглэл Дундаж төлбөр Хэлний оноо
1 Бакалавр Архитектур, загвар зохион бүтээлт; Урлаг ба нийгмийн шинжлэх ухаан; Бизнес; Боловсрол ба нийгмийн ажил; Инженер ба компьютерийн шинжлэх ухаан; Анагаах ухаан ба эрүүл мэнд; Дуу хөгжим, Шинжлэх ухаан $45,000

IELTS: 6.5 -7.0

TOEFL IBT: 85+

2 Магистр, Доктор Архитектур, загвар зохион бүтээлт; Урлаг ба нийгмийн шинжлэх ухаан; Бизнес; Боловсрол ба нийгмийн ажил; Инженер ба компьютерийн шинжлэх ухаан; Анагаах ухаан ба эрүүл мэнд; Дуу хөгжим, Шинжлэх ухаан $37,500 – $80,000

IELTS: 6.5 -7.0

TOEFL IBT: 92+

Их сургуулийн бэлтгэл хөтөлбөр:

The University of Sydney Foundation Program (USFP)

  • 59 долоо хоног – уртасгасан хөтөлбөр – $44,350 (2 болон 8 сард хичээл эхэлнэ.)
  • 40 долоо хоног – стандарт хөтөлбөр – $34,300 (2 болон 7 сард хичээл эхэлнэ.)
  • 30 долоо хоног – эрчимжүүлсэн хөтөлбөр – $34,300 (4 болон 10 сард хичээл эхэлнэ.)

High Achievers Preparation Program (HAPP)

  • 17 долоо хоног үргэлжлэх хөтөлбөр – $ 23,500 (9 сард хичээл эхэлнэ.)

 Оюутны хотхон:

  • Sydney Conservatorium of Music campus
  • Surry Hills Campus (Dentistry)
  • CBD Campus
  • Camper down/ Darlington Campus
  • Camden/ Cobbitty campus
  • Cumberland

Олон улсын оюутнууд авах боломжтой зарим тэтгэлэг:


Тэтгэлгийн нэр

 

Тэтгэлгийн хэмжээ Мэргэжлийн хамрах хүрээ
Business School’s International Scholarship $5,000 – $20,000 Бизнес
Cox Architecture Scholarship (for full-time undergraduate students) $5,000 Архитектур, загвар зохион бүтээлт
Diana Inglis Carment Scholarship (bachelor) $5,000 Архитектур, загвар зохион бүтээлт
Marion Macaulay Bequest Scholarship $7,500 эсвэл $5,000 Боловсрол ба нийгмийн ажил
The Mary Henderson Undergraduate Scholarship in Economic History $8,000 Эдийн засаг
Carlyle Greenwell Research Scholarship (for master, doctor degree) $10,000 Урлаг, архитектур
Dr. Abdul Kalam International Undergraduate Scholarship 50% Инженер
Carolyn Mcllvenny Scholarship $10,000 Хими болон биомолекул инженер
 F H Loxton Chemical and Biomolecular Engineering Undergraduate Scholarship $20,000 Хими болон биомолекул инженер
The David Stuart Hicks Scholarship (bachelor) $8,000 Хууль
The A-dec Australia Scholarship in Dentistry (doctor, bachelor) $10,000 Шүд, амны хөндийн эмчилгээ
Westmead Honours Scholarship $10,000 Анагаах ухаан
Philip Thomas Collins Scholarship $25,000 Шинжлэх ухаан
Yim Family Foundation Scholarship $25,000 Хими, математик, молекул био шинжлэх ухаан, физик
Norman Matheson Student Support Award (Undergraduate) $7,500 Газар тариалан
5. THE UNIVERSITY OF WESTERN AUSTRALIA

Товч танилцуулга:

Тус сургууль нь 1911 онд байгуулагдсан олон жилийн түүх, туршлагатай, судалгаа шинжилгээний чиглэлээр тэргүүлэгч сургуулиудын нэг юм.

 Баруун Австралийн их сургуулийг сонгох шалтгаан:

  • Дэлхийн шилдэг 100 сургуулийн жагсаалтын 86-р байр
  • Австралийн шилдэг сургуулийн жагсаалтын 7-р байр
  • Жил бүр Баруун Австралид байрлах их сургуулиудад олгодог судалгааны санхүүжилтийн 80%-ийг дангаар авдаг.
  • 7 хөтөлбөр нь дэлхийн шилдэг 50 хөтөлбөрийн тоонд багтдаг. Үүнд: газар тариалан ба ой судлал, анатоми ба физиологи, иргэний болон байгууламжийн инженер, эх дэлхий ба далай судлал, ашигт малтмал ба уул уурхайн инженер, урлаг, спорттой хамаарал бүхий мэргэжлүүд.

Факультет ба сургуулиуд:

  • Урлаг, бизнес, хууль, боловсролын факультет
  • Бизнесийн сургууль
  • Загвар зохион бүтээлтийн сургууль
  • Боловсролын сургууль
  • Хүмүүнлэгийн сургууль
  • Хуулийн сургууль
  • Хөгжмийн сургууль
  • Нийгмийн шинжлэх ухааны сургууль
  • Инженер ба математикийн шинжлэх ухааны факультет
  • Инженерийн сургууль (тэнхимүүд: химийн инженер; иргэний, байгаль орчны, уул уурхайн инженер; цахилгааны ба компьютерийн инженер; механикийн инженер)
  • Физик, математикийн сургууль (тэнхимүүд: компьютер, програм хангамжийн инженер; математик ба статистик; физик)
  • Шинжлэх ухааны факультет
    • Хөдөө аж ахуй ба хүрээлэн буй орчны сургууль
    • Биологийн шинжлэх ухааны сургууль
    • Эх дэлхий судлалын сургууль
    • Хүн судлалын сургууль
    • Молекулын шинжлэх ухааны сургууль
    • Сэтгэл зүйн шинжлэх ухааны сургууль
  • Эрүүл мэнд, анагаахын шинжлэх ухааны факультет
    • Био-анагаах ухааны сургууль
    • Эрүүл мэнд судлалын сургууль
    • Шүд судлалын сургууль
    • Эмчилгээний сургууль
    • Хүн ам зүй ба дэлхийн эрүүл мэндийн сургууль

Англи хэлний сургалт:

  • Ерөнхий Англи хэл

/өглөөний анги: 08:30-12:45, өдрийн анги: 13:00-17:15/

  • Академик Англи хэл

/ өдрийн анги: 13:00-17:15, өглөөний анги: 08:30-12:45/

 Судалгааны төв болон хүрээлэн:

  • UWA Institute of Agriculture
  • UWA Oceans Institute
  • Centre for Environmental Economics and Policy
  • Africa Research and Engagement Centre
  • Centre for Evolutionary Biology
  • Marshall Centre for Infectious Disease Research and Training
  • Centre for Rock Art Research and Management
  • Centre for Energy

Хамтарч ажилладаг судалгааны төвүүд:

  • ARC Centre for Excellence for Coral Reef Studies
  • Cooperative Research Centre for Water Sensitive Cities
  • ARC Centre of Excellence for Plant Energy Biology
  • Planning and Transport Research Centre
  • The International Centre for Radio Astronomy Research
  • Earth Science Institute Australia
  • Institute for Respiratory Health
  • Telethon Kids Institute
  • Harry Perkins Institute for Medical Research
  • Lions Eye Institute
  • Perron Institute for Neurological and Translational Science

Элсэж ороход шаардлагатай ерөнхий хэлний оноо:

  • Бакалавр: IELTS: 6.5+, TOEFL PBT: 570+
  • Магистр, доктор: IELTS 5+, TOEFL IBT: 82+, TOEFL PBT: 580+

Олон улсын оюутнууд авах боломжтой зарим тэтгэлэг:

  • Global Excellence Scholarship: (Бакалавр- 3 жилд нийт $15,000 – $45,000; Магистр, доктор- 2 жилд нийт $30,000 )
  • The Global Sports Excellence Scholarship: (Бакалавр- 3 жилд нийт $15,000 – $45,000; Магистр, доктор- 2 жилд нийт $30,000 )
  • International Loyalty Program: (Жилд $5,000 – $7,000)
6. THE UNIVERSITY OF ADELAIDE

Товч танилцуулга:

Тус сургууль нь одоогоос 143 жилийн өмнө байгуулагдсан, судалгаа шинжилгээний чиглэлээр тэргүүлэгч их сургуулиудын нэг юм.

Сургуулийн зэрэглэл:

  • Чанарын үзүүлэлтээр Австралид #1
  • Дэлхийн шилдэг их сургуулийн жагсаалтын 106-р байр /QS Rank 2020/
  • Дэлхийн шилдэг их сургуулийн жагсаалтын 120-р байр /THE Rank 2020/
  • Дэлхийн шилдэг их сургуулийн жагсаалтын 137-р байр /ARWU 2019/
  • 15 академик хөтөлбөр нь дэлхийн шилдэг 100 хөтөлбөрийн тоонд багтсан.
  • 4 хөтөлбөр нь дэлхийн шилдэг 50-д багтсан, үүнд: ашигт малтмал ба уул уурхайн инженер #26, шүдний эмч #31, сувилахуй #42, мал эмнэлгийн шинжлэх ухаан #43.

 Сургуулийн талаарх товч мэдээлэл:

  • Нийт 21,142 оюутантай ба 29%-ийг олон улсын оюутан эзэлдэг.
  • Оюутнуудын 49% нь эмэгтэй, 51% нь эрэгтэй.
  • Нийт оюутны 75% нь бакалаврын хөтөлбөрт, 16% нь магистр, докторын хөтөлбөрт, 8% нь судалгааны хөтөлбөрт, 1% бусад хөтөлбөрт сурч байна.
  • Дэлхийн 100 гаруй орны оюутан суралцдаг.
  • Багш, ажилчдын тоо 3400
  • Багш, оюутны тооны харьцаа 21:1
  • 2018 оны судалгааны нийт орлого 181.6 сая доллар

Олон улсын оюутны тоог улсаар авч үзвэл:

  1. БНХАУ – 4,233
  2. Малайз – 617
  3. Энэтхэг – 567
  4. Сингапур – 360
  5. Хонконг – 355
  6. Вьетнам – 288
  7. Индонез – 162
  8. Иран – 102
  9. Бусад – 1,184

Оюутны хотхон: Нийт 4 оюутны кампустай бөгөөд North Terrace, Waite, Roseworthy кампус нь Австралийн өмнө зүгт байрладаг ба нэг кампус нь Мельбурн хотод байдаг.

Мэргэжлийн чиглэлүүд:

Зэрэг Мэргэжлийн ерөнхий чиглэл
Бакалавр

Arts:

·       Arts

·       Languages

·       Media

·       Music

·       Social Sciences

·       Teaching and Education

Engineering, Computer and Mathematical Sciences:

·       Architecture

·       Computer Science And IT

·       Engineering

·       Mathematical Sciences

·       Technology

Health and Medical Sciences:

·       Dentistry

·       Health and Medical Sciences

·       Medicine

·       Nursing

·       Psychology

Professions:

·       Business and Economics

·       Law

Sciences:

·       Agriculture, Food and Wine

·       Animal and Veterinary Sciences

·       Biomedical Science and Biotechnology

·       Earth and Environmental Sciences

·       Science

Магистр, доктор

Arts:

·       Arts

·       Education

·       Music

Engineering, Computer and Mathematical Sciences:

·       Architecture

·       Computer Science and IT

·       Engineering

·       Mathematical Sciences

·       Law

Sciences:

·       Science

Health and Medical Sciences:

·       Addiction

·       Counseling and Psychotherapy

·       Dentistry

·       Health

·       Medicine and Surgery

·       Nursing

·       Psychology

·       Public Health Professions

·       Business and Economics

·       Law

Хичээл эхлэх хугацаа:

1-р семестр: 2020 оны 03 сарын 02

2-р семестр: 2020 оны 07 сарын 27

Элсэж ороход шаардлагатай хэлний оноо:

Бакалавр: IELTS: 6.5-7.0, TOEFL: 577+, PTE: 58+

Магистр: IELTS: 6.5+, TOEFL: 577+, PTE: 58+

Олон улсын оюутнууд авах боломжтой зарим тэтгэлэг:


Тэтгэлгийн нэр

 

Тэтгэлгийн хэмжээ Өргөдөл хүлээж авах хугацаа Мэргэжлийн хамрах хүрээ
Global Academic Excellence Scholarship (International) 50%

1-р семестр: 2020.01.05

2-р семестр:

2020.06.14

Бүх мэргэжил (undergraduate and postgraduate coursework)
Global Citizens Scholarship 15%, 30% 2020 Бүх мэргэжил (bachelor and postgraduate research)
Future Fuels CRC PhD Scholarship $33,000 2020.02.28 хүртэл Шинжлэх ухаан (postgraduate research)
G.O Lawrence Scholarship $40,000 2020.02.24-2020.10.30 Эрүүл мэнд, анагаахын шинжлэх ухаан (doctor of clinical dentistry)
Adelaide Graduate Research Scholarship $28,092 2019.11.01-2020.05.15 Бүх мэргэжил (postgraduate research)
Bill Cowan Barr Smith Library Scholarship $13,000 Жил бүр 10.17-02.17 хүртэл Бүх мэргэжил (postgraduate research)
Australian Institute of Nuclear Science and Engineering $7,500 + аялал, байрны төлбөр 2020.02-2020.04 Инженер, математик, компьютерийн шинжлэх ухаан, шинжлэх ухааны факультет (postgraduate research)
Adelaide Scholarship International $28,092 2020.01.14 – 2020.07.10 Бүх мэргэжил (postgraduate research)
Master of Philosophy International Scholarship $22,500 2019.11.01- 2020.05.15 (postgraduate research)
Higher Education Scholarships 25% 2020 Бүх мэргэжил (undergraduate and postgraduate)
Bill Cowan Barr Smith Library Scholarship $13,000 Жил бүрийн 10.17-02.27 Бүх мэргэжил (postgraduate research)
7. MONASH UNIVERSITY

Товч танилцуулга:

MONASH их сургууль нь Австрали улсын Мельбурн хотод 1958 онд байгуулагдсан бөгөөд боловсролын чанар болон судалгааны ажилд ихээхэн ач холбогдол өгдөг сургууль юм.

Сургуулийн байршил:

Австралид: Clayton campus, Caulfield campus, Peninsula campus, Parkville campus, Law chambers, 271 Collins Street

Хилийн чанадад: Malaysia campus; Southeast University- Monash University Joint Graduate School, China; IITB Monash Academy, India; Prato center, Italy

Сургуулийн зэрэглэл: 2019-2020 он

  • Дэлхийн их сургуулиудын чанарын үзүүлэлтээр 75-р байр /THE Rank 2020/
  • Дэлхийд 73, Австралид 3-р байр /Shanghai’s Ranking 2019/
  • Чанарын үзүүлэлтээр дэлхийд 58-р байр /QS Rank 2020/
  • Төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн үзүүлэлтээр дэлхийд 56-р байр

Хөтөлбөрийн зэрэглэл:

  • Урлаг ба хүмүүнлэг
  • #20 in the world for Performing Arts(QS Subject rankings 2020)
  • #30 in the world for Philosophy (QS Subject rankings 2020)
  • #48 in the world for Arts and Humanities(QS Subject rankings 2020)
  • #45 in the world for English Language & Literature 
  • #45 in the world for Modern Languages(QS Subject rankings 2020)
  • Инженер ба Технологи
  • #7 in the world for Engineering – Mineral & Mining(QS Subject rankings 2020)
  • #21 in the world for Engineering – Civil & Structural(QS Subject rankings 2020)
  • #29 in the world for Engineering – Chemical(QS Subject rankings 2020)
  • Анагаах ухаан
  • #2 in the world for Pharmacy & Pharmacology(QS Subject rankings 2020)
  • #7 in the world for Pharmacy and Pharmaceutical Sciences (Academic Ranking of World Universities, 2019)
  • #14 in the world for Nursing(QS Subject rankings 2020)
  • #30 in the world for Anatomy & Physiology (QS Subject rankings 2020)
  • #31 in the world for Medicine(QS Subject rankings 2020)
  • #39 in the world for Life Sciences & Medicine(QS Subject rankings 2020)
  • #46 in the world for Clinical, Pre-clinical Medicine and Health(Times Higher Education, 2017-2018)
  • Байгалийн шинжлэх ухаан
  • #40 in the world for Chemistry (QS Subject rankings 2020)
  • #44 in the world for Geography(QS Subject rankings 2020)
  • #46 in the world for Materials Science(QS Subject rankings 2020)
  • #89 in the world for Natural Sciences(QS Subject rankings 2020)
  • Нийгмийн шинжлэх ухаан ба менежмент
  • #12 in the world for Education(QS Subject rankings 2020)
  • #35 in the world for Law(QS Subject rankings 2020)
  • #35 in the world for Library & Information Management
  • #36 in the world for Accounting & Finance(QS Subject rankings 2020)
  • equal 39th in the world for Social Sciences & Management
  • #37 in the world for Sociology(QS Subject rankings 2020)
  • #39 in the world for Economics & Econometrics(QS Subject rankings 2020)
  • #44 in the world for Business & Management Studies
  • #94 in the world for Business and Economics(Times Higher Education, 2017-2018)

Foundation year- /Их сургуулийн өмнөх бэлтгэл хөтөлбөр/

  • Бакалаврын зэрэгт элсэж орохын өмнө Англи хэлний мэдлэг болон мэргэжлийн суурь мэдлэгийг сайжруулах зорилготой хөтөлбөр юм.
  • Хөтөлбөрийн үргэлжлэх хугацаа: стандарт- 12 сар, эрчимжүүлсэн- 9 сар, уртасгасан- 18 сар
  • Сургалтын төлбөр: стандарт- $29,000; эрчимжүүлсэн- $29,000; уртасгасан-$41,500 (AUD)
  • Өргөдлийн хураамж: $100
  • Нас: 16-с дээш настай байх.
  • Элсэлт авах сарууд: 1, 3, 7, 8 сард элсэлт авна.
  • Хичээллэх хэлбэр: танхимын болон лаборатори сургалт
  • Хичээл сонголт: 13 хичээлээс сонгох боломжтой. Үүнд: нягтлан бодох бүртгэл, гүнзгийрүүлсэн математик, биологи, хими, эдийн засаг, англи хэл, суурь математик, дэлхий судлал, орчин үеийн асуудлууд, мэдээлэл харилцааны технологи, математик, хөгжим, физик.

Diploma courses- /Дипломын сургалт/

  • Суралцах боломжтой хөтөлбөрүүд: Урлаг, загвар зохион бүтээлт, архитектур; Бизнес; Инженер; Мэдээллийн технологи; Урлаг; Боловсрол; Шинжлэх ухаан.
  • Үргэлжлэх хугацаа: 1-р улирал: 8 сар; 2-р улирал: 8 сар /инженерийн хөтөлбөр 12 сар/
  • Шаардлагатай хэлний оноо: IELTS: 5.5; TOEFL paper based: 471, TOEFL internet based: 52, Pearson Test of English: 42
  • Нас: 16-с дээш настай байх.
  • Элсэлт авах сарууд: 2,6,10 сард элсэлт авна.
  • Төлбөр: 1-р улирал: $24,690 – $28,890; 2-р улирал: $27,490 – $32,890 (AUD)
  • Өргөдлийн хураамж: $100

Monash English Course– /Англи хэлний сургалт/

  • Суралцагчийн хэлний түвшнээс хамаарч 10-50 долоо хоног хичээллэнэ.
  • Хичээл эхлэх хугацаа: 5 долоо хоног бүр
  • Хичээллэх цаг: Даваа-Баасан: 08:45 – 12:45, 13:00 – 17:15
  • 7 хоногт 20 цагийн хичээл + 15 цаг нэмэлт давтлага
  • Шаардагдах хэлний оноо: IELTS: 4+

Monash English Bridging Course

  • Дипломын сургалт эсвэл их сургуульд элсэн орох зорилготой хүмүүст зориулсан Англи хэлний сургалт юм.
  • Хэлний түвшнээс хамаарч сургалт 10, 15, 20 долоо хоног үргэлжлэнэ.
  • Хичээллэх цаг: Даваа-Баасан: 08:45 – 12:45; 12:45-17:00; 13:00 – 17:15
  • 7 хоногт 20 цагийн хичээл + 15 цаг нэмэлт давтлага
  • Шаардагдах хэлний оноо: IELTS: 5+, TOEFL IBT: 40+, Pearson 36+
  • Элсэлтийн хураамж: $100
  • Сургалтын төлбөр: долоо хоног нь – $570 AUD

Undergraduate, Graduate, Double degree – Мэргэжлийн ерөнхий чиглэлүүд

  • Урлаг, загвар зохион бүтээлт, архитектур
  • Хүмүүнлэг ба нийгмийн шинжлэх ухаан
  • Бизнес
  • Боловсрол
  • Инженер
  • Мэдээллийн технологи
  • Хууль
  • Анагаах ухаан, сувилахуй, эрүүл мэндийн шинжлэх ухаан
  • Эм зүй
  • Шинжлэх ухаан

Элсэж ороход шаардлагатай хэлний оноо:

Бакалавр: IELTS: 6.5+, TOEFL internet based: 79+, PTE: 58+

Магистр, доктор: IELTS: 6.5-7.5, TOEFL internet based: 79+, PTE: 58+

Хос мэргэжил: IELTS: 6.5+, TOEFL internet based: 79+, PTE: 58+

/Сонгосон хөтөлбөрөөс хамаарч өөр өөр байх тул сургуулийн вебсайтаас шалгах хэрэгтэй./

Хичээл эхлэх хугацаа:

1-р семестр: 2 сард

2-р семестр: 7 сард эхэлнэ.

Дундаж сургалтын төлбөр:

Бакалавр: $45,000

Хос мэргэжил: $44,000

Магистр, доктор: $42,000

/Суралцах хөтөлбөрөөс хамаарч өөр өөр байх тул сургуулийн вебсайтаас шалгах хэрэгтэй./

Амьжиргааны зардал: Мельбурн хот

Байр/7 хоногоор тооцов/

 

Зочид буудал:            $90 – $150

Share house:               $85 – $215

Кампуст байрлах:     $90 – $280

Айлд байрлах:           $378

Түрээсийн байр:        $165 – $440

 

Бусад зардал/7 хоногоор тооцов/

 

Хоол хүнс:                 $80 – $280

Тог цахилгаан:          35 – $140

Утас, интернэт:         $20 – $55

Нийтийн тээвэр:        $15 – $55

Машин унах зардал: $150 – $260

Үзвэр үйлчилгээ:      $80 – $150

Олон улсын оюутнуудад олгодог зарим тэтэглэгүүд: 


Тэтгэлгийн нэр

 

Тэтгэлгийн хэмжээ

Тэтгэлэг олгох

 оюутны тоо

 /1 жилд/

Monash International Scholarship for Excellence

$10,000

(1 жилд)

10
Monash Humanitarian Scholarship (for bachelor degree) 100% + $5,000 (бусад зардал) Тухайн жилд олгох санхүүжилтээс хамаарч янз бүр байна.
Monash International Leadership Scholarship 100% 4

Monash International Merit Scholarship

(for bachelor of medicine, bachelor of surgery, medical science, doctor of medicine)

$50,000

хүртэлх

31
Dal Sasso Family Scholarship 100% + $20,000 (бусад зардал) 1
Engineering International Undergraduate Excellence Scholarship

$10,000

(1 жилд)

100
Engineering International Undergraduate Scholarship

$10,000

(зөвхөн 1 жил)

50
Master of Professional Engineering International Scholarship

$20,000

(2 жил )

30
Women in Information Technology Scholarship

$6,000

(зөвхөн 1 жил)

50
Monash Business School International Pathway Scholarship

$6,000

( 1 жилд)

 

хязгааргүй
Biomedicine Discovery Scholarship

$15,000

хүртэлх

Болзол хангасан бүх оюутанд олгоно.
8. UNSW SYDNEY

Товч танилцуулга:

Тус сургууль нь 1949 онд байгуулагдсан, Австрали улсад судалгаа шинжилгээгээр тэргүүлэгч их сургуулиудын нэг юм. Мөн Австралийн хамгийн том хот болох Сидней хотод байрладаг ба 59000 гаруй оюутантай дэлхийн шилдэг 100 их сургуулийн нэг юм.

Cургуулийн зэрэглэл: 

  • Дэлхийн шилдэг их сургуулийн жагсаалтын 43-р байр /QS Rank 2020/
  • Дэлхийн шилдэг их сургуулийн жагсаалтын 71-р байр /THE Rank 2020/
  • Дэлхийн шилдэг их сургуулийн 94-р байр /Academic Ranking of World Universities 2019/

Хөтөлбөрийн зэрэглэл: /QS World University Rankings by Subject-2020/

  • Нягтлан бодох бүртгэл, санхүү – Австралид #1, Дэлхийд #15
  • Бизнес ба Менежмент – Австралид #2, Дэлхийд #34
  • Эдийн засаг, Эконометрикс – Дэлхийн шилдэг 50-д багтдаг.
  • Компьютер, мэдээллийн систем – Дэлхийн шилдэг 100-д багтдаг.
  • Бизнесийн удирдлагын магистр /MBA/ – Дэлхийн шилдэг 50-д багтдаг.
  • Ашигт малтмал ба уул уурхайн инженер – Дэлхийд #4
  • Иргэний болон байгууламжийн инженер – Дэлхийд #11
  • Химийн инженер – Дэлхийд #40
  • Хууль – Дэлхийд #14
  • Сэтгэл судлал – Дэлхийд #22
  • Архитектур – Дэлхийд #27
  • Анагаах ухаан – Дэлхийд #46
  • Харилцаа холбоо, хэвлэл мэдээлэл – Дэлхийд #47
  • Урлаг ба загвар зохион бүтээлт – Дэлхийд #48

UNSW Факультет: 

  • Урлаг ба загвар зохион бүтээлт
  • Урлаг ба нийгмийн шинжлэх ухаан
  • Хүрээлэн буй орчин судлал
  • Бизнесийн сургууль
  • Инженер
  • Хууль
  • Анагаах ухаан
  • Шинжлэх ухаан
  • Pathway Programs – NSW Global
  • UNSW Canberra

Элсэж ороход шаардлагатай хэлний оноо: 

Факультет Бакалавр Дипломын сургалт Магистр, доктор
Art & Design

IELTS: 6.5

TOEFL IBT: 90

TOEFL PBT: 577

 

IELTS: 6.5

TOEFL IBT: 90

TOEFL PBT: 577

 

IELTS: 6.5

TOEFL IBT: 90

TOEFL PBT: 577

Arts & Social Sciences

 

IELTS: 6.5

TOEFL IBT: 90

TOEFL PBT: 577

 

IELTS: 7.0

TOEFL IBT: 94

TOEFL PBT: 589

IELTS: 7.0

TOEFL IBT: 94

TOEFL PBT: 589

Built Environment

IELTS: 7.0

TOEFL IBT: 94

TOEFL PBT: 589

IELTS: 7.0

TOEFL IBT: 94

TOEFL PBT: 589

IELTS: 7.0

TOEFL IBT: 94

TOEFL PBT: 589

Business

IELTS: 7.0

TOEFL IBT: 94

TOEFL PBT: 589

 

IELTS: 7.0

TOEFL IBT: 94

TOEFL PBT: 589

 

IELTS: 7.0

TOEFL IBT: 96

TOEFL PBT: 589

Engineering

IELTS: 6.5

TOEFL IBT: 90

TOEFL PBT: 577

 

IELTS: 6.5

TOEFL IBT: 90

TOEFL PBT: 577

 

 

IELTS: 6.5

TOEFL IBT: 90

TOEFL PBT: 577

 

Law

 

IELTS: 7.0

TOEFL IBT: 94

TOEFL PBT: 589

 

 

IELTS: 7.0

TOEFL IBT: 94

TOEFL PBT: 589

 

IELTS: 7.0

TOEFL IBT: 96

TOEFL PBT: 589

Medicine

 

IELTS: 7.0

TOEFL IBT: 94

TOEFL PBT: 589

 

IELTS: 6.5

TOEFL IBT: 90

TOEFL PBT: 577

 

IELTS: 6.5

TOEFL IBT: 90

TOEFL PBT: 577

 

Science

 

IELTS: 6.5

TOEFL IBT: 90

TOEFL PBT: 577

 

 

IELTS: 6.5

TOEFL IBT: 90

TOEFL PBT: 577

 

IELTS: 6.5

TOEFL IBT: 90

TOEFL PBT: 577

UNSW Canberra

 

IELTS: 6.5

TOEFL IBT: 90

TOEFL PBT: 577

 

IELTS: 6.5

TOEFL IBT: 90

TOEFL PBT: 577

IELTS: 6.5

TOEFL IBT: 90

TOEFL PBT: 577

Хичээл эхлэх хугацаа:

1-р улирал: 2020.02.10 – 02.14

2-р улирал: одоогоор тодорхойгүй байна.

3-р улирал: -2020.09.09 – 09.11

Амьжиргааны зардал: /Сидней хот/

7 хоногийн

зардал

Байр хамтарч түрээслэх 1 өрөө байр түрээслэх Оюутны кампуст амьдрах
Түрээс $200 – $300 $400 – $550 $445
Интернэт, гар утас $20 – $55 $20 – $55 $0
Хоол хүнс $80 – $200 $80 – $200 $0
Цахилгаан $35 – $140 $35 – $140 $0
Тээврийн зардал $40 $40 $0
7 хоногийн дундаж зардал (AUD) $476.50 $701.50 $445
Нэг жилийн зардал (AUD) $24,778 $36,478 $23,140

Дундаж сургалтын төлбөр: 

Суралцах

хөтөлбөр

1 кредитийн төлбөр
Бакалавр Магистр, доктор
Art & Design $780 $775
Arts & Social Sciences $770 $760
Built Environment $855 $810
Business $935 $1,005
Engineering $995 $985
Law $925 $915
Medicine $10,10 $445 – $985
Science $995 $930

Онлайнаар өргөдөл гаргах хураамж: $125

Ном сурах бичиг 1 жилд: $1,000

Сургуулийн гишүүнчлэл: 

  • Member – Group of Eight
  • Member – Universitas 21
  • Member – Global Alliance of Technological Universities
  • Member – Association of Pacific Rim Universities
  • Member – PLuS Alliance

Олон улсын оюутнууд авах боломжтой зарим тэтгэлэг: 


Тэтгэлгийн нэр

 

Тэтгэлгийн хэмжээ Хамрах хүрээ
International Scientia Coursework Scholarship 100% эсвэл $20,000 undergraduate & postgraduate coursework
Australia’s Global University Award $5,000 эсвэл $10,000 undergraduate & postgraduate coursework
UNSW Business School International Scholarship $5,000 эсвэл $10,000 undergraduate, postgraduate coursework degree of Business school
UNSW Global Academic Award $5,000 эсвэл $10,000 undergraduate programs