Товч танилцуулга
Dublin City University нь анх 1975 онд Ирланд улсын нийслэл Дублин хотын хойд хэсэгт “National Institute for Higher Education” нэртэйгээр байгууллагдсан бөгөөд 1980 онд анхны оюутнаа элсүүлж байсан түүхтэй. Хожим нь 1989 онд “Их сургууль” гэсэн тодотголтойгоор үйл ажиллагаагаа явуулж эхлэсэн бөгөөд энэ хугацаанд бүхий л мэргэжлийн салбар, чиглэлээр 50,000 мэргэжилтнийг амжилттай төгсгөж, дэлхийн шилдэг 100 их, дээд сургуулийн тоонд багтаж чадсан олон улсын стандартад нийцсэн сургалтын хөтөлбөртэй, судалгаа болон инновацийн арвин их туршлагатай, Ирланд улсын №1 сургууль юм. Одоогоор тус сургуульд дэлхийн 109 гаруй улс орнуудын 17,000 оюутан суралцаж байна.
Dublin City University-ийн онцлог, давуу талууд
- Салбар сургууль, факультет тус бүрийн өргөн хүрээний хичээл сонголт
- Нэг улирлын болон бүтэн жилийн уян хатан хичээлийн хөтөлбөр
- Гадаадаас, тэр дундаа Англи биш өөр хэлээр ярилцагч орноос ирсэн оюутнуудын Англи хэлний мэдлэгийг дээшлүүлэх зорилго бүхий “DCULS” төв
- Өөрийн мэргэжил, сонирхолдоо нийцүүлэн тухайн улирлын хичээл сонголтоо зөв хийхэд тань туслах хувийн зөвлөхүүд
- Кампус дээр байрлах оюутны дотуур байр болон спортын цогцолбор
- Шинэ оюутнуудыг нисэх онгоцны буудлаас угтан авах үйлчилгээ
- Шинэ оюутнуудад их сургуулийн зохион байгуулалт болон Дублин хотын талаар танилцуулах сургалт
- Оюутнуудад чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд нь дэмжлэг болох 120 гаруй төрлийн клуб, дугуйлан
- Оюутнуудын ирээдүйн ажил эрхлэлт, карьертай нь холбогдуулан тэдэнд мэргэжлийн болон академик зөвлөгөө, дэмжлэг өгөх үйлчилгээ гэх мэт хичээлийн болон хичээлийн бус цагаар өөрийгөө хөгжүүлэх олон талт боломж бүхий тав тухтай сургалтын орчин таныг дэлхийн №2 нөхөрсөг улс Ирландын нийслэл Дублин хотод хүлээж байна.
Dublin City University дэхь факультет болон салбар сургуулиуд
Тус сургууль нь дараах 5 факультетийн хүрээнд бакалаврын сургалтын нийт 74 мэргэжил, магистрын 96 мэргэжлээр болон докторын сургалтын чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг.
- Эрүүл мэнд болон шинжлэх ухааны факультет
- Биотехнологийн сургууль
- Химийн шинжлэх ухааны сургууль
- Математикийн шинжлэх ухааны сургууль
- Сувилахуйн сургууль
- Физикийн шинжлэх ухааны сургууль
- Инженер болон Компьютерын ухааны факультет
- Компьютерийн ухааны сургууль
- Электроник инженерийн сургууль
- Үйлдвэрлэлийн болон механик инженерийн сургууль
- Боловсролын факультет
- Хувь хүний хөгжил, боловсролын сургууль
- Тусгай боловсролын сургууль
- Бага боловсролын сургууль
- Боловсролын инноваци, судалгааны сургууль
- Бизнесийн сургууль
- Хүний нөөц
- Нягтлан бодох бүртгэл
- Маркетинг, менежмент
- Банк, санхүү зэрэг чиглэлүүдээр суралцах боломжтой.
Dublin City University-ийн сургалтын төлбөр
Сургалтын төрөл | Сургалтын төлбөр |
Англи хэлний бэлтгэл курс | € 4,540 /6 сар/ |
Бакалаврын зэрэг | € 14,000 – € 18,000 /1 жил/ |
Магистрын зэрэг | € 15,000 – € 17,000 /1 жил/ |
Таны сонгон суралцах мэргэжлийн чиглэлээс хамаарч үнийн хувьд ялгаатай байх болно.
Dublin City University-д элсэн суралцахад тавигдах шаардлага
- 3.0 болон түүнээс дээш голч дүнтэй байх
- Ирландаас өөр улсад албан ёсны бүртгэлтэй оюутан байх
- Ирландын их, дээд сургуульд элсэхээсээ өмнө доод тал нь 1 жил өөрийн эх орондоо эсвэл өөр улсад их сургуульд суралцсан байх
- IELTS 6.5 оноотой байх /Хэлний чадвар тус бүрийн оноо 6.0-аас багагүй байх/
Хэрэв таны англи хэлний оноо хангалтгүй бол манай сургуулийн “DCULS” хэлний төвд хамрагдах боломжтой.
Dublin City University-д элсэн суралцахад бүрдүүлэх материалууд
Сургуульд элсэх хүсэлт гаргах үйл явц цахим хэлбэрээр явагдах бөгөөд та дараах материалуудыг бүрдүүлэх шаардлагатай. Үүнд:
- Бүрэн дунд болон дээд боловсролын гэрчилгээ, диплом, дүнгийн хуулгын хамт
- Өөрийн суралцсан эсвэл суралцаж буй их сургууль дахь багшийн тодорхойлолт
- Гадаад пасспорт болон төрсний гэрчилгээний хуулбар
- Сүүлийн 3 сарын дотор авахуулсан 3,5х4,5 хэмжээтэй цээж зураг 2 хувь /Хэрэв та зөвшөөрвөл, энэхүү зургийг таны оюутны картан дээр хэвлэнэ./
- Нэг хувь JPEG зурагаа study.abroad@dcu.ie цахим хаягаар илгээх
- Англи хэлний сертификат болон дүнгийн гэрчилгээ
- Элсэлтийн хураамж € 40 төлөх
Сургуульд элсэхийг хүсэгчдийн материал хүлээж авах сүүлчийн хугацаа болон хичээл эхлэх хугацаа
Намрын улирал | Хаврын улирал | ||
Хичээл үргэлжлэх хугацаа | Материал хүлээж авах хугацаа | Хичээл үргэлжлэх хугацаа | Материал хүлээж авах хугацаа |
9 сар -1 сар | 7 сарын 1 хүртэл | 2 сар -5 сар | 11 сарын 20 хүртэл |
Жич: Та тухайн суралцах жилийнхээ хичээл эхлэх тодорхой хугацааг сургуулийн цахим хуудсаар дамжуулан авах боломжтой.
Dublin City University-д суралцах хугацаандаа та ямар байр, орон сууцанд амьдрах боломжтой вэ?
Байрны төрөл | Байрны төлбөр |
Кампус дахь дотуур байр | 1 жилийн € 4,420 -с эхэлнэ /Үүн дээр € 750 барьцаа болон бусад урсгал зардлууд нэмэгдэнэ./ |
Кампусд ойр байрлалтай орон сууц | 1 жилийн € 4,420 -с эхэлнэ /Үүнд нэмэлт зардлууд багтсан./ |
Хэн нэгэнтэй хамтран орон сууц түрээслэх | 1 сарын € 500 – € 600+ |
Зочин гэр бүлтэй амьдрах | 1 сарын € 770+ |
Дублин хотод амьдрах 1 сарын амьжиргааны зардал /дунджаар/
Байрны түрээс | €500 – €600 |
Хоол хүнс | € 220 |
Нийтийн тээвэр | € 110 |
Урсгал зардал / ус, цахилгаан, хог г.м/ | € 60 |
Гар утас, интернет | € 30 |
Ном сурах бичиг канондах, хэвлүүлэх | € 25 |
Бусад | € 120 |
Нийт | € 1,150 – € 1,200 |
Дээрхи зардал дээр эрүүл мэндийн даатгал болон “Гадаад иргэн харьяатын газар”-т бүртгүүлэх, визээ сунгуулах зэрэг бусад зардлууд нэмэгдэх болно. Энэ нь дунджаар жилийн € 500 байна.
Европын Холбооны бус орноос элсэн суралцах оюутнуудын хувьд Ирланд улсад ирсэнийхээ дараа “Garda National Immigration Bureau” –д зайлшгүй бүртгүүлэх шаардлагатайг анхаараарай. www.inis.gov.ie
Dublin City University – г сонгосон танд баярлалаа!
Recent Comments