Австралийн Засгийн Газрын Тэтгэлэг – “Australian Awards”

Ерөнхий танилцуулга:

Австралийн тэтгэлэг бол ирээдүйн даян дэлхийн, хөгжлийн төлөөх манлайлагчдыг бэлтгэхэд зориулсан Австралийн Засгийн газраас санхүүжүүлдэг тэтгэлэг юм. Тэтгэлэгт шалгарагсад ур чадвар, мэдлэгээ дээшлүүлснээр нийгэмд эерэг өөрчлөлт хийх, Монгол Австралийн харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулна.

Өргөдөл гаргагчдыг тэдний мэргэжлийн болон хувь хүний ур чадвар, академик чадамж, нэн ялангуяа Монгол Улсад тулгамдаж буй хөгжлийн сорилтуудыг шийдвэрлэхэд оруулж чадах хувь нэмрийг харгалзан үнэлж, сонгодог.

Тэтгэлэгт хөдөө орон нутгийн болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд, нийгмийн цөөнхийн төлөөлөл өргөдөл гаргахыг дэмждэг.

Сургалтын тэргүүлэх салбарууд:

Монгол Улсад дараах сургалтын салбаруудад тэргүүн зэргийн ач холбогдол өгнө. Үүнд:

  • Засаглал ба эдийн засгийн хөгжил;
  • Байгалийн нөөц баялаг ба хүрээлэн буй орчин;
  • Эрүүл мэнд, боловсрол ба нийгмийн үйлчилгээ;
  • Дэд бүтэц, шинжлэх ухаан ба мэдээллийн технологи

Дээрх сургалтын салбаруудыг Австрали, Монгол Улсын Засгийн газар жил бүр нягталж, хэрэгцээ шаардлагад нийцүүлэн өөрчилдөг. 2021 онд сургалтын тэргүүлэх салбар, чиглэлүүдийг харилцан тохирч доорх хүснэгтэнд оруулав. Хүснэгтэнд Монгол Улсад шаардлагатай байгаа ур чадвар, мэдлэг, мэргэшлийг тухайн салбар, чиглэлээр тус тус тодорхойлов. Үүнд:

Суралцах салбар Тэргүүлэх чиглэлүүд
1 Төрийн албаны удирдлага

Худалдааны эрх зүй

Бизнесийн засаглал

Эконометрикс

Эдийн засаг

Хөдөлмөрийн харилцаа

Хүний нөөцийн удирлага

Олон улсын харилцаа

Эрсдэлийн удирдлага

Стратегийн удирдлага

2 Удирдлага, бизнес, ба худалдаа

Актуар судлал

Хөрөнгийн удирдлага

Аудит

Бизнесийн мэдээлэл зүй

Санхүү/Санхүүгийн удирдлага

Шүүх нягтлан бодох бүртгэл

Олон улсын бизнес/худалдаа

Олон улсын эрх зүй

Олон улсын худалдаа

Хөдөлмөрийн зах зээлийн эдийн засаг

Улс төрийн эдийн засаг

3 Боловсрол

Боловсролын манлайлал

Боловсролын удирдлага

Боловсролын сэтгэл судлал

Дээд боловсрол (суралцах  чиглэлийг өргөдөл гаргагч нарийвчлан тодорхойлно)

4 Инженерчлэл, уул уурхай, барилга хот байгуулалт

Иргэний нисэх

Дэд бүтцийн инженер

Барилгын удирдлага

Цахилгааны инженер

Электроникийн инженер

Байгаль орчны инженер

Эрчим хүч/эрдэс баялгийн инженер

Дэд бүтцийн хөгжил

Ложистикийн удирдлага

Материал судлал

Материалын инженер

Автын инженер

Уул уурхайн инженер

Хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй байдал

Тээврийн инженер

Тээврийн удирдлага

Технологийн инженер

Хот/бүс нутгийн төлөвлөлт

5 Байгаль  орчин, хөдөө аж ахуй

Хөдөө аж ахуй

Хөдөө аж ахуйн бизнес

Биотехнологи

Эко-аялал жуулчлал

Байгаль орчны боловсрол

Байгаль орчны эрх зүй

Байгаль орчны удирдлага

Ойн удирдлага

Геологи

Газар зүйн мэдээллийн шинжлэх ухаан/технологи Геофизик

Гидрогеологи

Гидрологи

Байгалийн нөөцийн удирдлага

Сэргээгдэх эрчим хүч

Тогтвортой хөгжил

Орон нутгийн хөгжил

Мал эмнэлгийн шинжлэх ухаан

 

6 Эрүүл мэнд

Эрүүл мэндийн удирдлага

Сэтгэл судлал

Нийгмийн эрүүл мэнд

7 Мэдээлэл, харилцаа холбооны технологи

Мэдээллийн удирдлага

Мэдээллийн технологийн удирдлага

Оюуны өмчийн эрх зүй

Нанотехнологи

8

Нийгэм, соёл ба хөгжил судлал

 

Хөгжлийн бэрхшээл судлал

Жендэр судлал

Хүний эрх

Олон улсын хөгжил

Мэдээлэл, харилцаа холбоо

Нийгмийн ажил, нийгмийн хамгаалал судлал

 

Суралцах түвшин: Тэтгэлэг нь Монгол Улсын иргэдэд Австралийн их сургуулиудад бакалаврын дараах түвшний боловсрол эзэмших боломж олгодог.

Австралийн тэтгэлгийн үр шим:

Австралийн тэтгэлгийг Австралийн их сургуулиас санал болгосон академик сургалтын хөтөлбөр, бэлтгэл сургалтыг дүүргэх хамгийн богино хугацааны туршид олгоно.

Тэтгэлэг хүртэгчид дараах үр шимийг хүртэнэ. Үүнд:

  • Австралид ирж, буцах онгоцны зардал
  • Австралид очиж суурьших нэг удаагийн тэтгэмж
  • Сургалтын бүрэн төлбөр
  • Амьжиргааны зардал
  • Академик сургалтын удиртгал хөтөлбөр
  • Оюутан байх хугацааны эрүүл мэндийн даатгал
  • Академик сургалтанд олгох нэмэлт дэмжлэг
  • Судалгааны ажлын зардал (зөвхөн судалгаа хийж буй оюутанд хамаарна).

Болзол шалгуурууд:

Австралийн тэтгэлэгт хөтөлбөрт өргөдөл гаргагчид dfat.gov.au/about-us/publications/Pages/australiaawards-scholarships-policy-handbook.aspx  холбоост байрших “Австралийн тэтгэлгийн бодлогын гарын авлага”-д дурдсан бүх ерөнхий шалгуурыг хангах ёстой.

Англи хэлний шалгуур:

Өргөдөл гаргагчид 2021 оны 1 дүгээр сарын 1-ний байдлаар хүчинтэй Academic IELTS-ийн голч оноо 6.5, түүнээс дээш (эсвэл TOEFL, PTE-ийн дүйцэх), нэгж оноо 6.0-аас доошгүй дүнтэй байна.

Суралцаж эхлэх хугацаа:

Тэтгэлэгт шалгарагсад тэтгэлэгтээ хамрагдах тухайн жилдээ багтаж суралцаж эхлэх шаардлагатай. Тэтгэлэгт хамрагдах тухайн жилийнхээ 11 дүгээр сараас өмнө тэтгэлэгт хамрагдаж, суралцаж эхэлж чадахгүй нөхцөлд, тэтгэлэг цуцлагдах болно.

Монгол Улсад тавигдах тусгай шалгуурууд:

Австралийн тэтгэлэгт өргөдөл гаргагчдад тавигддаг ерөнхий шалгууруудаас гадна, Монгол Улсад олгох тэтгэлэгт тавигддаг тусгай шалгууруудыг өргөдөл гаргагчид хангах шаардлагатай. Үүнд:

  • Өргөдөл гаргагчид Монгол Улсын их, дээд сургуульд бакалаврын зэрэг эзэмшсэн бол дипломын голч оноо нь 3.0, түүнээс дээш, бусад оронд бакалаврын зэрэг дүүргэсэн бол тухайн боловсрол нь Австралийн их сургуулиудад хүлээн зөвшөөрөгдөхүйц байна.
  • Өргөдөл гаргагчид 2021 оны 1 дүгээр сарын 1-ний байдлаар хүчинтэй Academic IELTS-ийн голч оноо 6.0 (эсвэл TOEFL, PTE-ийн дүйцэх), нэгж оноо 5.5аас доошгүй дүнтэй байна. Хэрвээ тэтгэлэгт сонгогдвол, Монгол Улсад явагдах англи хэлний 6 хүртэл сарын сургалтанд хамрагдах боломж бүрдэнэ. Энэхүү англи хэлний сургалтанд сууж төгсөөд, IELTS-ийн 6.5 онооны дээрх шалгуурыг хангаагүй нөхцөлд тэтгэлгээс хасагдана.
  • Хөгжлийн бэрхшээлтэй гэдгээ мэдүүлж, нотолсон өргөдөл гаргагчдаас бусад бүх өргөдөл гаргагч 2020 оны 2 дугаар сарын 1-ний байдлаар, хоёр болон түүнээс дээш жил тасралтгүй хөдөлмөр эрхэлсэн гэдгээ нотлоно (хүүхэд асрах чөлөөний хугацааг оруулж тооцно). Нэгдүгээр ангиллаар өргөдөл гаргагчид 2020 оны 2 дугаар сарын 1-нээс өмнө төрийн албанд хоёроос дээш жил ажилласан байх шаардлагатай.
  • Хөгжлийн бэрхшээлтэй гэдгээ мэдүүлж, нотолсон өргөдөл гаргагчдад хоёр жил тасралтгүй ажил эрхэлсэн байх шаардлага тавигдахгүй.

Санамж:

  • IELTS, TOEFL-ийн гэрчилгээ хоёр жилийн хугацаанд хүчинтэй байдаг. Иймд 2019 оны 1 дүгээр сарын 1нээс хойш шалгалт өгсөн байх шаардлагатай.
  • Австралийн тэтгэлэгт хөтөлбөрт зөвхөн Academic IELTS-ийн оноог хүлээн зөвшөөрнө. General IELTSийг оноог хүлээн зөвшөөрөхгүй.
  • Зөвхөн интернетэд суурилсан албан ёсны TOEFL-ийн тестийн оноог хүлээн зөвшөөрнө. Institutional TOEFLийн оноог хүлээн зөвшөөрөхгүй.
  • Өмнө нь гадаадад магистрын түвшний боловсрол эзэмшсэн өргөдөл гаргагчид Австралийн тэтгэлэгт ижил чиглэлээр өргөдөл гаргахыг зөвшөөрөхгүй.
  • Тасралтгүй ажилласан жилийг зөвхөн бакалаврын болон магистрын зэргээ хамгаалсан өдрөөс хойш тооцож, нийгмийн даатгалын дэвтрийн бичилтээр баталгаажуулна.

 

Өргөдөл гаргах үйл явц:

Цахим өргөдөл: https://oasis.dfat.gov.au/ цахим хуудсаар орж өргөдөл гаргана уу. Өргөдөл гаргагчид дээр дурдсан хугацаанд багтаж цахим хэлбэрээр өргөдөл гаргана. Өргөдөл хаах хугацаа ойртох тусам Цахим өргөдлийн системийн (OASIS) ачаалал эрс нэмэгдэж, саатал учирч болзошгүйг анхаарна уу.

Өргөдлийн хэвлэмэл хувь:

Интернэт ашиглах боломжгүй аймаг, алслагдсан нутгаас өргөдөл гаргагчид Монгол дахь Австралийн тэтгэлэгт хөтөлбөртэй нэн даруй холбогдож, өргөдөл гаргах хувилбаруудын талаар ярилцана уу. Холбогдох хаягийг дараах хуудаснаас харна уу.

Бүрдүүлэх бичиг, баримтууд:

Өргөдөл гаргагчид “Австралийн тэтгэлгийн бодлогын гарын авлага”-д заасан бичиг, баримтыг  бүрдүүлж, өргөдөлд хавсаргана.

Өргөдөл гаргагчид Монгол Улсад зориулсан шалгуурын дагуу дараах бичиг баримтыг бүрдүүлэн, цахим өргөдөлд хавсаргана. Үүнд:

Бичиг баримт OASIS ангилал Нотариатаар баталгаажуулах эсэх

Төрсний гэрчилгээ (эх материалын хуулбар ба англи орчуулга)

 

Иргэншил батлах

 

Тийм

Монгол Улсын иргэний үнэмлэх

 

Иргэншил батлах

 

Тийм

Дээд боловсролын гэрчилгээ (бакалавр, магистрын түвшин; эх материалын хуулбар ба англи орчуулга)

 

Боловсролын гэрчилгээ Тийм

Дипломын хавсралт (эх материалын хуулбар ба англи орчуулга)

 

 

Дүнгийн хавсралт Тийм

Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар (шимтгэл төлж, баталгаажуулсан) эсвэл 2018 оны 2 дугаар сарын 1-нээс 2020 оны 2 дугаар сарын 1-ний хугацаанд ажилд томилсон тушаал эсвэл хөдөлмөрийн гэрээ

Жич: Хөгжлийн бэрхшээлтэй гэдгээ мэдүүлж, нотолсон өргөдөл гаргагчид үл хамаарна.

 

 

Бусад бичиг баримт Тийм
IELTS эсвэл TOEFL-ийн гэрчилгээний хуулбар Англи хэлний түвшинг батлах Үгүй

Одоо хөдөлмөр эрхэлж буйг тодорхойлсон Ажил олгогчийн албан захидал (байгууллагын тамгатай монгол эх  ба  англи орчуулга)

 

Ажил олгогчийн албан бичиг Үгүй

Жич: Хөгжлийн бэрхшээлтэй гэдгээ мэдүүлж, нотолсон өргөдөл гаргагчдад үл хамаарна.

 

   
Академик тодорхойлолт (тамгатай) Судалгааны магистрын өргөдөл гаргагчид Академик байгууллага, эрдэмтний хоёр тодорхойлолт хавсаргана. Хэрэв тодорхойлолтууд монгол хэл дээр бол, англи орчуулга хэрэгтэй. Маягтын загварыг OASIS болон Монгол дахь Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн цахим хуудаснаас татаж авна. Тодорхойлолт Үгүй
Ажил байдлын тодорхойлолт (тамгатай). Тодорхойлолтыг дээр дурдсан загварын дагуу бичнэ. Монгол хэлээр бол англи орчуулгыг хавсаргана. Жич: Хөгжлийн бэрхшээлтэй гэдгээ мэдүүлж, нотолсон өргөдөл гаргагчид үл хамаарна. Тодорхойлолт Үгүй
Товч намтар (Англи хэл дээр) Товч намтар Үгүй

Буцаан байршуулах төлөвлөгөө: Хөтөлбөрийн цахим хуудсанд байрлуулсан маягтын дагуу бичнэ. Интернетэд холбогдох боломжгүй хөдөө, орон нутгийн өргөдөл гаргагчид Монгол дахь Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн газартай нэн даруй холбогдоно уу.

 

Бусад бичиг баримт Үгүй

 

Сонгон шалгаруулах үйл явц:

  • Өргөдлийг болзол шалгуур хангасан эсэхийг баталгаажуулж, хараат бус зөвлөхүүд эрэмбэлж үнэлсний дараа хураангуй жагсаалтыг гаргана.
  • Зөвхөн хураангуй жагсаалтад багтсан өргөдөл гаргагчидтай холбогдоно.
  • Сонгон шалгаруулалтад ярилцлага багтана.

Ярилцлага дараах шалгуур үзүүлэлтээр хийгдэнэ.  Үүнд: 

  • Академик чадамж
  • Монгол Улсад тулгамдаж буй хөгжлийн сорилтуудыг шийдвэрлэхэд оруулах хувь нэмэр
  • Мэргэжлийн болон хувь хүний манлайллын чанарууд, ажлын туршлага

 

  • Тэтгэлэгт урьдчилсан байдлаар шалгарагсдад 2020 оны 8 дугаар сард сонгон шалгаруулалтын дүнг мэдэгдэнэ

Бэлтгэл сургалт: 

Тэтгэлэгт урьдчилсан байдлаар шалгарагсад дараах сургалт семинарт хамрагдах шаардлагатай. Үүнд:

  • Курсын талаар зөвлөгөө
  • Үдэлтийн сургалт семинар
  • Их сургуулийн академик бэлтгэл курс
  • Австралийн их сургуулиудад шаардлагатай бусад хөтөлбөр, курс

Австралийн их сургуульд элсэхэд англи хэлний шаардлага хангасан байна. Academic IELTS-ийн 6.5-аас доош голч оноотой (Official TOEFL-ийн дүйцэх оноотой) тэтгэлэгт урьдчилсан байдлаар шалгарагсад ажлаасаа бүрэн чөлөөлөгдөж Монголд англи хэлний сургалтанд заавал хамрагдана.

Academic IELTS-ийн 6.5-аас доошгүй оноотой (нэгж оноо 6.0-гаас доошгүй) шалгарагсад Монголд академик сургалтын хөтөлбөрт хамрагдана.

Монгол улсын талаарх сонирхолтой баримт:

            1994 оноос хойш нийтдээ 557 Монгол оюутан Австралийн засгийн газрын тэтгэлэг авч тус улсад амжилттай суралцаж төгссөн байна. Үүнээс 5 хүн нь хөдөлмөрийн чадамжгүй, 14 нь орон нутгийн, 13 нь докторын хөтөлбөрт суралцсан байна. Үүнээс:

  • 66% эмэгтэй
  • 34% эрэгтэй

Монгол оюутнууд хамгийн ихээр суралцаж буй их сургуулид:

  • University of Melbourne (15)
  • University of Sydney (10)
  • University of Queensland (8)
Монгол улсаас тэтгэлэг авсан оюутны тоо /он оноор/
Оюутан 44 20 31 37 34 28
Он 2015 2016 2017 2018 2019 2020

 

Ашигласан эх сурвалж:     http://australiaawardsmongolia.org/