ИХ БРИТАНИ УЛСАД СУРЦГААЯ

ИХ БРИТАНИ УЛСАД СУРЦГААЯ

ИХ БРИТАНИ УЛСАД СУРЦГААЯ

ИХ БРИТАНИ УЛСАД СУРЦГААЯ

ИХ БРИТАНИ УЛС

Их Британи Улс нь АнглиШотландУэльсУмард Ирланд гэсэн 4 улсаас бүрдсэн нэгдсэн улс юм.

Нийслэл хот:            Лондон

Хатан хаан:              II Элизабет

Засаглал:                  Парламент

Хүн ам:                      66 сая гаруй

Газар нутаг:             242 495км2

Их Британи улс нь боловсролын тогтолцоо, чанар чансаагаараа дэлхийн хэмжээнд АНУ-ын дараа буюу 2-р байранд ордог учир тус улсыг сонгон, зорин ирж суралцах оюутан залуусын тоо жилээс жилд нэмэгдэж байна. Мэдээж, гадаадад англи хэлээр боловсрол эзэмших хүсэлтэй залуусын хувьд англи хэлний эх хэлтэн оронд нь суралцахаас илүү сонголт байна гэж үү?

Их Британи улсын дээд боловсролын чанартай тогтолцоо болон дэлхийн стандартад нийцсэн, олон улсад хүлээн зөвшөөрөгдөх зуу, зуун их, дээд сургуулиуд нь гадаад, дотоодын оюутнууддаа тэдний ирээдүйн карьерийг тодорхойлох үнэ цэнэтэй мэдлэг туршлагыг амладаг бөгөөд боловсролын аль ч зэрэгт суралцах уян хатан хөтөлбөр, боломжоор дүүрэн байдаг.

Их Британид бакалаврын зэргийн сургалт ихэвчлэн 3 жил үргэлжилдэг хэдий ч сүүлийн үед 4 жилийн хөтөлбөр буюу “3+1 жилийн ажлын байран дахь сургалт”-ийг сонгон суралцах оюутнууд түгээмэл болж байна. Бакалаврын боловсролтой хүмүүсийн хувьд магистр болон докторын зэрэгт суралцахад богино хугацаанд буюу 1-2 жил үргэлжилдэг ч анагаах, хууль зүй зэрэг зарим нэг нарийн мэргэжлүүдээр суралцахад 5 жил ч үргэлжлэх тохиолдол бий.

Тус улсад суралцаж төгссөнөөр таны өмнө маш олон үүд хаалга, боломжууд нээлттэй байх бөгөөд өөрт тохирох зөв замаа олох нь хамгийн эхний алхам байдаг. Ихэнхи гадаад оюутнуудын хувьд төгсөөд эх орон руугаа буцах, эсвэл үргэлжлүүлэн Их Британи улсад ажлын байр хайх гэсэн сонголттой байгаа нь ажиглагддаг. Тиймээс та тэдгээр олон боломжуудыг туршиж үзэн, аль нь танд хамгийн сайн тохирох эсэхийг судлах нь зүйтэй юм.

Гадаадад суралцах хүсэлт илгээх

Суралцах улс:

Суралцах хөтөлбөр:

6 + 3 =