АМЕРИК УЛСАД СУРЦГААЯ

АМЕРИК УЛСЫН ТУХАЙ:

АНУ нь холбооны улс бөгөөд 50 муж улс болон Колумбын тойргоос бүрддэг. Өнөөдрийн байдлаар АНУ нь шинжлэх ухаан, технологи, эдийн засаг, боловсрол гэх мэт олон салбарт дэлхийн тэргүүлэгч улсын тоонд зүй ёсоор орж байна.

  Нийслэл хот:                        Вашингтон ДС

 Засаглал:                              Ерөнхийлөгч

 Хүн ам:                                  327 сая гаруй

 Газар нутаг:                         9 833 520 км2

АМЕРИК УЛСАД СУРАЛЦАХ ШАЛТГААН

Дэлхий даяар олон жилийн туршид АНУ-ын боловсролыг зөвхөн оюутнууд төдийгүй тэдний эцэг эхчүүд хүртэл  хүлээн зөвшөөрсөөр ирсэн билээ. Тус улсын магадлан итгэмжлэгдсэн бүхий л түвшний хөтөлбөрүүд нь хамгийн сүүлийн үеийн арга техникт суурилж, оюутны мэдлэг чадварыг хөгжүүлж, суралцах хүсэл эрмэлзлэлийг нэмэгдүүлэхэд чиглэсэн байдаг. Ийм хөтөлбөрийн төгсөгчид нь зөвхөн ажлын байранд ажиллах ур чадварыг эзэмшээд зогсохгүй үргэлжлүүлэн суралцах арга барил, ирээдүйд амжилт гаргах үндэс суурийг олж авдаг юм.

Чанартай боловсрол: АНУ-ын бага болон бүрэн дунд боловсролын салбараас эхлээд дээд боловсрол олгох коллеж, их, дээд сургуулиудад Америкийн болоод бусад орны мэргэжлийн өндөр түвшний багш, судлаачид дэлхийд өрсөлдөхүйц, чанартай боловсон хүчинг бэлдэхээр ажиллаж байна. Тэдний орчин үеийн заах арга барил нь суралцагчдад онол, практик хослуулан мэдлэгээ бататгах боломж олгож, цаашид бие даан судалгаа, шинжилгээ хийх чадварыг суулгадаг.

Суралцагч төвтэй хөтөлбөр: АНУ-ын үнэт зүйлсийн адилаар боловсролын байгууллагуудын хувьд тухайн хүний нийгмийн гарал, арьс өнгө болон бусад зүйлсийг үл харгалзан хувь хүний үзэл бодол, өсөлт хөгжил дээр тулгуурлаж бүх хүмүүст ижил тэгш чанартай боловсрол олгох бодлого баримталдаг. Тэд сурагчдыг бага наснаас нь өөрсдийн үзэл бодлоо илэрхийлж, идэвхитэй суралцахад уриалж төлөвшүүлэн, дунд сургуулийн эхний өдрөөс коллежийн нэгдүгээр курс хүртэл тэдэнд өргөн хүрээтэй боловсролыг эзэмшүүлдэг. Мөн сургуулиуд эрдэмтэн багш нарынхаа боловсрол, заах арга барилд байнга анхаардгаас гадна сургалтын хөтөлбөр, нийгмийн үйл ажиллагаандаа тэргүүн зэргийн ач холбогдол өгдөг.

Хувь хүний хөгжил: Ихэнхи сургуулиуд оюутныг хувь хүн гэдэг өнцгөөс харж, хэдий тэдний сурлагын дүн чухал ч гэлээ нийгэм, соёл, спортын идэвхитэй нэгэн байх тал дээр анхаарч ажилладаг. Ингэснээр тэдний ирээдүйн ажил амьдралын гараанд томоохон хөрөнгө оруулалт болж соёлтой, боловсон иргэнийг бэлдэн гаргаж байгаа юм.

АХЛАХ СУРГУУЛЬ ТӨГСӨХ ХӨТӨЛБӨР: Үүнээс гадна Вашингтон мужийн зарим коммунити коллежууд нь ахлах сургууль төгсөх хөтөлбөрийг мөн санал болгож байгаа нь гадаад оюутнуудын хувьд харьцангуй богино хугацаанд их сургуульд шилжин суралцах боломжтой юм. Өөрөөр хэлбэл 2-3 жилийн дотор ахлах сургууль болон коллежийн хөтөлбөрүүдээ зэрэг судалж, их сургуульд шилжин суралцах боломжтой болно гэсэн үг.

КОММУНИТИ КОЛЛЕЖ, 2+2 ХӨТӨЛБӨР

Коллежид суралцах нь гадаад оюутнуудын хувьд Америк боловсролын тогтолцоонд шилжиж, тэдний соёлтой танилцах хялбар аргуудын нэг юм. Учир нь коллежид элсэхэд тавигдах шаардлага харьцангуй бага бөгөөд тэдний оюутнаа дэмжих олон талт үйл ажиллагаанууд нь гадаад оюутнуудад ихээхэн тус болдог.

Коллежийн “2+2” хөтөлбөрийн хүрээнд хямд төлбөрөөр бакалаврын зэргийн боловсрол эзэмших боломжтой. Өөрөөр хэлбэл, 2 жил коллежид сураад + 2 жил их сургуульд үргэлжлүүлэн суралцах нь 4 жилийн турш их сургуульд сурахаас төлбөрийн хувьд харьцангуй хямд байдаг. Тийм ч учраас коллежоор дамжин их сургуульд суралцах оюутны тоо жилээс жилд нэмэгдэж байгаа.

2 жилийн коллеж нь өөрийн тусгай эрхтэйгээр “Туслах зэргийн диплом” болон бусад “Мэргэжлийн сертификат”-ыг олгодог. Ийм хөтөлбөрүүд нь хамгийн сүүлийн үеийн сургалтын материал, технологид суурилан Америкийн болоод дэлхийн зах зээлд шаардагдаж буй боловсон хүчинг бэлдэн гаргах зорилготой юм.

Коллежид зөвхөн академик түвшний сургалтаас гадна англи хэлний түвшин ахиулах курсууд хичээллэдэг учир та aнгли хэлний IELTS эсвэл TOEFL-н оноогүй бол дээрхи сургалтанд хамрагдаж шаардлагатай түвшин хүртлээ суралцах боломжтой. Мөн коллежийн зүгээс төгсөгчдийнхөө ирээдүйн карьерт анхаарал тавьж хүссэн ажлын байраа олоход нь туслалцаа үзүүлдэг.

Таны шалгалтын оноо эсвэл боловсролын гэрчилгээний дүн тань бага байсан ч коллеж таныг элсүүлэн авах боломжтой. Учир нь тэдний зорилго их сургуульд шилжин суралцах хангалттай мэдлэг чадвар бүхий оюутныг бэлдэн гаргах явдал юм.

Коллеж нь олон төрлийн мэргэжлийн чиглэлээр сургалт явуулдаг бөгөөд тэр дундаа доорхи чиглэлүүдээр суралцах оюутны тоо жил ирэх бүр нэмэгдэж байна. Үүнд:

  • Бизнес, маркетинг
  • Эрүүл мэндийн мэргэжилтэн болон түүнтэй холбогдох клиник шинжлэх ухааны чиглэл
  • Компьютер болон мэдээлийн технологи
  • Чөлөөт урлаг
  • Инженер, техник технологи зэрэг багтана.

Мөн та Community College-оо амжилттай, онц дүнтэй төгсөж чадвал их сургуульд тэтгэлэгтэй суралцах боломж нээлттэй байдаг.

Элсэн суралцахад тавигдах шаардлага:

  • 9-р ангиа төгссөн байх
  • 16 нас хүрсэн байх
  • Санхүүгийн чадамж 19000$ дээш

Гадаадад суралцах хүсэлт илгээх

Суралцах улс:

Суралцах хөтөлбөр:

11 + 2 =