Хөтөлбөрийн нэр: 100 сувилагч-100 ажлын байр

Ерөнхий мэдээлэл:

Герман улсын Сувилагчийн сургуульд 3 жилийн  хугацаанд суралцаж төгсөөд, Герман улсын аль ч хотод төгссөн мэргэжлээрээ ажиллаж, амьдрах хөтөлбөр юм.

Сувилагчийн сургалтаар өвчтэй болон эрүүл хүмүүсийн эрүүл мэнд, эрүүл ахуй, оношлогоо, эмчилгээнийн явц, өвчин судлал мөн өвчтөнг эмнэлэгт хэрхэн асрах сувилахыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр онол, практик хослуулан суралцана. Тухайлбал:

  • Хүний биеийн анатоми, физиологын үндсэн мэдлэгийг сурах
  • Өвчин эмгэгийн талаар суурь мэдлэгтэй болох
  • Өвчтөний эрүүл мэндийг хянах
  • Өвчтөнийг асарч тойглох, сувилах
  • Бусад өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх хамгаалах
  • Эрүүл ахуйн стандартыг дагаж мөрдөх
  • Цусны даралт хэмжих, сахар хэмжих, булчин тариа хийх
  • Эм тараах, дусал хийх
  • Боолт хийх /солих/
  • Катетир тавих /бие засах гуурс холбох /
  • Өвчтөний биеийн байдлал, асаргаа сувилгааны явцын талаар тэмдэглэл хөтлөх

 

Өвчтөнтэй харилцах харилцаа гэдэг бол хамгийн чухал үүрэг хариуцлага гэдгийг мартаж болохгүй. Сувилагчаар суралцах хугацаандаа эмнэлгийн эмчилгээний тасгуудтай бүрэн танилцана. Жишээ нь: – Дотор, мэдрэл, мэс засал, эмэгтэйчүүд, хүүхэд болон нярайн тасаг гэх мэт. Мөн эмнэлгээс гадна нөхөн сэргээх эмнэлэг, түргэн тусламжийн газар, өндөр настны асран сувилах газар, өндөр настныг гэрээр нь асрах төвүүд дээр дадлага хийнэ. Ингэснээр эрүүл мэндийн салбарт хамрагдах бүх л газартай танилцан эрүүл болон өвчтэй хүмүүсийг асран сувилахад ямар ямар үүрэг гүйцэтгэхийг ойлгон сурах нь ирээдүйд мэргэжлээрээ ажиллах, сонирхсон салбараа сонгоход маш чухал байдаг.

Хөтөлбөрийн давуу тал:

  • Сургалтын төлбөргүй
  • Сар бүр 800-1200 еврогийн стипендтэй
  • Виз мэдүүлэхэд амжиргааны баталгаа шаардахгүй
  • Сургалт нь онол, практик хосолсон.
  • Жилд 45 хоногийн амралттай.
  • Цаашид мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамрагдах боломжтой

 

Тавигдах шаардлага:

 

  • Бүрэн дунд сургуулиа амжилттай төгссөн байх
  • Герман хэлний В2 түвшний мэдлэгтэй байх
  • 18-35 насны хооронд байх
  • Сувилагчийн 2 сарын дадлага хийсэн байх /Монголдоо хийнэ/
  • Эрүүл мэндийн хувьд сайн байх

 

Элсэлт авах хугацаа: Жил бүрийн 10-р сарын 1-нд