DCU International Merit Scholarship

Дублин хотын их сургууль (DCU) нь Европын холбооны орнуудын харъяалалгүй олон улсын оюутнуудад хэд хэдэн тэтгэлэгийг санал болгодог. Энэхүү тэтгэлэгт хөтөлбөрийг DCU олон улсын албанаас санхүүжүүлдэг бөгөөд өндөр амжилт гаргах магадлалтай өргөдөл гаргагчдад олгодог.

Бакалавр, магистрын бүтэн хөтөлбөрт суралцагч/ өндөр амжилтанд хүрсэн өргөдөл гаргагчдад автоматаар 2000 хүртэлх еврогийн тэтгэлэг олгодог. Тэтгэлэг авахын тулд DCU олон улсын өргөдөл гаргагч нь бакалавр ба магистрийн дараах түвшинд “Бүтэн” эсвэл “Нөхцөлтэй” гэсэн саналыг хүлээн авах ёстой.

  • DCU-ын хөтөлбөрүүдийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл:  

www.dcu.ie/courses сайтнаас авна уу.  Хөтөлбөрийн ерөнхий чиглэл нь:

 

  • Institute of Education
  • DCU Business School
  • Faculty of Science and Health
  • Faculty of Engineering and Computing
  • Faculty of Humanities and Social Sciences
  • DCU connected

 

Тавигдах шаардлага:

  • DCU-д анх удаагаа суралцаж байгаа, хувийн зардлаар суралцаж буй Европын холбооны гишүүн бус орны өргөдөл гаргагч байх,
  • Өөр ямар нэгэн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаагүй байх.
  • Тэтгэлэг нь нэг удаа олгогдох ба зөвхөн бүтэн цагийн нэг жилийн магистр, эсвэл бакалаврын нэг жилийн хөтөлбөрийн сургалтын төлбөрөөс чөлөөлнө.
  • Зөвхөн бүтэн цагийн хөтөлбөрт өргөдөл гаргагч байх
  • 2000 еврогийн тэтгэлэг хүртсэн оюутнуудын хувьд хамгийн багадаа нэг удаа “Олон улсын оюутны элч” болж боломжтой бол тухайн хичээлийн жилийн туршид үүрэг даалгавар биелүүлэх ёстой.
  • Хамгийн эцсийн шийдвэрийг DCU олон улсын алба гаргана.
  • Өргөдөл хүлээж авах эцсийн хугаацаа- 2020 оны 07 сарын 01

 

DCU NON EU Study Abroad / Exchange Returning Masters Scholarships

Гадаадад суралцаад эргэж ирэх эсвэл DCU нэг жилийн магистрын хөтөлбөрт өргөдөл гаргаж буй Европын холбооны гишүүн бус орны солилцооны оюутанд автоматаар € 2000 тэтгэлэг олгоно.  (зөвхөн өөрийн зардлаар суралцаж буй оюутнууд)

 

Тавигдах шаардлага:

 

  • Бакалаврын түвшинд суралцаж байгаа Европын холбооны гишүүн бус орны солилцооны оюутан байх
  • Тэтгэлэг нь нэг удаа олгогдох ба зөвхөн бүтэн цагийн нэг жилийн магистр, эсвэл бакалаврын нэг жилийн хөтөлбөрийн сургалтын төлбөрөөс хасагдана.
  • Зөвхөн бүтэн цагийн хөтөлбөрт өргөдөл гаргагч байх
  • 2000 еврогийн тэтгэлэг хүртсэн оюутнуудын хувьд хамгийн багадаа нэг удаа “Олон улсын оюутны элч” болж боломжтой бол тухайн хичээлийн жилийн туршид үүрэг даалгавар биелүүлэх ёстой.
  • Хамгийн эцсийн шийдвэрийг DCU олон улсын алба гаргана.
  • Өргөдөл хүлээж авах эцсийн хугаацаа- 2020 оны 07 сарын 01

 

DCU Continuing Student – Masters Programmes

DCU-д бүтэн цагийн бакалаврын хөтөлбөрт суралцаж байгаа бөгөөд төгссөнийхөө дараа үргэлжлүүлэн 1 жилийн магистрын хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй оюутнуудад олгодог тэтгэлэг юм.

  • Өргөдөл хүлээж авах эцсийн хугаацаа- 2020 оны 07 сарын 01

Жич: Тэтгэлэг авсан бүх оюутнууд “Олон улсын элч” оюутнаар сонгогдож бүтэн хичээлийн жилийн турш үүрэг даалгавар биелүүлэх боломжтой.