DAAD тэтгэлэг

 

Ерөнхий танилцуулга:

DAAD буюу “Германы Эрдмийн Солилцооны Алба” нь олон улсын оюутан, судлаач солилцооны арга хэмжээг дэмждэг дэлхийн томоохон санхүүжүүлэгч байгууллага юм. Тус байгууллага нь анх 1925 онд байгуулагдсан бөгөөд дэлхийн хэмжээнд нийтдээ 2 сая орчим хүн тэтгэлэг авсан байна. Мөн албан ёсны бүртгэлтэй холбоо бөгөөд гишүүд нь Герман улсын дээд боловсролын байгууллагууд, оюутны холбоод юм. Үйл ажиллагаа нь буцалтгүй тусламж, тэтгэлэг олгоход оршино.

DAAD нь Германы их дээд сургуулиудын гадаад харилцааг дэмжиж, Герман судлал, Герман хэлийг гадаадад сурталчлах, хөгжиж буй орнуудад үр дүнтэй их сургууль байгуулахад туслах, соёл, боловсрол, хөгжлийн бодлогын асуудлаар шийдвэр гаргагчдад зөвлөгөө өгдөг.

Олон улсын оюутнууд тэтгэлэг авахын тулд хэд хэдэн байгууллагад тухайлбал DAAD, намтай холбоотой сангууд эсвэл бизнесийн байгууллагуудад өргөдөл гаргаж болно. Та төрөл бүрийн тэтгэлгийн талаарх мэдээллийг DAAD-ийн тэтгэлэгт мэдээллийн сангаас авах боломжтой. Энэхүү тэтгэлэгт хамрагдсанаар ХБНГУ-ын их дээд сургуулиас сонголтоо хийн магистр эсвэл докторын хөтөлбөрт суралцах боломжтой.

Суралцах хөтөлбөр:

  • Эдийн засгийн шинжлэх ухаан/ бизнесийн удирдлага
  • Улс төрийн эдийн засаг
  • Хөгжлийн хамтын ажиллагаа
  • Инженер болон холбогдох шинжлэх ухаан
  • Математик
  • Бүс нутаг ба хот төлөвлөлт
  • Хөдөө аж ахуй, ой
  • Байгаль орчин ба хүрээлэн буй орчин
  • Анагаах ухаан ба нийгмийн эрүүл мэнд
  • Мал эмнэлэг ба анагаах ухаан
  • Нийгмийн шинжлэх ухаан
  • Боловсрол
  • Хууль
  • Медиа

Суралцах хугацаа:

  • Магистр: хөтөлбөрөөс хамаарч 1-2 жил
  • Доктор: хөтөлбөрөөс хамаарч 3-4 жил

Тэтгэлэгийн хэмжээ:

  • Сургалтын төлбөр төлөхгүй
  • Сар бүрийн тэтгэлэг – Магистр EUR 850, Доктор – EUR 1,200
  • Эрүүл мэндийн даатгалын зардал
  • Аялалын зардал

Тавигдах шаардлага болон бүрдүүлэх бичиг баримт:

  • Бакалаврын зэрэг авсанаас хойш 6 жил өнгөрөөгүй байх
  • Суралцах гэж буй чиглэлээрээ 2 жил ажилласан туршлагатай байх;
  • Сонгосон хөтөлбөрөөс хамаараад хэлний онооны тавигдах шаардлага өөр өөр байна.
  • Суралцах хөтөлбөр нь Герман хэл дээр явагдах бол – Герман хэлний В1 түвшин;
  • Суралцах хөтөлбөр нь Англи хэл дээр явагдах бол – IELTS 6, IBT TOEFL 80 оноотой байх

Дүнгийн мэдээлэл:

  • Бүрэн дунд боловсролын үнэмлэх (1992 оноос хойшхи)
  • Дунд боловсролын үнэмлэх (1991 оноос урагш)
  • Хамгийн багадаа 4 жил суралцсан диплом (Бакалаврын зэрэг)

/Та тухайн сургалтын журамд заасны дагуу улсын эсвэл хүлээн зөвшөөрөгдсөн дээд боловсролын сургалтын байгууллагыг бүтэн цагаар суралцаж төгссөн байх шаардлагатай./

Хүлээн зөвшөөрөгддөг сургуулиуд:

Худалдаа үйлдвэрлэлийн чиглэлийн сургуулиудаас:

  • Худалдаа аж үйлдвэрийн дээд сургууль
  • Орхон их сургууль
  • Орчлон их сургууль
  • Отгонтэнгэр их сургууль

Хуулийн чиглэлээр:

  • Шихихутаг хууль зүйн дээд сургууль
  • Ховд их сургууль

Хүлээн зөвшөөрөгдсөн дээд боловсролын бусад байгууллагууд

  • Төмөр замын дээд сургууль
  • Санхүү эдийн засгийн дээд сургууль
  • Хөдөө аж ахуйн их сургууль
  • Монгол улсын боловсролын их сургууль (хуучин нэршлээр улсын багшийн их сургууль)
  • Монгол улсын их сургууль
  • Цагдаагийн академи
  • Улаанбаатар их сургууль
  • Хүмүүнлэгийн ухааны их сургууль (хуучин нэршлээр гадаад хэлний дээд сургууль)
  • Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль (хуучин нэршлээр Анагаах ухааны их сургууль)
  • Соёл урлагийн их сургууль
  • Батлан хамгаалахын их сургууль (хуучин нэршлээр цэргийн их сургууль)
  • Шинжлэх ухаан технологийн их сургууль (хуучин нэршлээр техникийн их сургууль)
  • Монгол Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль

Өргөдөл гаргах тухай:

  1. DAAD тэтгэлэгийн өргөдөлийн маягт бөглөх.
  2. СV буюу өөрийн намтарыг Европ стандартын дагуу бичих /гарын үсэг зурсан байх./
  3. Одоогийн ажил мэргэжлтэйгээ уялдуулан зорилго тодорхойлсон захидал бичих /гарын үсэг зурсан байх./
  4. Хэрвээ сургууль шаардвал судалгааны төлөвлөгөө бичиж өгөх.
  5. Төгссөн сургуулиасаа тодорхойлох захидал авах.
  6. Ажиллаж байсан газраасаа таны туршлагыг тодорхойлж бичсэн захидал авах.
  7. Сургалтаа дуусгаж ирээд буцаад ажилдаа орохыг баталсан тодорхойлолт /заавал байх шаардлагагүй./
  8. Герман хэл эсвэл Англи хэлний IELTS, TOEFL шалгалтын онооны сертификат; жич: сургууль бүхэн өөр өөр хэлний оноо шаарддаг учраас сонгосон сургуулийнхаа вебсайтнаас дэлгэрэнгүй мэдээллийг харна уу.
  9. DAAD-ын тэтгэлэг авах боломжтой хөтөлбөрүүдийг хайж олоод хүсэлт илгээх.
  10. Дээр дурьдсан бүх материалуудыг бүрдүүлсэн хэдий ч таны сонгосон хөтөлбөрөөс хамаараад бусад нэмэлт материал шаардагдах тохиолдол бий.
  11. Их сургуулиуд шаардлагатай материалуудыг цахим хэлбэрээр эсвэл шуудангаар авдаг. Сургуулийн цахим хуудас руу орж шалгаж үзнэ үү.

 

Илүү дэлгэрэнгүй мэдээлэлийг:

 

https://www.daadscholarship.com

https://opportunitydesk.info/daad-scholarship/