АВСТРАЛИ УЛСАД СУРЦГААЯ

Австрали улсын тухай:

Австрали гэхээр хамгийн түрүүнд онгон зэлүүд тал, имж, коала баавгай болон цэвэр агаар, ус зэргээр бидэнд төсөөлөгддөг боловч Aвстрали улсад хүмүүсийг  татах илүү олон зүйлс бий. Австрали улс нь дэлхий дээрх цорын ганц тив улс гэж нэрлэгддэг.

Нийслэл хот:                        Канберра

Хамгийн том хот:                Сидней

Засаглал:                              Парламент

Хүн ам:                                  25 сая гаруй

Газар нутаг:                         7 692 024 км2

Австрали улсыг сонгон суралцах шалтгаан:

  • Австрали улсад шинжлэх ухаан, менежмент, худалдаа үйлдвэрлэл, инженерчлэл, хүмүүнлэгийн ухаан, хууль зүй, болон эрүүл мэндийн шинжлэх ухаан зэрэг олон төрлийн мэргэжлийн чиглэлүүдээр суралцах боломжтой. Тэр дундаа тус улс нь инженер технологи, анагаах ухаан, хүрээлэн буй орчин, санхүү, нягтлан бодох бүртгэлийн боловсролоороо дэлхийд тэргүүн эгнээнд бичигддэг байна.
  • Австраличуудын найрсаг эелдэг зан чанар, амьдрах таатай нөхцөл, хамгийн шилдэг боловсрол санал болгодогоороо олон улсын оюутнуудын анхаарлыг өөрийн эрхгүй татдаг.
  • Дэлхийн аль ч орны сургууль, ажил олгогч нар Австралийн боловсролын чанарыг хүлээн зөвшөөрдөг.
  • Австрали улс нь олон улсад зөвшөөрөгдсөн боловсрол олгодог цөөхөн хэдэн улс орны нэг бөгөөд Австралийн засгийн газраас тогтоосон заах аргазүйн чанар, стандартыг улс даяараа мөрддөг.
  • Англи хэлтэй орнууд дундаа гадаад оюутнуудын хамгийн их сонгон суралцдаг орнуудын 3 дугаарт жагсаж байгаа нь тухайн улсын боловсролын чанарыг мөн гэрчилнэ.

Австрали улсад суралцахын давуу тал:

  • Австрали улсад нэг хүний сургалтын зардлаар, хөрөнгийн баталгааны уян хатан нөхцөлтэйгөөр гэр бүлийн бүх гишүүдтэйгээ хамт суралцаж, ажиллаж амьдрах боломжтой.
  • IELTS болон TOEFL-н оноогүй бол Англи хэлний бэлтгэлд эхлэн суралцаж, улмаар цааш үргэлжлүүлэн дараагийн шатны сургалтуудад хамрагдах боломжтой.
  • Засгийн газрын Skillstech TAFE-д амжилттай суралцаж төгссөнөөр хамгийн өндөр цалинтай ажилд орох, цаашлаад Австрали улсын иргэншилийн визийг хамгийн богино хугацаанд авах боломжтой.
  • Үндсэн виз эзэмшигч маань гэр бүлийн гишүүдтэйгээ очсоноор өөрөө 7 хоногт 20 цагийн ажиллах эрхтэй ба гэр бүлийн гишүүн нь хагас юмуу бүтэн цагаар өндөр цалинтай ажиллах боломжтой.

Австрали улсад дээд боловсрол эзэмших тухай

 Дээд боловсролын үндсэн 3 төрөл байдаг бөгөөд үүнд Бакалавр, Магистр, Докторын зэргийн сургалтууд хамаарна.

Австрали улсад шинжлэх ухаан, менежмент, худалдаа үйлдвэрлэл, инженерчлэл, хүмүүнлэгийн ухаан, хууль зүй, болон эрүүл мэндийн шинжлэх ухаан зэрэг олон төрлийн мэргэжлийн чиглэлүүдээр суралцах боломжтой. Тэр дундаа тус улс нь инженер технологи, анагаах ухаан, хүрээлэн буй орчин, санхүү, нягтлан бодох бүртгэлийн боловсролоороо дэлхийд тэргүүн эгнээнд бичигддэг юм.

Австрали улсад хос хөтөлбөрөөр суралцагч оюутнууд түгээмэл байдаг, учир нь уг хөтөлбөрийн хүрээнд 2 бакалаврын дипломтой төгсөх боломжтой юм. Мөн тэд ихэвчлэн соёл урлаг, худалдаа аж үйлдвэрлэл, хууль зүй болон шинжлэх ухааны салбарын мэргэжлүүдийг хослуулан суралцдаг.

Тус улсад нийт 43 их сургууль байдгаас Австралийн 40 их сургууль, 2 олон улсын их сургууль, 1 хувийн тусгай сургууль бий. Мөн их сургуулиас гадна дээд боловсрол олгох олон институт, коллежууд байдаг.

Дээд боловсролын төрөл Үргэлжлэх хугацаа Тавигдах шаардлага Дэлгэрэнгүй мэдээлэл
Туслах зэргийн диплом

2 жил

Бүрэн дунд боловсрол /12 жил/ эсвэл III болон IV зэргийн сертификаттай байх

Туслах зэргийн дипломын сургалт нь танд Бакалаврын болон Ахисан түвшний дипломын зэрэгт суралцах суурь мэдлэгийг олгохоос гадна ажлын байранд шаардагдах үндсэн чадваруудыг зааж сургадаг. Хэрэв та ажлын байраа хэдийнэ олчихсон, мөн бакалаврын зэрэгт суралцах хангалттай цаг зав байхгүй бол танд энэхүү сургалтанд хамрагдахыг зөвлөе.

Бакалаврын зэрэг

3 жил

Бүрэн дунд боловсрол /12 жил/ эсвэл III болон IV зэргийн сертификаттай байх

Бакалаврын зэргийн сургалт нь таны сонгосон мэргэжлийн дагуу системтэйгээр мэдлэг олгохоос гадна аливаа асуудлыг шийдвэрлэх арга техникийг мөн заадаг. Туслах зэргийн дипломын сургалттай харьцуулвал илүү гүнзгий түвшиний сургалттай бөгөөд таны кареерт шаардлагатай бүхий л мэдлэг, чадварыг олгох юм.

Бакалаврын зэрэг Honours

3+1=4 жил

Бакалаврын зэрэгтэй байх

Хэрэв та бакалаврын зэрэгтээ амжилттай суралцаж төгссөн тохиолдолд сургуулиас тань дахин 1 жилийн хугацаанд суралцах эрх өгснөөр онцгой хэргэм, зэрэгтэйгээр төгсөх боломжтой сургалт юм.

Graduate Certificate

6 сар

Бакалаврын зэрэгтэй байх

Бакалаврын түвшинд олж авсан мэдлэгийг тань илүү гүнзгий агуулгатайгаар судлан, мэргэжил дээшлүүлэх сургалт юм.

Graduate Diploma

1 жил

Бакалаврын зэрэгтэй байх

Цааш үргэлжлүүлэн магистр, докторын зэрэгт суралцахад болон илүү мэргэшсэн, өндөр ур чадвар бүхий боловсон хүчин болоход тань энэхүү сургалт туслах болно.

Магистрын зэрэг

1-2 жил

Бакалаврын зэрэгтэй байх

Магистрын зэрэгт суралцаснаар тодорхой нэг салбарын хүрээнд бие даан судалгаа хийж, салбартаа тэргүүлэгч боловсон хүчин болох нэгэн шалгуурыг давж буй хэрэг юм. Та бакалаврын зэргээр төгссөн бол 2 жил, Бакалаврын зэрэг (Honours) төгссөн бол 1 жилийн хугацаанд суралцаж төгсөнө.

Докторын зэрэг

3 жил

Магистрын зэрэгтэй байх

Докторын зэрэг нь их сургуульд эзэмших хамгийн дээд түвшний боловсрол бөгөөд тус зэргийн сургалт нь үндсэн 3 хэсгээс бүрддэг. Үүнд:

Уран зохиолын шүүмж бичих, туршилт явуулах зэрэг тухайн суралцаж буй салбарынхаа мэдлэгийг дээшлүүлэх системтэй аргачлалуудад суралцах

Өөрийн мэргэжлийн тухай илүү их ойлголт, мэдлэг олж авахад туслах судалгааны эх хувиудтай танилцах

Суралцаж буй салбар болон судалгааны сэдвийн тань уялдааг илэрхийлэх бодит, эмх цэгцтэй судалгааны ажил бичих зэрэг багтана.

Гадаадад суралцах хүсэлт илгээх

Суралцах улс:

Суралцах хөтөлбөр:

8 + 2 =