Дэлхийн боловсролын төв

Олон үндэстэн ястнуудын өлгий нутаг Америк орныг дэлхийн нийслэл гэхэд буруудах зүйлгүй болжээ. Жил бүр хэдэн мянгаар тоологдох оюутан залуус тус улсыг зорьж, их сургууль коллежид элсэх бэлтгэлээ хангадаг бол зарим нь Америк амьдралын хэв маягт орон Англи хэлээ сайжруулан, эх орондоо ирээд ажиллах ажлын байрандаа өөрийгөө бэлддэг байна.

Тус улсын оюутны хотхонд амьдрах нь таны боловсролын туршлагийг баяжуулахаас гадна, олон улсын шинэ найз нөхөдтэй болгоно. Эсвэл хотхоноос гадуур байр хөлслөх нь таны сонголт. Америкийн их сургууль бүрт шинжлэх ухаан, танин мэдэхүй, урлаг соёл, спортын, шашны гээд олон төрлийн клубууд хичээллэдэг нь оюутнууддаа чөлөөт цагаа үр дүнтэй, бүтээлч өнгөрүүлэхэд тустай байдаг.

Боловсрол болон сургуулиудын тухай

АНУ-д 4900 гаруй магадлан итгэмжлэгдсэн коллеж, их дээд сургууль байдгаас 1700 гаруй нь 2 жилийн, 2500 орчим нь 4 жилийн сургалт явуулдаг. АНУ-ын бүртгэлтэй их дээд боловсролын байгууллагуудад нийт 14 сая орчим оюутнууд сурч байгаагийн 11 сая нь комьюнити коллеж /community college/ болон улсын их дээд сургуульд сурч байна.

Улсын болон хувийн сургууль

  • АНУ-ын улсын сургуулиуд нь тухайн мужид амьдарч татвар төлдөг хэсэг хүмүүсийн дэмжлэгээр байгуулагдсан байдаг. АНУ-д 4 жилийн сургалттай улсын 650 гаруй сургууль, 2 жилийн сургалттай 1100 орчим коллежууд байдаг. Улсын сургуулиудын сургалтын төлбөр нь харьцангуй бага боловч сургалтын тэтгэлэг хязгаарлагдмал байдаг.

  • Хувийн сургууль нь ашгийн болон  ашгийн бус үйл ажиллагаа явуулдаг. 4 жилийн сургалттай 2000 орчим сургууль, 2 жилийн сургалттай 1000 орчим коллеж АНУ-д үйл ажиллагаа явуулж байна. Хувийн сургуулийн сургалтын төлбөр нь харьцангуй өндөр байх боловч санхүүгийн дэмжлэг, тэтгэлэг олгох боломжтой байдаг.

 

Хөтөлбөрүүд:

  • 2-жилийн коллеж (Community College)

"Community college" нь Америкийн хоёр жилийн сургалттай коллеж бөгөөд төлбөр нь их сургуулийнхаас даруй хоёр дахин бага байдаг учраас зардал хэмнэдэг. Америкт мэргэшүүлэх сургалтыг ерөнхий боловсролын сургуулийнхаа сүүлийн хоёр жилээс эхлэн сурч болно.

Ихэнх коллеж нь дэргэдээ англи хэлний сургалт явуулдаг нь гадаад оюутнуудад тустай байдаг. Мөн нэг давуу тал нь 2 жилийн коллежийг амжилттай төгссөн оюутнууд нь гэрчилгээ, "associate degree" диплом авахын зэрэгцээ хичээлийнхээ кредитийг дүйцүүлээд цаашид их сургуульд сонгосон мэргэжлээрээ бакалаврын зэрэгтээ үргэлжлүүлэн сурч болдог юм.

Тус коллежууд нь жилд ихэвчлэн 4 удаа элсэлт авдаг учраас гадаад оюутнууд хэзээ ч элсэн суралцах боломжтой.


 

  • Бакалавр болон магистрын хөтөлбөрүүд

АНУ-д Шинжлэх ухааны бакалавр (BS) эсвэл Урлагийн бакалавр (BA) гэсэн хоёр төрлийн бакалаврын зэрэг эзэмших боломжтой. Эхний хоёр жилд ерөнхий хичээлүүд, дараагийн хоёр жилд өөрийн сонгосон мэргэжлийн чиглэлийн хичээлийг авч судалснаар нийт дөрвөн жилийн дараа бакалаврын зэргээ авна. Дөрвөн жилийн BA/BS-ын сургалтыг "undergraduate studies" гэж нэрлэдэг.

Цааш суралцахаар шийдвэрлэсэн хүмүүс Шинжлэх ухааны эсвэл Урлагийн магистр эзэмших боломжтой. Магистрын болон бусад мэргэжлийн зэргийг зөвхөн их дээд сургуулиуд олгодог. АНУ-д докторын зэрэг эзэмшихэд 4-6 жил зарцуулах шаардлагатай болдог. Магистрын болон докторын сургалтуудыг "graduate studies" гэж нэрлэдэг.


АНУ-д их сургуулиуд нь жилд 1-2 элсэлт авдаг бөгөөд хичээл нь ихэвчлэн 9 ба 1-р сард эхэлдэг. Бакалаврын зэрэгт 120-130 цагийн , Магистрын зэрэгт 30-64 цагийн кредит хичээл үздэг.


 

Сургалтын дундаж зардал жилээр:

Магистрын сургалт: 14,000 - 35,000 ам.доллар

Бакалаврын сургалт: 9,000 – 35,000 ам.доллар

АНУ-д ямар төрлийн визээр суралцах вэ?

 

  • F-1 Оюутны виз. АНУ-д суралцахаар явж байгаа дийлэнхи оюутан энэ визийг авдаг. Энэ визны төрөл нь АНУ-д магадлан итгэмжлэгдсэн их дээд сургууль, коллежид эсвэл Англи хэлний сургалтаар явах оюутнуудад зориулагдсан.

  • J-1 Солилцооны виз. Дунд сургууль дээд сургуулийн солилцооны хөтөлбөрт оролцох хүмүүст зориулсан виз.

  • M-1 Оюутны виз. Мэргэжлийн сургалтанд хамрагдах хүмүүст зориулсан виз.

 

Хэрэгтэй холбоосууд:

  • АНУ-ын Төрийн Департментын вэб хуудас

http://www.educationusa.state.gov

  • Визний тухай

http://mongolia.usembassy.gov/

Бидний үйлчилгээ

БИД дараах үйлчилгээг үзүүлдэг. Үүнд:

  • Сургуулийн элсэлт, бүртгэл

  • Визний зөвлөгөө, туслалцаа

  • АНУ руу зорчихын өмнөх зөвлөгөө, мэдээлэл

Бид таныг хүссэн сургуульдаа хүссэн мэргэжлээрээ суралцахад мэргэжлийн зөвлөгөө өгч, үйлчилгээ үзүүлэх болно.