Манай Эй Би Си Ворлд компани нь 2013 оноос хойш Монголын оюутан залуучуудыг Герман улсад сувилагчын мэргэжил эзэмшүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг амжилттай явуулж ирлээ.
2017 оноос бид энэ үйл ажиллагаагаа улам боловсронгуй болгон “Германд 100 сувилагч - 100 ажлын байр” гэсэн тусгай хөтөлбөрийг 3 жилийн хугацаатай зарлаж байна.
Хөтөлбөрийн хүрээнд нийт 100 хүнийг aсран сувилахуйн мэргэжлээр сургаж, Германы эмнэлэгүүдэд баталгаатай ажлын байраар хангах, тэндээ урт хугацаанд ажиллаж амьдрах боломжийг олгох юм.
Дээрх хөтөлбөрийн 2018 оны элсэлтэнд нийтдээ 30 хүнийг хамруулах ба бүртгэл 2017 оны 07-р сарын 29-ныг хүртэл явагдаж байна.
Хөтөлбөрийн онцлог, давуу тал:
- Хэлний бэлтгэл 9-12 сар, Монголд суралцах
- 1-3 жил онол практик хосолсон мэргэжил олгох сургалт, Германд суралцах
- Сар бүр 800-1000 евро тэтгэмжтэй, Германд
- Суралцаж төгсөөд шууд ажлын байраар хангагдах боломжтой, Германд
Тавигдах шаардлага:
- 18-35 настай байх
- Бүрэн дунд боловсрол эзэмшсэн байх
- Эрүүл мэндийн асуудалгүй байх
- Сувилагч мэргэжил эзэмших, энэ чиглэлээрээ ажиллах чин хүсэл эрмэлзэлтэй байх
Энэ хөтөлбөр нь хэнд илүү тохиромжтой вэ?
- 10 жилийн ахлах ангийн сурагчид буюу төгсөөд сувилагчийн мэргэжлээр суралцахаар төлөвлөж байгаа бол
- Сувилахуйн чиглэлээр суралцаж байгаа эсвэл төгсөөд ажлын байргүй байгаа оюутан залуучууд
- Сувилагчаар ажиллаж байсан эсвэл ажиллаж байгаа 35 хүртэлх насны хүмүүс
Холбогдох утас: 7000-4090, 8082-4090

Манай хаяг:
Сүхбаатарын талбайн баруун талд,
Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны байр
3 давхарт 309 тоот