Австрали улсад суралцах нь

Австрали гэхээр хамгийн түрүүнд онгон зэлүүд тал, имж, коала баавгай болон цэвэр агаар, ус зэргээр бидэнд төсөөлөгддөг боловч Aвстрали улсад хүмүүсийг татах илүү олон зүйлс бий. Тухайлбал:

  • Австраличуудын найрсаг эелдэг зан чанар, амьдрах таатай нөхцөл, хамгийн шилдэг боловсрол санал болгодогоороо олон улсын оюутнуудын анхаарлыг өөрийн эрхгүй татдаг.

  • Дэлхийн аль ч орны сургууль, ажил олгогч нар Австралийн боловсролын чанарыг хүлээн зөвшөөрдөг.

  • Австрали улс нь олон улсад зөвшөөрөгдсөн боловсрол олгодог цөөхөн хэдэн улс орны нэг бөгөөд Австралийн засгийн газраас тогтоосон заах аргазүйн чанар, стандартыг улс даяараа мөрддөг.

  • Англи хэлтэй орнууд дундаа гадаад оюутнуудын хамгийн их сонгон суралцдаг орнуудын 3 дугаарт жагсаж байгаа нь тухайн улсын боловсролын чанарыг мөн гэрчилнэ.

Австрали улсад амьдрах нь

Австрали бол амьдралын өртөг өндөртэй орнуудын тоонд ордог. Их Британи, АНУ-тай харьцуулахад энд амьжиргааны зардал, сургалтын төлбөр зэрэг нь арай өндөр. Тэр ч утгаараа гадаад оюутнуудыг суралцахын хажуугаар цагийн ажил хийхийг зөвшөөрдөг. Оюутнууд нэг долоо хоногт 20 цаг, гэр бүлийн хүн нь 20-40 цаг ажиллах эрхтэй байдаг. Энэ нь таны амжиргааны зардлаа өөрөө хангах боломжийг олгодог юм. Үүнээс гадна амьжиргааны зардлыг хэмнэх олон төрлийн тэтгэлэгт хөтөлбөрүүд энд бий.

Сургалтын хөтөлбөр

Мэргэжил, ангиа сонгох маш өргөн сонголтуудтай учир энд оюутнууд төвөггүй өөрсдийн дуртай мэргэжлийн ангиа олдог. Гадаад оюутнуудын эхний алхам бол сонирхож байгаа мэргэжлээрээ ямар сургуульд суралцах вэ гэдгээ шийдэх юм.

Сонгон суралцах хөтөлбөрүүд:

  • Хэлний бэлтгэл

  • Мэргэжлийн боловсрол олгох сургалт

  • Бакалавр 

  • Магистр 

  • Доктор

Хичээлийн жил, суралцах хугацаа

Австралийн их сургууль, коллежийн хичээлийн жил ихэвчлэн 2 ба 7 саруудад эхэлдэг. Хэлний сургалтын элсэлт авах хугацаа коллеж бүр дээр өөр өөр байх бөгөөд зарим нь 7 хоног бүрийн эхэнд, бусад нь 5 долоо хоногийн давтамжтай элсэлт авдаг.

  • Бакалаврын сургалт судалж буй хичээлээсээ шалтгаалан 3-4 жилийн хугацаатай үргэлжилдэг. Магистрын сургалтууд 1-2 жил, докторын зэрэг олгох сургалт нь 3 жил хүртэлх хугацаагаар үргэлжилдэг.

  • Харин мэргэжлийн боловсрол олгодог сургалтуудын үргэлжлэх хугацаа нь өөр байдаг. Жишээ нь: Сертификат 1, 2, 3, 4 сургалтууд нь 6 сар- 1 жил хүртэл, дипломын сургалт нь 1-2 жил, ахисан түвшний дипломын курс нь 2-3 жил хүртэлх хугацаагаар тус тус үргэлжилнэ. Диплом болон Ахисан түвшний дипломын сургалт дүүргэснээр цаашид их, дээд сургуульд үргэлжлүүлэн суралцах боломжтой болно.

  • Хэлний сургалтын коллеж нь тухайн оюутны англи хэлний мэдлэгийн түвшингээс хамаарч, 4-52 долоо хоногийн хугацаатай үргэлжилнэ.

Сургалтын төлбөр /Австрали доллараар/

  • Дунд сургууль: 7,800$- 30,000$

  • Англи хэлний сургалтын долоо хоногын төлбөр: 160-400$ /суралцах хугацаанаас хамаарч хэлбэлзэнэ/

  • Мэргэжлийн боловсрол олгох сургалт: 4,000$ - 22,000$ (Сертификат I - IV, диплом болон ахисан шатны дипломын сургалт)

  • Бакалаврын сургалт: 15,000$- 33,000$

  • Магистрын сургалт: 20,000$ - 37,000$

  • Докторын сургалт: 14,000$- 37,000$

Австралид суралцах давуу тал:

  • Австрали улсад нэг хүний сургалтын зардлаар, хөрөнгийн баталгааны уян хатан нөхцөлтэйгөөр гэр бүлийн бүх гишүүдтэйгээ хамт суралцаж, ажиллаж амьдрах боломжтой.

  • IELTS болон TOEFL-н оноогүй бол Англи хэлний бэлтгэлд эхлэн суралцаж, улмаар цааш үргэлжлүүлэн дараагийн шатны сургалтуудад хамрагдах боломжтой.

  • Засгийн газрын Skillstech TAFE-д амжилттай суралцаж төгссөнөөр хамгийн өндөр цалинтай ажилд орох, цаашлаад Австрали улсын иргэншилийн визийг хамгийн богино хугацаанд авах боломжтой.

  • Үндсэн виз эзэмшигч маань гэр бүлийн гишүүдтэйгээ очсоноор өөрөө 7 хоногт 20 цагийн ажиллах эрхтэй ба гэр бүлийн гишүүн нь бүтэн цагаар өндөр цалинтай ажиллах боломжтой.

 

Танд хэрэгтэй холбоосууд:

  • Австралид суралцах талаар

www.studyinaustralia.gov.au

  • Австралийн их сургуулиудын жагсаалт

http://www.studyinaustralia.gov.au/global/australian-education/universities-and-higher-education/list-of-australian-universities

Бидний үйлчилгээ

БИД дараах үйлчилгээг үзүүлдэг. Үүнд:

  • Сургуулийн элсэлт, бүртгэл

  • Визний зөвлөгөө, туслалцаа

  • Австрали улс руу зорчихын өмнөх зөвлөгөө, мэдээлэл

Бид таныг хүссэн сургуульдаа хүссэн мэргэжлээрээ суралцахад мэргэжлийн зөвлөгөө өгч, үйлчилгээ үзүүлэх болно.